Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

төлбөр) хуваарилахдаа уул уурхайн бүс нутгуудад

санхүүгийн давуу байдал үүсгэх зарчим

нэвтрүүлж байсан боловч тэдгээр нь хэрэгжихэд

бэрхшээлтэй, тууштай байж чадалгүй өдий

хүрэв. Хамгийн сүүлд гэхэд 2015 оны 4-р сард

уул уурхай бүхий аймаг, сумдад мега төслүүдээс

бусад уул уурхайн төслүүдийн төлсөн нөөц

ашигласны төлбөрийн 30 хувь ба лицензийн

төлбөрийн 50 хувийг нэмж хуваарилах бодлого

гаргаж холбогдох хуульд өөрчлөлт оруулсан

боловч тэр нь нэг жил ч хүрэхгүй хугацаанд

өөрчлөгдсөн. 2016 онд Засгийн газар гадаад

өрийн төлбөрийн дарамтаас улбаатай 30

хувийг 10 болгон буулгаад, улмаар 2017 онд

дээрх шилжүүлгийг түр зогсоосон. Ийм байхад

уул уурхайг дэмжсэнгүй гэж орон нутгийг

буруутгахад хэцүү.

Түүнчлэн, 2013 оны 9-р сард Засгийн газраас

уул уурхайнсалбардахьус ашигласнытөлбөрийг

ойролцоогоор 6 дахин нэмэгдүүлсэн. Энэ нь

орон нутгийн төсөвт очих усны төлбөрийн

хэмжээг ихээхэн нэмэгдүүлж, улмаар ус

ашигласны төлбөр сумын төсөвт ордог байсан

нь аймгийн төсөвт орохоор болсон. Усны тухай

хуулийн дагуу уг төлбөр нь байгаль орчин, усны

нөөцийг хамгаалах ажилд зарцуулагдах ёстой.

Гэвч Аудитын Ерөнхий Газрын тайлангуудаас

үзэхэд хуулиас гажсан зарцуулалт нийтлэг байна.

Ялангуяа, уул уурхайн төслийн нөлөөлөлд буй

сумд энэ төлбөрөөс юу ч хүртэлгүй үлддэг. Энэ

байдал агаар бохирдуулсны төлбөрийн тухай

хуулийн дагуу улсын төсөвт төвлөрдөг орлогын

хуваарилалт дээр мөн давтагдаж байна. Үүнийг

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тод

харж болно. Тус сумын хувьд Тавантолгойн

уурхай, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас

үүдэн бий болж буй нийгмийн асуудлуудыг

шийдвэрлэхэд шаардлагатай төсвийн нэмэлт эх

үүсвэр байхгүй.

Уул уурхайн томоохон төслийн мөнгөний

урсгалын 40-60 орчим хувийг худалдан авалт

болон цалин хөлс эзэлдэг гэдэг судалгаа

байдаг. Уул уурхайн үр шимээс орон нутагт

очих хүртээмжийг нэмэгдүүлэх гол арга нь

орон нутгийн бизнес, үйлдвэрүүдээс уурхайд

ханган нийлүүлэлт хийх, шууд болон дам ажлын

байрыг нэмэгдүүлэх явдал юм. Жишээ нь

Австралийн уул уурхайн салбар нь дотоодын

нийт бүтээгдэхүүний 8 орчим хувийг бүрдүүлдэг

бол энэ салбарт төрөл бүрийн технологи,

техникийн үйлчилгээ ханган нийлүүлэгчид

түүнтэй дүйцэхүйц хувь эзэлдэг. Энэ дунд тухайн

уурхай байрлаж буй орон нутгийн бизнесүүд

хэрхэн оролцож үр шимийг хүртэх вэ гэдэг

бодлогын гол асуудал болж байна. Монгол

улсад уул уурхай бүхий орон нутгийн өрсөлдөх

чадварыг дэмжсэн, урт хугацааны ажлын байрыг

бий болгосон хөдөө аж ахуй, үйлдвэрлэл,

технологийн салбарыг дэмжихэд мэдээллийн ил

тод байдал, орон нутаг ба компаниудын тууштай

харилцаа, ойлголцол маш чухал юм.

2018 оны 5-р сар

5