Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ОРОН НУТАГ

Д.БЯМБАЖАВ

Японы Тохокүгийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази судлалын

хүрээлэнгийн зочин судлаач. Сүүлийн 10 орчим жил байгалийн

баялагийн засаглал, уул уурхай, орон нутгийн хөгжил, улс төр,

иргэний нийгмийн харилцааны асуудлаар ажиллаж байгаа

О

рон нутагтай зөрчилдөөн үүсэх нь

компаниудын хувьд бизнесийн том

эрсдэл гэдэгтэйолон хүн санал нийлнэ.

Орон нутгийн удирдлага болон иргэд яагаад

зарим хайгуулын ба олборлолтын төслийн эсрэг

зогсож, зөрчилдөөн үүсгэдэг тухайд олон янзын

шалтгаан тоочиж болно. Гэхдээ эдгээрийн

зангилаа нь талуудын оролцоог хангах, уул

уурхайн төслийн үр шимийг хүртээмжтэй

байлгах гэдэг хоёр асуудал юм.

Орон нутгийн хувьд уул уурхайн төслийн

талаарх холбогдох шийдвэрүүд нь талуудад

зохистой мэдээлэл өгч, оролцуулаагүйн улмаас

олон газар эсэргүүцэл, зөрчилдөөнд хүргэж

байсан түүхтэй. Ялангуяа шинээр эхлэж буй

“ногоон” төслүүдийн хувьд асуудал улам хүнд

болдог.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

(БОНБҮ) бол нэг жишээ юм. БОНБҮ-г хийх явцад

талуудтай зөвлөлдөх ажлыг хангалтгүй хийснээс

болж төслийн дараа дараагийн үе шатанд

орон нутагт ойлгомжгүй байдал үүсэх, улмаар

эсэргүүцэл гарсан тохиолдол олон бий. 10

жилийн өмнөхтэй харьцуулахад орон нутгийн

иргэд мэдээлэлд илүү ойр болж, мөн уул уурхайн

талаарх өөрсдийн болон бусдын туршлагыг

илүүтэй гадарлах болсон. Тийм ч учраас нутагт

нь уул уурхайн төсөл хэрэгжсэнээр сайн зүйлс,

эерэг өөрчлөлт бий болох, үлдэх эсэхэд илүү

анхаардаг болжээ.

Өөр нэгэн жишээ бол уул уурхайн компаниуд

ба орон нутгийн удирдлагын хооронд хийгддэг

хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, орон

нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаарх

гэрээ юм. Байгалийн баялагийн засаглалын

хүрээлэнгээс хийсэн саяхны судалгаагаар

Монгол улсад орон нутгийн гэрээний агуулгад их

анхаарал хандуулсан боловч гэрээг байгуулахад

шаардлагатай бэлтгэл ажил, судалгаа, талуудтай

зөвлөлдөх зэрэг буюу үйл явцын шударга

байдлыг орхигдуулж ирсэн болохыг онцолсон

байна. Үйл явцын шударга байдлыг хангаагүй

тохиолдолд зорилго нь хэдий сайхан ч тухайн

гэрээ үр дүнгүй, цаашлаад сөрөг үр дагаварт

хүргэх эрсдэл өндөр.

Гэрээ байгуулах үйл явц гэрээ амжилттай

хийгдэж,

үр

дүнтэй

хэрэгжих

эсэхийг

тодорхойлдог. Оюу толгой компани Өмнөговь

аймагтай хамтын ажиллагааны гэрээ хийхдээ

4 жил зарцуулсан байдаг. Үүний нэг шалтгаан

нь орон нутгийн удирдлага нь улс төрийн

богино зайны тоглолт давамгайлсан орчинд

(4 жил тутмын сонгууль!) ажилладаг нөхцөлд

маш урт хугацаанд (30 жил!) гэрээний үр дүнтэй

хэрэгжилтийг хангах механизмыг боловсруулж,

нэгдсэн ойлголтод хүрэх явдал байсан юм.

Орон нутгийн хувьд уул уурхайн төслийн

байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг

нөлөөлөлд байх атлаа төслийн үр өгөөжөөс

хүртэжчадахгүйбайгаа талаарих ярьдаг.Мэдээж

хэрэг, орлогын хуваарилалт дахь шударга бус

байдлыг компани дангаараа шийдвэрлэх эсвэл

зохицуулах боломжгүй. Засгийн газар, иргэний

нийгэм, орон нутгийн захиргаа зэрэг бусад

оролцогчид өөрсдийн гэсэн үүрэгтэй. Монгол

улсын Засгийн газар уул уурхайн салбарын

орлогыг (нөөц ашигласны төлбөр, лицензийн

УУЛ УУРХАЙ БА

4