Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

АРДЧИЛАЛ, ПОПУЛИЗМ

Ц.БАТБОЛД

Хөгжлийн эдийн засагч (PhD) бөгөөд

АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байна.

НИЙТЛЭЛ

А

рдчилал хамгийн муу засаглал, гэхдээ бусад

нь бүр дор гэж Черчиль 1947 онд хэлсэн нь

хүмүүс хүсэлд нь таарсан бүхнийг амласан

“демагог” буюу ардын баатруудыг төрийн эрхэнд

сонгож, тэрньсонгуульднөлөөтэйолонхидтаалагдаж

л байвал улс оронд хортой, буруу ч хамаагүй бодлого

явуулах буюу популизм хийх эрмэлзэлтэй байдгийг

анхааруулсных бөгөөд, түүний хамгийн тод жишээ

нь Гитлер байв.

1. Анх 2500 жилийн тэртээх Грекийн хот улсуудын

практикт хэвшсэн демо-ард түмний, крация-

засаглал буюу ардчиллыг тэр үеийн хамгийн

том сэтгэгч Плато (Республика бүтээлдээ)

удирдагч,

цэргийнхэн,

хөдөлмөрчдийн

үүрэг шал өөр учир өндөр боловсролтой

хааныг гүйцэхгүй гэж шүүмжилж байсан бол,

түүний шавь Македонын Александрын багш

Аристотель (Улс төр бүтээлдээ) нийгмийг

хамгийн мэдлэг чадвартай элит цөөнх удирдах

нь зөв гээд засаглалын хамгийн муу гурван

хэлбэр нь нэг хүний дарангуйлал, олигархи ба

нийтийн ардчилал гэж сургаж байв. Дараагийн

үе шат болох Ромын бүгд найрамдах засаглал

ч массын дэмжлэг олох зорилгоор буурай

хөршүүдээ түрэмгийлэн эзлэж, байсхийгээд

л үнэгүй талх тарааж, гладиаторын наадам

зохиодог байсан нь популизм гэсэн утгатай

“bread and circus” гэдэг хэллэг өнөөгийн англи

хэлэнд үлдээжээ. Ром мөхсөний дараах шашин

ноёрхсон дундад зууны хоцрогдол бутрал

сонгодог ардчиллын уламжлалыг үгүй хийж,

оронд нь орой дээрээ хаантай олон давхраа

ноёдын ивээлд хамжлагатын хязгаарлагдмал

эрхтэй хүчин зүтгэж амьдардаг феодалын

засаглал тогтжээ.

2. Орчин үеийн ардчиллын түүх Чингис хаан

одоогийн Бээжинг эзэлж байсан 1215 оны 6-р

сард Английн хаан татвар татах эрхээ 25 том

феодал оролцсон зөвлөлөөр зөвшөөрүүлж,

хуульгүйгээр хүн баривчлахгүй байх үүрэг

хүлээсэн Магна Карт гэрээнээс эхэлсэн гэдэг.

Английн парламентын систем нь татвар

төлөгчид түүний дарамт, зарцуулалтыг хянаж

байх эрхтэй гэсэн гол санаанд үндэслэсэн. Хүн

төрөлхтний түүхэнд эрх чөлөөг хамгийн сайн

хангасан засаглал гэж Гегель үнэлж байсан ч

өмнөх бүх ардчиллын адил сонгуулийн эрхийг

зөвхөн зохих түвшний хөрөнгөтэй, хүн амын

дөрөв хүрэхгүй хувьд олгож байв. Бусад оронд

хамгийн их нөлөөлсөн ардчиллын дараагийн

үе шат нь Английн системд шүүмжлэлтэй

хандаж, Грек Ромын сонгодог уламжлал, сэргэн

мандалтын шинэ үзэл санааг сайн судалсан,

тэр үедээ хамгийн өндөр боловсролтой хүмүүс

массын нөлөөгүй боловсруулж баталсан

Америкийн үндсэн хуулийн систем юм. Үүнд

засгийн эрх ард түмний зөвшөөрлөөс үүсэлтэй

ба хүн бүр эрх чөлөөтэй амьдарч феодал

ноёдтой адилхан өмч эзэмших, түүнийгээ

чөлөөтэй ашиглах “natural” буюу төрөлхийн

эрхтэй тухай Ж.Локе, Ж.Ж.Руссо, Т.Хобс зэрэг

Гэгээрлийн их сэтгэгчдийн шинэ философи,

Америкийн хувьсгалтай нэг онд гарсан

А.Смитийн зах зээлийн эдийн засгийн онол,

шашны бурангуйг ялж гарч ирсэн шинжлэх

ухаанч үзэл их нөлөөлсөн байна.

3. Америкийн хувьсгалын шууд нөлөөн дор бараг

залгаад болсон Францын хувьсгалд популист

Якобинчууд давамгайлснаар засгийн эрхийн

төлөөх эмх замбараагүй цуст тэмцэл өрнөж,

эцсийн дүнд 17 мянган хүн улс төрийн хэргээр

цаазлуулж, шүүхээр шийтгүүлээгүй 10 мянган

хүн шоронд үхсэн нь ардчиллын нэр хүндийг

нэг хэсэгтээ унтрааж, Наполеоныг ялсны

дараа ардчиллын эсрэг Орос, Австри-Унгар,

Прусийн эзэн хаант улсуудын Ариун Холбоо

байгуулагдаж, Австри-Унгар болон Орост

АНУ-ын түүхийг сургуульд заахыг хориглож

байсан байдаг. Гэвч Наполеоны эзлэлтийн

үед нэвтэрсэн хөрөнгөтний хувьсгалын үзэл

санаа, түүний дотор Ромын хуульд үндэслэн

боловсруулсан Иргэний кодекс Европын нийт

оронд (сүүлдээ Орос, Хятад, Япон, Солонгос,

Латин Америк) өргөн тархсан нь орчин

БА

МОНГОЛ

6