Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

№409 433

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

М

онголчууд эдийн засгаа бүсчилж хөгжүүлэх,

төвлөрлийг сааруулах тухай хэдэн арван

жил ярьж, эрдэмтэн мэргэд нь судлаж, төр

засаг нь олон шийдвэр гаргаж байсан ч өнөөдрийн

байдлаар бүтэл муу, эдийн засгийн ч, хүн амын ч

хагас нь ганцхан хотод төвлөрч, улсын өрсөлдөх

чадвар нь дэлхийн 63 улсаас Венесуэлийн хамт

сүүл мушгиж байна

.

Дэлхийн 19 дэх том газар нутагтай, гуравхан сая

хүн амтай Монгол улсын хөдөө нь эзгүйрч, нийслэл

нь бөөгнөрч, иргэдийн гуравны нэг нь өлсгөлөн,

дөрөвний гурав нь нүхэн жорлонтой амьдарч

байгааг яалтай.

Төр засаг нь авлигад идэгдэж, түмэн олон нь

улс төржин талцаж, хийж бүтээхийн оронд хувааж

тараахад, хэлэлцэж мэтгэлцэхийн оронд хэрэлдэж

маргалдахад хүч чадлаа зориулан, хэлбэрийг тахиж,

агуулгыг өшиглөх болсны шалтгаан нь юу вэ?

Монголын төр шинэ зуунтай уралдан “Бүсчилсэн

хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд, “Бүсчилсэн

хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай” хуулийг

2003 онд, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг 2007

онд УИХ-аараа баталжээ. Гэхдээ энэ хууль, бодлого нь

хэрэгжсэнгүй. Гол шалтгаан нь чөлөөт эдийн засгийн

зарчмаас гажсан, төрийн оролцоог хэтрүүлсэн, хууль

хүн бүрт ижил, жигд үйлчлэхгүй, нийтийн засаглал

цөөнхийн төлөө ажилладаг болсонтой холбоотой.

Дээрх баримт бичгүүдэд уг нь бол аймаг, сумдын

аж ахуйн бие даасан байдлыг тэдгээрийн дотоодын

нөөцөөр хангах бололцоогүй, улсын хөрөнгийг засаг

захиргааныолонжижиг нэгжид тараажхуваарилах нь

үр ашиггүй болохыг хүлээн зөвшөөрч, эдийн засгаа

бүсчлэн хөгжүүлэх бодлого гаргажээ. Бодлогын гол

чиглэлийг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэглүүр болгон

Монгол улсад эдийн засгийнБаруун, Хангайн, Төвийн,

Зүүн гэсэн дөрвөн бүсийг тогтоож, Улаанбаатар

хотыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлнэ гэжээ.

Бүсчилсэн хөгжлийн зорилгыг нь “газар, түүний

баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай

түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль

орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн

дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй

бөөгнөрлийг задлаж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа,

аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй

байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах,

үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх

дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэх” гэж үзэл

баримтлалд тодорхойлжээ.

Гэвч энэ том зорилгын аль нь ч биелээгүйг бид

эдүгээ хорин жилийн дараа харж байна. Гоё ганган

үгээр мөрөөдлөө бичээд түүнийгээ бодлого, төрийн

болон намын хөтөлбөр гэж нэрлээд, Засгийн газар нь

солигдоод, өмнөх засгийнхаа шийдвэрийг үгүйсгэдэг

өвөрмөц шинжийг өнөөгийн төр засаг олоод байна.

Бүсчлэн хөгжүүлэх бодлого бүтээгүйн гол шалтгаан

нь тодорхойлсон аймгуудыг нэгтгэсэн бүсийг засаг

захиргааны томруулсан нэгж болгоогүй, төсөв,

татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлого явуулах

эрх мэдлийг өгөөгүйд оршиж байна.

Бүсийн зөвлөл нэртэй, тодорхой эрх мэдэлгүй,

мөнгө төсөвгүй, хэдэн аймгийн удирдлага жилдээ

ганц хоёр уулзаж, хамаг зовлонгоо уудлаж байсныг

нь эс тооцвол бүсчлэн хөгжүүлэх оролдлого бүрэн

дампуураад байна.

БҮСЧЛЭН ХӨГЖҮҮЛЭХ ХОШГИРОО

БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ

БҮТЭЭГҮЙ ОРОЛДЛОГО

2