Previous Page  8 / 8
Information
Show Menu
Previous Page 8 / 8
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

ШАРЫН ГОЛЫН УУРХАЙ ДАМПУУРВАЛ

ДАРХАН, ЭРДЭНЭТИЙН ИРГЭД ЯАХ ВЭ?

1-р сарын 14-нд төрийн бодлогоос болж Шарын голын

уурхай хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон

гэж тус уурхайн ажилчид Эрчим хүчний зохицуулах хороонд

шаардлага хүргүүллээ. “Шарын гол” үйлдвэрчний хороон

дарга Л.Наранбаатар “Шарын голын уурхай дампуурлын

ирмэгт хүрээд байна. Учир нь, Эрчим хүчний сайд

Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга

А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг

40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр

гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх шийдвэр

гаргасан. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс

олборлосон өртгөөсөө хэд дахин бага үнийн дүнгээр төрийн

өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж

байна. Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит

үнэ 150 мянган төгрөг байна” гэв.

Энэ үйл явдлыг та яаж харж байна вэ?

Шарын гол бол Дархан, Эрдэнэтийг цахилгаан, дулаанаар

хангадаг гол нүүрсний уурхай гэж ойлгож байгаа. Тэгэхээр

сул зогсолт хийвэл хамгийн түрүүнд Дархан, Эрдэнэтийн

иргэд яах вэ гэж бодож байна.

Том зургаар нь харвал ийм байдалд хүргэсэн гол шалтгаан

бол бодит бус үнэ, тариф. Улсын хэмжээнд цахилгаан эрчим

хүчний үнэ өртгөөсөө 22 хувиар (дунджаар), дулааны үнэ

өртгөөсөө 2-3 дахин доогуур байна. Айл өрхөд цахилгааны

үнэ өртгөөс 0.32-3.0 дахин доогуур, өнгөрсөн жилд л гэхэд

62.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Цахилгаан,

дулааны өвлийн төлбөр өрхийн орлогын 15 хувь 2005 онд

байсан бол 2018 онд 6.2 хувь болжээ. Аж ахуйн нэгжүүд бусад

оронтой харьцуулахад цахилгаандаа 4 дахин бага төлбөр

төлж байна.

Сингапурын жишээ ярихад, дунджаараа бол мэдээж баян

орон. Гэхдээ ядуу хүмүүс байдаг. Сингапурт яаж халамж

үзүүлдэг вэ гэхээр үйлдвэрлэгчийг татаасаар дэмжих буруу

юм байна. Зөвхөн эцсийн хэрэглэгч дээр л татаас хэрэгтэй

юм байна гэж үздэг. Гэхдээ үнэхээр шаардлагатай бүлэгт л

татаас, хөнгөлөлт өгнө, бүгдэд биш. Тэгэхгүй бол яг бодит

байдал дээр хэнд нь халамж үзүүлээд байгаа вэ гэхээр

баячууддаа илүү халамж үзүүлээд байна.

Дархан, Эрдэнэтийн иргэдийг хөлдөөчихгүйн тулд

яаралтай арга хэмжээ авах ёстой байх. Харинцаашлаад алхам

тутамдаа татаас өгдгөө болих хэрэгтэй. Мөн энэ салбарыг

эрсдлээс сэргийлэх, хүн амын эрчим хүчний хэрэгцээ

шаардлагыг бүрэн, баталгаатай хангахын тулд бүтцийн

босоогоос гадна хэвтээ задаргаа явуулах хэрэгтэй байна.

Үүнд эрчим хүчний үйлдвэрлэлийн олон шинэ нийлүүлэгч,

түгээгчтэй болох, дамжуулах компанидаа хөрөнгө оруулалт

хийж, хүч чадлыг нь нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах

шаардлагатай байна. Тэгэхийн тулд юуны өмнө нүүрсний

уурхай, цахилгаан станцуудын үйл ажиллагааг ашгаар нь

хэмжих, үнийг зардлаа хасаад 10 хувийн ашигтай байхаар

наад зах нь тооцох шаардлагатай. Мөн бүх компанийн

хувьцааны 51 хувийг хөрөнгийн бирж дээр борлуулах,

тэгэхдээ нэг эзэмшигч таваас илүү хувийг авахгүй байхаар

зохицуулвал зардлын хяналтын тогтолцоо бүрдэнэ.

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

6

www.jargaldefacto.com

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

GOOGLE STORE

APP STORE

EDITORIAL BOARD

Jargalsaikhan Dambadarjaa

Christopher Melville

Garrett Wilson

Subs

cribe or renew your subscri

ption

EXECUTI

Editor-in-

Team:

GOOGLE STORE

APP STORE