Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2020.01.19-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

СЭТГҮҮЛЧДИЙГ Л ДУУГАЙ БАЙЛГАХ ГЭСЭН

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛЛОО

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр авлига, албан

тушаалын томоохон хэргүүд хэрэгсэхгүй болж буйтай

холбогдуулан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы

хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Улмаар

хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах боломжтой

болж байна. Үүнийг зарим хуульчид хууль буцаан хэрэглэж,

шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордууллаа гэж байна. Мөн

нөгөөталдааЗөрчлийнхуулийнгүтгэх гэсэнзаалтыг Эрүүгийн

хуульд оруулж өөрчилсөн нь үзэл бодлоо илэрхийлэх эрх

чөлөөнд халдлаа гэж байна. Ялангуяа энэ өөрчлөлт сэтгүүл

зүй, хэвлэл мэдээллийн салбарт уршигтай зүйл боллоо гэж

яригдаж байна.

Энэ долоо хоногийн Дефакто Тоймын зочин тоймчоор зах

зээлийн шинжээч Б.Мөнхдөл оролцлоо.

Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг та юу гэж дүгнэж

байна вэ?

Эрүүгийн хуулийн өөрчлөлт бол их хурлын гишүүд, улс

төрчид хуулийг завхруулж, яаж хуулийн хулгай хийдгийг яруу

тодоор харуулсан үйл явдал болж байна. 2017 онд өөрчлөлт

оруулахдаа олон нийтэд мэдэгдэлгүйгээр хөөн хэлэлцэх

хугацааг богиносгосон. Үүнээс болж олон том авлигын

хэргийг хэрэгсэхгүй болгосон. Жишээ дурдахад Эрдэнэтийг

барьцаанд тавьж зээл авсан Жастын Батхүүгийн хэрэг хүртэл

энд орсон.

2017

онд

оруулсан

өөрчлөлтийнхөө

зорилгыг

биелүүлчихсэн учраас хөөн хэлэлцэх хугацааг буцаагаад

уртасгана, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон

хэргүүдээ дахиж мөрдөнө гэсэн нэрээр Эрүүгийн хуульд

нэмэлт өөрчлөлт орууллаа. Гэхдээ хуульчид дахиншүүмжилж

байна. Учир нь хуулийг буцаан хэрэглэдэггүй байх зарчим

хуульт ёс төртэй улс орнуудад байдаг. Яагаад вэ гэхээр, өмнө

нь шүүхийн шийдвэр гарч 5 жилийн ял өгсөн нь багадуулсан

байсан байна. Эргээд энэ хуульдаа өөрчлөлт оруулаад бага

ял өгснийг нэмж шийдэхгүй бол ард түмэн уурлаад байна

гэх зорилго байж магадгүй учраас хуулийг дандаа эргэж

үйлчлэхгүй байхаар өөрчлөлт хийх ёстой байдаг. Хууль

завшсан юмуу том авлигын хэргээс зугтсан хэргүүдийг дахиж

хөөн хэлэлцэж чадахгүйг мэдсээр байж зөвхөн ард түмэнд

таалагдах гэж буцаж хэргүүдийг шүүнэ гэж байна.

Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах боломжтой юу?

Нийгэм тэр чигээрээ Үндсэн хуулийн цэцэд итгэх

итгэл алдарч байна. Уг нь манай шүүхийн хамгийн дээд

байгууллага “Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэж ярьдаг”.

Өөрөөр хэлбэл хуулийн эцсийн бүх шийдвэр, дүгнэлт Үндсэн

хуульд нийцэж байгаа эсэхийг шийддэг газар бол Үндсэн

хуулийн цэц. Цэцийн гишүүдийн томилгооноос авахуулаад

энэ бол улс төрийн байгууллага болжээ гэдэг нь харагдаж

байгаа. Цэцэд гомдол гаргахын хувьд, “чамайг буцааж шүүх

гэж байгаа юм шиг боловч Цэц дээр очоод унагаачих учраас

битгий санаа зов гэж тайвшруулж байж ч магадгүй. Ийм

зорилгоор л Эрүүгийн хуульд өөрчлөлт орууллаа гэж бодож

байна.

Зөрчлийн хуульд байсан гүтгэх гэсэн заалтыг Эрүүгийн

хуульд авчирсан нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт

уршигтай зүйл боллоо гэж яригдаж байна. Үүнийг яаж харж

байна вэ?

Энэ бол ардчилсан улсад байдаг үг хэлэх, эвлэлдэн нэгдэх

эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байна. Тийм учраас гүтгэх

гэдэг заалтаа Эрүүгийн хуулиас аваачээ гэж олон жил

олон улсын байгууллагууд зөвлөж байсан. 2017 онд энэ

шүүмжлэлийг хүлээж авч Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль

руу оруулсан. Энэ нь нэг талаараа дэвшил боловч хэн дуртай

нь хэн нэгнийг намайг гүтгэлээ гээд цагдаад өгчихдөг. Гэтэл

Зөрчлийн хууль шүүх прокуророор дамждаггүй хэн нэг

цагдаа энэ хүнийг гүтгэсэн үү? үгүй юу? гэдгийг шийддэг.

Их хурлын гишүүд бол гүтгэхгүй байвал л болчихно шүү

дээ гэж ярьж байна лээ. Гэхдээ гүтгэлээ гэдэг үндэслэлээр хэн

нэг хүнийг шүүхэд өглөө гэхэд маш удаан процесс явагдана.

Сэтгүүлч өөртөө өмгөөлөгч авах хэрэг гарна. Би гүтгээгүй

гэдэг нь шүүхээс шийдэгдэх хүртэл хугацаа авна, зардал

гарна. Сүүлдээ шоронд хийх, гэрээс нь гаргахгүй байх хүртэл

хэмжээнд Эрүүгийн хуульд оруулсан нь бид ардчиллаас ухарч

байгаа шийдвэр гарч байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл

улс төрчид өөрсдийгөө хамгаалж байгаа, сонгууль болох гэж

байгаа үед янз бүрийн мэдээ, хэргүүд дэлгэгдэнэ. Ийм үед

сэтгүүлчдийнхээ амыг таглачихна, дээрээс нь сошиал орчинд

ч гэсэн гүтгэвэл Эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ. Зарим хүмүүс

Ерөнхийлөгчийг шүүмжилсэн учраас хорионд орж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг нь шүүмжлэхээр

хэрэг үүсгээд саатуулагддаг болж байна.