Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

байдал хүндэрснээс дотоодын эсэргүүцэл хурцдаж,

1917 оноос үймээн жагсаал ширүүссээр 2-р сарын

хувьсгал болсноор хаан огцорч социалист Керенскийн

түр Засгийн газар байгуулагдав. Хэдийгээр Австри-

Унгар, Туркын цэргийн эсрэг генерал Брусилов нэлээн

амжилттай байлдсан боловч, дайн үргэлжлүүлэхийг

эсэргүүцсэн большевикүүд “Энх тайван, газар, талх”

уриатайгаар 11-р сард Октябрын хувьсгал хийн

засгийн эрхийг авав. Энд түр засгийн газраас Германы

тагнуул гэж зарлан баривчлахаар хайж байсан

Ленинийг Швейцариас нууцаар ирүүлж, хувьсгалыг

санхүүгээр дэмжиж байсан Германы тусгай албад үүрэг

гүйцэтгэсэн гэдэг. Большевикүүд ч амласныхаа дагуу

нэг сарын дараа дайнаас гарснаар Герман ихээхэн

хэмжээний цэрэг зэвсэг зүүнээс баруун фронтод

шилжүүлж чадав. Үндсэндээ цус урсгалгүй хувьсгал

хийсэн боловч, 1918 оны 1 сард болсон зохион

байгуулах ассамблейн (Всероссийское Учредительное

собрание) сонгуульд ялагдаж, өрсөлдөгчдийнхөө эсрэг

“улаан террор” зарласан нь иргэний дайн, өлсгөлөнд

хүргэж, гадаадынхан цагаантнуудыг дэмжив.

Тэр үед Америкийн ерөнхийлөгчөөр Принстоны

их сургуулийн профессор байсан улс төр судлалын

доктор Вилсон ажиллаж байсан ба 1918 оны 1-р сарын

8-нд дайны дараах олон улсын харилцааг яаж өөрчлөх

хэрэгтэй тухай алдарт “14 зүйл” саналаа дэвшүүлэв.

Түүнд орсон гол заалтуудыг дурдвал:

1. Нууц дипломатын практикийг халж, зөвхөн ил

тод хэлэлцээр гэрээгээр олон улсын харилцааг

зохицуулж байх

2. Олонулсынгэрээндзаасанхамтынажиллагаанаас

бусад нөхцөлд далай тэнгис ашиглах, зорчих эрх

нийт оронд нээлттэй байх

3. Худалдааны аливаа хязгаарлалтыг арилгаж,

улс хоорондын эдийн засгийн харилцааг бүрэн

чөлөөтэй болгох

4. Улс орны аюулгүй байдалд тохирсон хэмжээнд

хүртэл зэвсэглэлийг хорогдуулах, тэгэх олон

улсын баталгаа бүрдүүлэх

5. Колонийн асуудлуудыг тухайн ард түмний бүрэн

эрх, ашиг сонирхлыг үндэслэн туйлын шударгаар

(open minded and impartial) шийдвэрлэх

6. Оросын бие даасан улс төрийн сонголтыг

хүндэтгэн гадаадын бүх цэргийг гаргах, эрх

чөлөөт улс орнуудын нийгэмд нийлэхэд нь

туслах…

14. Том жижиг бүх орны улс төрийн бие даасан

байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг

хамгаалж баталгаажуулахын тулд бүх улс

үндэстний нэгдсэн холбоог байгуулах. Энэхүү

сүүлийн зүйлийн ард НҮБ-ын анхны хэлбэр

болсон Үндэстний Лигийн тухай түүний сайтар

бодож боловсруулсан санал байлаа. Их гүрнүүд

энх тайвныг сахиулах лиг (league) байгуулахыг

ерөнхийлөгч

Рузвельт

Нобелын

шагнал

авахдаа анх уриалсан байдаг. Вилсоны саналд

холбоотнууд нь тиймч дуртай бишбайсан боловч

ялалтад оруулсан АНУ-ын хувь нэмэр, дайнаас

залхсан дэлхийн олон нийт, ялангуяа ялагдсан

гүрнүүдийн харьяалалд байсан ард түмний

энх тайван, эрх чөлөөний төлөө шаардлага

хүчтэй байсан тул эсэргүүцэж чадаагүй гэдэг.

Мөн дайн өдөөсөн гол буруутан учир бага

хуралд оруулаагүй Герман Вилсоны 14 зүйлийг

зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, бууж өгөхөд нь

биечлэн зуучлахыг хүссэн явдал ч нөлөөлжээ.

Ингээд энхийг тогтоох Парисын бага хурал

эхлэхэд Вилсон даргалсан үндэсний лигийн дүрэм

боловсруулах хороо байгуулагдсанаар 1919 оны

4-р сарын 28-нд санал нэгтэй баталсан байна. Тэр

нь ялагдсан орон бүртэй байгуулсан гэрээнүүдэд

тусгагдсан төдийгүй, ардчилсан сонгуулийн дүнг

зөвшөөрөөгүй учир ард түмнээ төлөөлөх эрхгүй

гээд бага хуралд оруулаагүй зөвлөлт засгийн

үндэстний бодлогод ч нөлөөлсөн гэдэг.

Харамсалтай нь Америкийн Сенат дахь бүгд

найрамдах намын сөрөг хүчин “Ийм олон улсын

хамтын аюулгүй байдлын системд оролцох нь

Америкийн бодлогыг хязгаарлаж, Европын зөрчил

мөргөлдөөнд хутгалдуулна” гэж эсэргүүцсээр, батлахад

шаардлагатай гуравны хоёроос 7 санал дутаасан нь

лигийн ирээдүйг бүдэгрүүлжээ. Вилсон өөрөө энэ

байгууллагын ач холбогдол, Америк яагаад дэмжих

хэрэгтэйг ухуулан орон даяар кампанит ажил хийж

явсаар хэт ядралд орж цус харваснаар 64 насандаа нас

барсан.

Үргэлжлэл бий

2020.01.21

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ