Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

5

ХЯТАДЫН ХУВЬД

Боомт хотууд нь барууны мэдлийн хагас колони

“Азийн өвчтөн” болсны дээр аж үйлдвэрийн түүхий

эдээр баялаг Манжуурт Орос, Япон, Германы

ашиг сонирхол мөргөлдөж байв. 1895 онд Японд

ялагдсанаар Порт Артур боомт орчмын (одоогийн

Далиан хот) нутгаа алдах болоход Герман, Орос, Франц

эсэргүүцэж оронд нь дайны төлбөр нэмүүлсэн байдаг.

1898 онд Орост Порт Артур боомтыг түрээслэх, тэр

хүртэл төмөр зам барих эрх өгсөн боловч 1904 оны 2

сард Япон довтлон эзэлсэн байна. 1908 онд Манжийн

бэлэвсэн хатан нас барснаар үндэсний мэдрэмж эрс

сэргэж, ялангуяа баруунд сурсан сэхээтнүүдийн дунд

хөрш Энэтхэг шиг бүр колони болчихгүй, Японы

жишгээр барууныг дууриан хөгжих реформист үзэл

хүчтэй болов. Тэдний гол төлөөлөгч Иан Фу Милз,

Смитийн эдийн засгийн бүтээлүүдийг орчуулж, Лиан

Чичао барууны улс төрийн онолыг ухуулж, Гаваид

дунд сургууль, Хонг Конгод анагаахын дээд төгссөн Сун

Ят Сэн Америкийг дууриасан Үндсэн хуультай болохыг

санал болгож байв. Тэрээр Японд байгуулсан бүлгэмээ

бусад хувьсгалчидтай нийлүүлэх замаар Коминдан

намыг үүсгэн, 1911 оны хувьсгал эхлэхэд Америкаас

ирж удирдагч нь болсон боловч 1912 оны 2-р сард

Манжийн төрийг огцруулах тохиролцоо хийсэн,

цэргийн бодит хүчтэй хойд мужийн захирагч байсан

ЮанШикайг шинэ төрийн тэргүүнээр сонгосон байна.

Гэвч 1916 онд Юан Шикай нас барснаар төв засгийн

хяналт суларч орон нутгийн цэргийн захирагчдын

замбараагүй ноёрхлын үе эхэлжээ.

Тэр үед даяаршил одоогийнхоос ч өндөр түвшинд

хүрч, аж үйлдвэржилт технологийн дэвшил тархан,

олонх орон алттай холбосон үндэсний хатуу ханштай

байсны нөлөөгөөр гадаад худалдаа, хөрөнгө

оруулалтад тулгуурласан эдийн засгийн хөгжил

хурдсаж байв. Жишээ нь Орост гадаадын, ялангуяа

Францын зээл, хөрөнгө оруулалттай аж үйлдвэржилт

эрчимжсэнээр 1890-ээд оноос ДНБ-ий өсөлт хоёр

дахин нэмэгдсэн байна. Ийм нөхцөлд олон орныг

хамарсан дайн гарна гэж хүмүүсийн санаанд багтахгүй

байсан гэдэг ч, том гүрнүүд нэгнийгээ боож тэнцүүлсэн

стратегийн гэрээнүүд байгуулж, зэвсэглэлээр улайран

хөөцөлдөж байв.

Ингээд Австри-Унгар эзэн хааны үе залгамжлагчийг

нь Серби гаралтай 19 настай оюутан Боснид буудан

алсанд буруутган 1914 оны 8-р сарын 1-нд Сербид

дайн зарлахад түүнийг хамгаалах гэрээтэй Орос

айлгах санаатай байлдааны бэлэн байдал зарлатал,

маргааш нь Австри-Унгарын холбоотон Герман Орост

дайн зарлаж, хоёр өдрийн дараа мөн цэрэг дайчилгаа

зарласан Оросын холбоотон Францыг довтолсон

байдаг. Тэгэхдээ Бельгийн нутгаар дамжиж дайрсан

тул төвийг сахих статусыг нь батлан даах гэрээтэй

Англи нэг өдрийн дараа Германд дайн зарлаж,

түүнээс хоёр өдрийн дараа Австри-Унгар Орост дайн

зарласан тул Англи Франц хоёулаа Австри-Унгарт

бас дайн зарлав. Өөрөөр хэлбэл хоёрхон долоо

хоногийн дотор дэлхийн дайн дүрэлзэв. Үндсэрхэг

үзэл орон бүрт дээд зэргээр хөөрөгдөж, дайснаа дор

нь ялна гэсэн залуучууд цэрэгт мордохоор хөөрч

байсан байдаг. Улмаар Оттоманы эзэнт улс Төв

эвсэлд, Хятад дахь Германы эзэмшлийг авах хүсэлтэй

Япон Холбоотнуудтай нийлсэн байна. Харин Герман,

Австри-Унгартай харилцан туслах гэрээтэй байсан

Итали тэднийг түрэмгийлэлд эхлэж өртөөгүй гэсэн

шалтгаар цааргалж байгаад Австри-Унгарын нутгаас

шагнал авах нууц гэрээтэйгээр Холбоотнуудын талд

оржээ. Эцсийн дүнд төвийг сахисан Голланд, Дани,

Испани, Норвеги, Швед, Швейцарь зэрэг орнууд л

дайныг тойрч чадсан гэдэг.

Тусгаар тогтноход нь гол тус болсон Франц хуучин

эзэн Англитай зөрчилдөж, талдаа татах гэж шахдаг

байсан үеэс л бусдын хэрэгт оролцохгүй хөндий

байх (isolationism) бодлого баримталж, Ерөнхийлөгч

Moнрoгийн үеэс Европын гүрнүүдийг Америк тивийн

асуудалдоролцуулахгүйгэж(Monroedoctrine) зарласан

байв. Мөн хүн ам бүхэлдээ эрх чөлөө, ардчиллыг

дэмжих талдаа боловч, дайны эсрэг байсан тул төвийг

сахихаа мэдэгдсэн байдаг. Аль нь ч нэгнийгээ дийлж

чадахгүй 4 жил үргэлжилсэн энэ дайн зөвхөн Герман

тээврийн усан онгоцнуудыг нь дайрч, Америкийн

эсрэг Мексикийг нууцаар турхирсан нь илэрсний

дараа АНУ Холбоотнуудын талд орж хүчний харьцаа

шийдвэртэй өөрчлөгдсөнөөр л 1918 оны 11-р сарын

11-нд дуусав. Дайн хамгийн их хохирол амссан Орост

нэн хүнд туссан байдаг. Холбоотнууд ялвал Газрын

дундад тэнгист гарцтай болох олон жилийн мөрөөдөл

нь биелэх байсан боловч эхнээсээ Германд ялагдаж

ДЭЛХИЙН НЭГДҮГЭЭР ДАЙН

АНУ-ЫН ХУВЬД