Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2020.01.05-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ НЬ

САНХҮҮГИЙН САХИЛГАГҮЙ ПОПУЛИЗМ

МУ-ын Ерөнхийлөгч он солигдох мөчид олон нийтэд

хандаж хэлсэн үгэндээ “Ахмад буурлуудаа өрийн

дарамтнаас салгах зорилгоор алдагдсан байсан

Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд

оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх

тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ)

гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг ахмадууд та

бүхэндээ дуулгаж байна” гэсэн ноцтой шийдвэрийг

танилцуулсан. Гэхдээ энэ шийдвэрийг УИХ хэлэлцэж

эцсийн шийдвэрийг гаргана.

Энэ асуудлаар бусад албаныхан болон иргэд

нийгмийн сүлжээгээр хэлэлцүүлэг өрнүүлсээр байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Салхитын мөнгөний

ордын ТЭЗҮ гарсан. Улсад хоёр их наяд төгрөгийн

хөрөнгө хуримтлуулах боломжтой, таван жилийн

хугацаатай ТЭЗҮ гарсан байгаа. Үүний үр өгөөжийг

иргэдэд шууд хүртээх жишиг тогтоох ерөнхий

философи үйлчилж байна гэж би хувьдаа ойлгосон”

гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

“Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөдөлмөр

нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг

байгуулан төсөл боловсруулж УИХ-д танилцуулах

шаардлагатай боллоо. Одоогоор 231 мянган ахмад

776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна.

Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс

л ажиллаж, улс эх оронд залуу насаа зориулсан хүмүүс

учраас төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв” гэв.

Банкуудад тэр зээлийг нь нийт Монголчууд

татвараараа төлж байгаа. Төлөх хүмүүсээс нь асуухгүй,

өөрсдөө төлсөн мэт харагдах улс төрөө гэж!

Улс төрийн хэт популист бодлого нь эдийн

засгийнхаа бодит хүч чадлаас хэт томдсон нийгмийн

хамгаалал, халамжийг бий болгож, улмаар төсвийн

алдагдлыг хөөрөгдөн, төрийг зээлийн өрөнд

суулгачихсан. Зөвхөн бондуудын өр гэхэд 2021, 2022,

2023, 2024 онд нийт 2.9 тэрбум долларын өр төлнө.

2021 онд Чингис бондын 1 тэрбум доллар төлнө. Дараа

нь Хуралдай бонд 600 сая доллар, Гэрэгэ бонд 800 сая

доллар, Мазаалай бондын 600 сая доллар төлнө.

Бүр үнэхээр тэтгэврийн зээлийг тэглэлээ гэхэд мөнгө

үнэгүйднэ, инфляци нэмэгдэнэ, төгрөгийн ханш унана

гэдэг хүлээлттэй байх ёстой. Монгол улс тооцоогүй

валютын өр ихээр тавьж одоо болтол үүнээсээ

гараагүй байгаа. Өрийг завшсан этгээдүүд ямар ч ял

шийтгэл аваагүй. Засгийн газар одоо хүртэл гадаад

өрөө өөр өр дахин тавьж дарж ирсэн. Монгол улсын

ядуурлын түвшин 28.4 хувь буюу хүн амын гуравны

нэг нь ядуу гэсэн ангилалд байгааг сануулах ч илүү

биз. Шударга ёс талаасаа ярьвал зээл аваагүй 100

мянга гаруй ахмад байгаа. Тэднийг яана гэж?

Төлөх ёстой зээлээ хүн өөрөө л төлөх ёстой, үгүй

бол зээл гэдэг зүйлийн агуулга алга болчихно шүү дээ.

Хорвоо дээр авсан бүх зээлийг нь өөр хүн төлдөг бол

зээл авах аргачлал ч өөр болношүү дээ. Эдийн засгийн

бус аргаар сонгууль худалдан авах гэсэн улс төрчдийн

томоохон оролдлого, алсын хараагүй явдал.

МУ-ын ҮАБЗ-ийн хууль гэж байгаа. Энэ хуульд

зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон байдаг. Түүний

2-р заалтад “Монгол Улсын үндэсний баялгийг зүй

зохистой ашиглах, үндэсний технологийг хамгаалж

орчин үеийн ололтоор баяжуулан хөгжүүлэх, дэлхийн