Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

Урт хугацааны, бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэр олж чадах эсэхээс монголын бизнесүүдийн амжилт бараг бүрэн

хамаарч, улмаар ихэнх салбарын өрсөлдөөний гол хүчин зүйл болжээ. Тийм ч учраас экспортлогч биш комп аниуд

хүртэл хугацаа, нөхцлөөс нь болоод валютын зээл авсаар байна. Төгрөгийн зээл ховор буйн гол шалтгаан нь дотоодын

хадгаламж харьцангуй багатай холбоотой.

Компаниуд валютын зээлийн алдагдлыг зөвхөн аж ахуйн нэгж дангаараа үүрэх нь шударга бус гэж үзэж байна. Учир

нь валютын ханшны эрсдэл бол макро эдийн засгийн асуудал буюу төр засгийн бодлогын үр дагавар. Долларын ханш

сүүлийн арван жилд хэрхэн өсч ирснийг эндээс харж болно.

Эх сурвалж: Монголбанк

( Дэлгэрэнгүй

)

Гадаад валютын зээлийн

нийт зээлд эзлэх хувь

2018.12.31 2019.11.30

Хэвийн зээл

32.56

22.03

Хугацаа хэтэрсэн зээл

45.30

37.14

Чанаргүй зээл

23.92

22.82

2009-2018 оны хооронд АНУ-ын долларын ханш ба

МУ-д орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

( Дэлгэрэнгүй

)

БОДИТ БАЙДАЛ

Монголбанкны тоо баримтаас харахад 2018 оны эцэст валютын зээл банкуудын нийт зээлийн гуравны нэгийг

эзлэж байсан бол, хугацаа хэтэрсэн зээлийн бараг тал нь, чанаргүй зээлийн дөрөвний нэг нь валютын зээл

байсан нь анхаарал татаж байна. 2019 оны туршид компаниуд зарим нь барьцаа хөрөнгөө хураалгаж, зарим

нь банктай тохиролцон зээлээ шинэ ханшаар төгрөгт хөрвүүлж, валютын зээлээ бууруулж байгаа ч, одоогоор

нийт зээлийн тавны нэг, хугацаа хэтэрсэн зээлийн 37 хувь, чанаргүй зээлийн 23 хувь нь гадаад валютынх хэвээр

байсаар байна. Валютын зээл өндөр эрсдэл дагуулсаар…

Эндээс яагаад аж ахуйн нэгжүүд доллараар авсан зээлээсээ болж хүнд байдалд орсныг бас ойлгож болно. МҮХАҮТ-

аас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг баталсан гэрчилгээ гаргадаг. 2017-2019 онд энэ

гэрчилгээг 143 иргэн, аж ахуйн нэгжид олгосны тал нь валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор гэрээний үүргээ

биелүүлэх боломжгүй болжээ.