Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

ГАРЦ

Валютын зээлийн ханшны эрсдэл нь тухайн улсын

дотоодын ханш тогтвортой эсэхээс илүүтэй хамаардаг.

Арван жилийн өмнө Монголын төгрөг, Солонгосын вон

хоёр нэг нэгийн харьцаатай байсан бол өнөөдөр төгрөг

хоёр дахин суларчээ. Солонгосын эдийн засаг эргэлдэж

буй гадаад, дотоодын валютын харьцаа тогтвортой

байна гэсэн үг.

Монголд болохоор гаднаас орж ирж буй валют

багасаад, дотоод мөнгөний хэмжээ нь өсөөд байгаатай

холбоотой. Тухайн орон валютын орлогоо нэмэх эхний

хоёр сонголт бол: экспортоо өсгөх, мөн гадаадын хөрөнгө

оруулалт ихээр татах явдал. Гадаадаас зээл авч болох

ч, тэр зээл нь экспортын орлогыг өсгөж чадахгүй бол

төгрөгийн ханшийг сулруулдаг. Үүнийг монголын жишээ

маш тодорхой харуулдаг. 2012 оны 12-р сард Засгийн

газар түүхэндээ анх удаа гадаадад бонд (Чингис бонд)

гаргасан ч, тэр хэмжээгээрээ эдийн засгаа төрөлжүүлж,

экспортоо өсгөж чадаагүй учир 1350 төгрөг байсан нэг

доллар, долоон жилийн дараа 2700 төгрөг болсон байна.

Түүнээс хойш эдийн засаг сайжирсангүй, өрийг өрөөр

дарж ирсэн учраас Засгийн газар дампуурахын даваан

дээр ОУВС-аас тодорхой нөхцөлтэй тусламж авсан. Нэг

нөхцөл нь банкны салбарын үйл ажиллагаагаа шинэчлэх

ёстой байсан ч, хийж чадахгүй гурван жил болж байна.

2008 оны санхүүгийн хямралаар манайтай төстэй

байдал үүссэн Зүүн Европын орнууд Европын холбооны

шахалтаар санхүүгийн зохицуулалтаа чангатгаж,

валютын зээлийн шаардлагаа өндөрсгөсөн учир эрсдлээ

багасгаад байна.

Монголбанк ч, Хөгжлийн банк ч гэсэн валютын

зээлд тавих шаардлагаа чангалж, тодорхой бодлого

хэрэгжүүлэх цаг болжээ. Үүнд, магадгүй экспортын

бус бизнесүүдэд валютын зээл олгохгүй байх, олгосон

ч ханшны зөрөөний эрсдлийн хэджингийн (hedging)

үйлчилгээ бий болгох, төгрөгийн зээлийн хүүг бууруулах,

хугацааг уртасгахад анхаарах хэрэгтэй байна.

Манайх шиг хөгжиж буй орнуудын хувьд валютын

ханшаа тогтвортой барихын тулд гадаадыншууд хөрөнгө

оруулалтыг нэмэгдүүлэхээс л өөр сонголт байхгүй. Гэтэл

Монголбанкны төлбөрийн тэнцлийн статистикаас харвал

2014 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалтын

урсгал өнөөдрийг хүртэл зогсонги болоод байна. Монгол

улсад гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахын

тулд салбар бүрт шударга өрсөлдөөнийг бүрдүүлж,

төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгож,

арилжааны банкуудын улс төрийн нөлөөг багасгах,

улмаар ханшны зөрөөний алдагдлыг зээлдэгч, зээл

олгогч хоёр ядаж хувааж хариуцахаар зохицуулах

шаардлагатай байна.

2020.01.09

Компаниуд санхүүжилтээ гадаад валютын зээлээр аваад, харин борлуулалтаа дотоодын валютаар хийж буй

тохиолдолд ханшны уналт зээлийн төлбөрийн эрсдлийг бий болгодог. Тухайн улсын дотоодын мөнгө нь 10 хувиар

үнэгүйдэхэд, гадаад валютын зээлтэй компаниуд, дотоод валютын зээл авагчтай харьцуулахад зээлээ хугацаандаа

төлөхгүй байх эрсдэл бараг 70 хувиар нэмэгддэг ажээ

( Schmidt-Eisenlohr, 2017

).

Энэ эрсдэл зөвхөн компанийн биш, цаашлаад банкны өөрийнх нь эрсдэл болон хувирч, улмаар улс орны эдийн

засагт бүхэлд нь нөлөөлдөг. 2010 оноос хойш хөгжиж буй орнуудын хувийн секторын валютын зээлийн алдагдал

өндөр хурдтай өссөөр байна. Экспортын чиглэлийн бизнесээс гадна экспортын бус бизнесүүд хүртэл гадаад валютын

зээл авах болсонтой холбоотой ажээ. (Chui et al, 2016).