Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

И

ргэдийн оролцоогүйгээр асуудлыг нь шийдэх

гэсэн коммунист арга ямар үр дүнд хүргэж

байгааг Улаанбаатар хотоор тэр дундаа гэр

хороолол дундуур хэсэг явахад л мэдэрнэ.

ргэн А-ийн амьдарч байгаа хороонд улсын төсвөөс

хуваарилсан мөнгө нь хүрээгүй учраас гэрэлтүүлэг

байхгүй тас харанхуй гудмаар хэний нохойд хазуулж,

хэнд дээрэмдүүлчих бол гэсэн айдастай алхах энүүхэнд.

Тэгвэл төсвөөс хуваарилсан мөнгө хүрэлцээгүй ч заавал

хийгдэх ёстой, иргэдийн өдөр тутмын амьдралд чухал

нөлөөтэй ажлыг хаанаас санхүүжүүлж хэн хийх үүрэгтэй

юм бэ? Энэ бол иргэдийн хамгийн сайн мэдэж байх ёстой

сан буюу Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС). Учир нь энэ

санд хуримтлагдаж байгаа хөрөнгөөр ямар ажил хийхийг

иргэдээс санал авч шийддэг юм. Өөрөөр хэлбэл нутгийн

иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл,

сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг

шийдвэрлэх зорилготой ба энэ нь 2013 онд хэрэгжиж

эхэлсэн Төсвийн тухай шинэ хуульд тусгалаа олсон.

Энэ сан орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн

хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдэд тогтвор

суурьшилтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлнэ гэсэн

том зорилготой.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх

үүсвэрийг дотоодынНӨАТ, газрын тоснынөөц ашигласны

төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны

төлбөр, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл,

ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл зэрэг

төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.

Доорх зургаас бүрдүүлэлтийн хувийг харж болно.

ИРГЭД ТАТВАРТАА

Эзэн болмоор байна

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?

Г.Жавзмаа

Сэтгүүлч

НИЙТЛЭЛ

4