Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

ОНХНС-д 2013-2019 онд нийт 1 их наяд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилжээ. Харин 2020 онд 188 тэрбум төгрөг

хуваарилсан байна.

НИЙТЛЭЛ

Товчхондоо иргэн таны татварт төлсөн хөрөнгөөс буцаагаад таны амьдрах орчныг

сайжруулах зорилгоор орон нутагт нь дахин хуваарилж байгаа хөрөнгийг хэлж байгаа

юм.

ОНХС-ийн хөрөнгийг орон нутгийн дэд

бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн

талбайн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,

бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй

худаг гаргах, булаг, шандыг хамгаалах

зэрэг ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах

ёстой. Харин улс төрийн нам, төрийн бус

байгууллагын зарлага; Үндэсний их баяр

наадмаас бусад баяр, наадам, ойн арга

хэмжээ, шашны зан үйл болон ёслолын

зардал; Нийтийн эрх ашигт нийцээгүй үйл

ажиллагаа; Орон нутгийн иргэдийн санал

аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд

тусгаж батлаагүй зардал, арга хэмжээнд энэ

сангийн хөрөнгийг зарцуулахыг хориглодог.

2013 оноос Орон нутгийн хөгжлийн

сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн

саналыг тухайн жилийн нэгдүгээр улиралд

багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан

бол 2018 оноос Улаанбаатар хотод цахим

хэлбэрээр авах боломж бүрджээ. Нийслэлийн

Засаг даргын Тамгын газрын санаачилгаар

бусад албаныхантай хамтран ухаалаг утасны

SmartUB аппликейшнийг хөгжүүлж 2018 онд

туршилтын цахим санал асуулгыг 9 дүүргийн

19 хороонд хэрэгжүүлж, нийт 13,000 иргэдийн

санал авсан байна. Үүний дараа 2019 оны

4-р сарын 8-аас 5-р сарын 8-ны хооронд нэг

сарын хугацаанд 2020 онд Орон нутгийн

хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх

ажлын талаарх иргэдийн саналыг мөн

SmartUB аппликейшнээр авчээ. Энэ цахим

санал асуулгад 6 дүүргийн 42 хорооны иргэд

хамрагдсан бөгөөд санал асуулгад оролцох

ёстой байсан 176,000 иргэнээс 43 хувь

буюу 76,330 иргэн SmartUB аппликейшныг

ашиглан, цахимаар саналаа өгсөн байна.

ЭНЭ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ЮУ ХИЙХ БОЛОМЖТОЙ ВЭ?

ДҮҮРЭГ

ЦАХИМААР

САНАЛ

АСУУЛГАД

ОРОЛЦСОН

ИРГЭДИЙН

ТОО

ХҮЧИНГҮЙ

САНАЛ

ЦАХИМ

САНАЛ

ДҮҮРГҮҮДИЙН

ИРГЭДИЙН

ОРОЛЦОО

Багануур

7977

0 7971

40.92%

Багахангай

1525

1 1523

99.87%

Баянзүрх

6909

11 6176

20.72%

Налайх

11790

24 11571

48.18%

Хан-Уул

6298

5 6246

18.56%

Чингэлтэй

41707

74 41414

61.06%

НИЙТ

76330

115 74911

43.3 %

Уг нь ОНХС-ийн цахим санал асуулгад жил бүр 18-аас дээш насны

иргэд оролцох боломжтой. Гэтэл 2019 оны санал асуулгад SmartUB

аппликейшнийг ашиглан саналаа өгсөн иргэдийн 13 хувь нь л 18-25

насныхан байв.

Харин одоо 2021 онд хэрэгжүүлэх ажлын санал асуулгад Улаанбаатар

хотын 9 дүүргийн нийт 173 хорооны 18-аас дээш насны бүх иргэдийг

хамруулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хийж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх

төсөлд иргэдийн цахим санал асуулгын үр дүн

Хотын Засаглалыг Сайжруулах төсөл

Оролцоо:

43.3%

Цуцлагдсан

:

115

Баталсан:

74,911

Цахимаар хамрагдсан:

76,330

Эр:

43.6%

Эм:

56.4%

13.5%

18-25 нас

12.9%

61+ нас

35.3%

41-60 нас

38.2%

26-40 нас

Иргэдийн тоо:

176,300

ОНХС-ийн хөрөнгөөр ГЭР ХОРООЛЛЫН хөгжилд ша рдлагатай хөрөнгө оруулалтын

талаар иргэдийн өгсөн санал

Саналөгсөн:35909

14.45%

Саналөгсөн:

26006

10.47%

Гэрхорооллындахинтөлөвлөлт

Хүүхдийнтоглоомын

болонбиеийнтамир

чийрэгжүүлэлтийн

талбай

Автозам, гүүрбарих,

засварлах

Ахуйн

үйлчилгээнийтөв,

нийтийнхалуун

усны газар

Гэрэлтүүлэг

Цахилгаан

хангамж

Устүгээхбайр

Камержуулалт

Саналөгсөн:18268

7.35%

Саналөгсөн:14394

5.79%

Саналөгсөн:12116

4.88%

НИЙСЛЭЛИЙНЗАСАГДАРГЫН

ТАМГЫНГАЗАР

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн олон нийтийн үйлчилгээ

болон хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хүргэх чадавхыг бэхжүүлэхэд нийслэлийн захиргааны

байгуулл гад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Төслийн Зорилго

5