Previous Page  8 / 8
Information
Show Menu
Previous Page 8 / 8
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

Энэ бол эрх мэдлийн төлөө байлдаан л даа. Уг нь

мэргэжлийн холбоод, ТББ-ууд төрөөс нэлээн зайтай

байх ёстой.

Сайд Ц. Нямдорж: “Хуульчдын холбоог би татан

буулгах санал оруулж ирнэ. Уг нь байж байг гэж

бодсон юм. Гэтэл үймүүлээд болохгүй юм шиг байна”

гэж хэлжээ. Харин хуульч, өмгөөлөгч Б.Баяр “Сайд

Ц.Нямдоржийн хэлсэн энэ үг нь Хууль бус. Аливаа

нэг байгууллагыг оршин тогтнох эсэх, үйл ажиллагаа

явуулах эсэх эсвэл татан буулгах эсэхийг хөндлөнгийн

хэн нэгэн хүн “өршөөж” эсвэл “хашрааж” шийддэггүй

юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн

бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн

улсын бүртгэлийн тухай хуульд аливаа байгууллагыг

үүсгэн байгуулах, татан буулгах асуудлыг зохицуулсан.

Нэг сайдын “байж байг гэж бодсон юм” гэдэг өршөөл,

ивээлээр үйл ажиллагаа явуулж, “үймүүлээд байна”

гэдэг дүгнэлтээр татан буулгадаггүй юм. Та Хууль

зүй, дотоод хэргийн сайд болохоос дундад зууны

хэмжээгүй эрхт хаан, хоригдлын амьд явах эсэхийг

шийддэг, 1944 оны дэлхийн хоёрдугаар дайны үеийн

концлагерын коммендант биш, энэ зуун 21 дүгээр

зуун” гэж тайлбарласан.

Судлаачид “Өмгөөллийн тухай хууль энэ чигээрээ

мөрдөгдөөд явбал эрх зүйн хэм хэмжээнд ноцтой

хийдэл үүснэ. Тодруулбал, хуульч, өмгөөлөгчдийн

үйл ажиллагааны чиг үүрэг, эрх ашгийг хамгаалах,

мэргэжлийн сургалт зэрэг нэгдмэл тогтолцоо

алдагдаад хоёрдмол тогтолцоо руу орчихно.

Эцэстээ шүүгч шүүгчийнхээ асуудлыг, прокурор

прокурорынхоо, өмгөөлөгч өмгөөлөгчийнхөө ёс зүйн

асуудлыг шийддэг 2013 оны өмнөх байдал руу буцаж

орвол монголд хуульчийн хариуцлагын тогтолцоог

сулруулсан, хариуцлага тооцож чаддаггүй, ухралт

болно” гэж байр сууриа илэрхийлсээр байна.

САЙД Ц.НЯМДОРЖИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООГ

ТАТАН БУУЛГАХ САНАЛ

Улсын их хурал 2019 оны 10-р сарын 18-нд Өмгөөллийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталсан.

Энэ хуульд “Өмгөөлөгчдийн холбоо” байгуулна гэсэн байгаа ба үүнд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэтэл Хууль

зүйн байнгын хороо “Өмгөөлөгчдийн холбоог” байгуулахгүй гэсэн хоригийг хүлээн аваагүй. Мөн Хууль зүйн

сайд Ц.Нямдорж одоо байгаа Хуульчдын холбоог татан буулгана гэж хэллээ.