Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

СААРАЛ ЖАГСААЛТЫН ЦААНА

ФАТФ-ИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЦААНА

Энэхүү стандартын дагуу Монгол улсад

2007, 2017 онд хоёр удаа үнэлгээ хийлгэжээ.

Хоёулангаар нь монголын ашгийн бус

байгууллагын салбарыг “хэсэгчлэн нийцсэн”

гэж дүгнэжээ. Тэгвэл саяхан нэмэлт үнэлгээ

хийлгэж, тайлан (follow-up) нь хоёр сарын

өмнө гарав. 2017 оны тайланд тодорхой

салбар бүрээр үнэлгээ хийх зөвлөгөө өгч,

ялангуяа хамгийн эрсдэлтэй гэж ашгийн бус

салбарыг онцлон, энэ салбарыг хамарсан

бүрэн хэмжээний үнэлгээ хийхийг зөвлөж

байжээ. Гэтэл Монгол улс энэ үнэлгээг одоо

болтол хийхгүй байгаад гайхаж байна гэж уг

нэмэлт үнэлгээний тайланд дурджээ.

Дээрх үнэлгээг монголчууд нухацтай, болгоомжтой авч

үзэх шаардлагатай байна. ФАТФ болон бусад олон улсын

байгууллагуудаас ТББ-уудад тавьж буй шаардлагууд нь

иргэний нийгмийн орон зайг хязгаарлах, тэр дундаа

төрийн зүгээс хяналт, шалгалтыг тогтмол хийдэг болохыг

шаардаж байна.

Ер нь эдүгээ ТББ үйл ажиллагаагаа явуулах орон зайг

дэлхий нийтээр хязгаарлах хандлага бий болоод байна.

Олон улсын терроризмын эсрэг хууль журмууд нь,

ялангуяа ФАТФ мөрдөхийг шаардах болсон журмууд нь

бүр анхнаасаа ардчилсан оролцоог хангаж чадаагүй,

маш хурдан хугацаанд гаргасан учраас хүний суурь

эрхийг хангах тал дээр учир дутагдалтай гэж судлаач

Бен Хэйс (2017) бичжээ. Б.Хэйс ТББ-аар дамжуулж мөнгө

угаасан, терроризмыг санхүүжүүлсэн гэдэг нь батлагдсан

тохиолдол дэлхий нийтэд маш ховор гэж хэлжээ. Харин

ФАТФ –ийн зөвлөмжийг биелүүлэх нэрийн дор ТББ-ын

хуулиа өөрчилж, иргэний нийгмийнхээ дуу хоолойг

хязгаарласан орнуудын тоо нэмэгдсээр байна. Жишээ

нь Босни Герцеговина, Хорват, Македони, Унгар, Энэтхэг,

Казахстан, Киргизстан, Польш, Серби, Тажихстан (Hayes,

2017) зэрэг орнуудыг энд хэлж байна.

Төрийн хяналт ба олон улсын инститүтээс ФАТФ-ын 8-р

зөвлөмжтэй холбоотой үнэлгээг 159 орныг хамруулан

2012 онд хийсэн байна. Энэ үнэлгээгээр нийт улс

орнуудын 85 хувь нь нийцэлгүй (no compliant), эсвэл хагас

нийцэлгүй (partially compliant) гэж гарчээ. Төв Европын

олон орон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй

холбоотой хуулиа өөрчилсөн боловч, үнэлгээ нь мөн

л 8-р зөвлөмжтэй нийцэлгүй гэж гарсан нь анхаарал

татаж байна. 2007 онд анх дэлхийн 158 оронд үнэлгээ

хийснээс ердөө таван орны (Бельги, Египет, Итали, Тунис,

АНУ) ашгийн бус салбар зөрчил дутагдал илрээгүй буюу

“нийцсэн” дүгнэлт авчээ.

Эдгээрийн дотроос иргэний нийгэм, ашгийн бус салбарт шууд хамааралтай нь 8-р зөвлөмж юм. ФАТФ 40

зөвлөмж тус бүрээрээ тухайн орны үйл ажиллагаанд бас үнэлгээ (Нийцсэн – C, Ихэнх нь нийцсэн – LC, Хэсэгчлэн

нийцсэн – PC, Огт нийцээгүй – NC зэргээр) дүгнэлт өгдөг.

ФАТФ улс орон бүрээр тайлан гаргадаг ба монголын ашгийн бус

салбарын тайланд эрсдэл болон авах арга хэмжээг дүгнэхдээ:

- Ашгийн бус салбарынхаа эрсдлийг бүрэн гүйцэд үнэлж

дүгнээгүй

- Эрсдэлтэй ТББ-ууддаа мэдээлэл хүргэж, таниулах ажил

хийгээгүй

- Ашгийн бус салбарын хяналт тодорхой бус

- Ашгийн бус салбарт авах хориг нь тодорхой биш, хэрэгт нь

тохирсон биш

- Хууль хяналтын байгууллагын ашгийн бус салбарыг шалгах

мэдлэг, чадвар хангалтгүй

- Ашгийн бус салбартай холбоотой өмнөх хяналт шалгалтын

баримт, нотолгоо гаргаж өгөөгүй гэсэн байна.