Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРҮҮД ЯАГААД БУЦДАГ БОЛЧИХОВ ОО?

12-р сарын 2-нд Нийслэлийн ИТХ-ын ээлжит

хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь

хэмжээг шинэчлэн тогтоох тухай” төслийг дэмжиж

баталсан. Гэтэл үүнийг эсэргүүцэж автомашинтай

жагсаал болсон. Үүний дараа Ерөнхий сайд энэ

асуудлаа дахин судал гэж хотын даргад үүрэг болгосон.

Эцэст нь зам ашигласны төлбөрийг нэмэх асуудал

цуцлагдсан.

Энэ мэтчилэн төрийн удирдлагуудын гаргасан

шийдвэр буцаж байгаад 2 шалтгаан байна гэж

харж байна.

Эхнийх,

төр засаг нь шийдвэр гаргаж

чадахгүй, гаргасныг нь иргэд нь хүлээж авахгүй

байгаа бол засаглал өөрөө хямралтай байна гэсэн

үг. МУ-ын засаглал ил тод биш, иргэдийн санал

гомдолд хариу өгөхгүй удсантай холбоотой. Иймээс

иргэдэд бухимдал бий болж байна л даа.

Хоёрт,

төрийн шийдвэр гаргах тогтолцоо захиргааны

шинжтэй байгаагийн тод жишээ бол энэ үйл явдал.

Хэн нэг дарга нэг өглөө босоод “таны төлдөг байсан

төлбөрийг 5 дахин нэмэхээр шийдлээ, төлөөрэй” гэдэг

аргаар явахгүй л дээ. Аливаа шийдвэрийг гаргахдаа

урт хугацаанд судалгаа хийж, иргэдийн санал бодлыг

тандаж дүгнэсэн байх ёстой.

Зам ашигласны төлбөрийг автомашины төрөл,

хэмжээнээс хамаарч нэмэх гэдэг нь логикийн хувьд

зөв ажил л даа. Гэхдээ яагаад 5 дахин нэмэгдүүлэх

шаардлага үүссэн бэ? Өмнө нь авдаг байсан төлбөр

яагаад хүрэхгүй болсон бэ? Нэмэгдсэн төлбөр ямар

ажилд зарцуулагдах талаар иргэд жагсаад үүдэнд нь

хашгирсны дараа биш шийдвэр гаргахаасаа өмнө

гарч ирээд тайлбарлах хэрэгтэй байсан.

Улаанбаатар хотын иргэд даргаа өөрсдөө шууд

сонгодог болъё. Хотын хог, зам зэрэг аж ахуйн

асуудлууд улс төрд ямар хамаа байна аа. Одоо бол

улс төрийн нам хотын даргыг томилж байгаа учраас

тэднээс хараат бус ажиллах боломжгүй, чадахгүй.

Хүн амын хагас нь амьдарч байгаа нийслэлд үнэхээр

бодитой аж ахуйн удирдлага шаардлагатай.

ТОЙМ

ДеФакто