Previous Page  8 / 8
Information
Show Menu
Previous Page 8 / 8
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

Монгол

улс

мөнгө

угаах,

терроризмыг

санхүүжүүлэхийн эсрэг олон улсын байгууллага

ФАТФ-ийн саарал жагсаалтад орсон. Улмаар манай

гол хоёр санхүүгийн инститүц болох Монголбанк,

СЗХ-ны удирдлагуудыг албан тушаалаас нь

чөлөөллөө.

Тэдний

оронд

Монголбанкны

ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч

Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга

Д.Баярсайханыг томилохыг дэмжлээ.

Тэгэхээр асуулт нь энэ 2 хүн нөгөө 2 хүнээсээ

юугаараа илүү вэ? Энэ 2 хүн гарч ирээд юу

өөрчлөгдөх вэ? Зарчмын хувьд өөрчлөгдөхгүй юм

бол анхнаасаа яагаад сольсон бэ?

Саарал жагсаалт бол зөвхөн энэ 2 инститүцийн

ажил биш. Хууль хүчний байгууллага, шүүх засаглал

гээд бүгдийнх нь ажил. Мөнгө угаахтай холбогдсон

хэргүүдийг монголын шүүх шийдэж чадахгүй байна.

Олон хэрэг мөрдөгддөг. Өндөр албан тушаалтай

олон хүнийг баривчилж байсан. Хоёр ч Ерөнхий сайд

асан, Сангийн сайд асан, төрийн өмчит компанийн

удирдлагууд, хамгийн том банкны эзэн гэх мэт.

Монгол улсад гүйцэтгэх засаглал, шүүх, хүчний

байгууллагууд хоорондоо хамтарч ажиллахгүй

байна. Товчоор, шударга ёс байхгүй, хангах

механизм нь ажиллахгүй байна. АТГ мөрдөж,

шалгаад хэдэн зуун хэргийг шүүхэд шилжүүлэх

хүсэлтээ прокурорт явуулдаг боловч, тав аравхан

хувь нь шүүхэд очдог. Бусад нь яасан тухай прокурор

иргэдэд тайлан тавьдаггүй. Шүүхэд очсон хэргүүд

бараг бүгд л есөн шидийн шалтаг, шалтгаанаар шүүх

хурал нь хойшилсоор, хөөн хэлэлцэх хугацаа гэгч

нь дуусаад хаагддаг гажиг зуршил тогтчихсон. Энэ

бол шүүх тогтолцоо шударга үнэнд биш, авлигачдад

үйлчлэх болсныг тод харуулж байна. Монгол улсын

прокурор, шүүхийн систем авлигачдын гар хөл

болсноос мөнгө угаах хэрэг газар авч, улс дотроо

шийдэж чадахгүй хэмжээнд хүрч олон улсын

байгууллага саарал жагсаалтад оруулсан нь энэ.

Зүгээр нэг феодалийг нөгөөхөөр нь солиод,

сонгуульд бэлдээд байна уу.

МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ

ХОРООНЫШИНЭ УДИРДЛАГУУД