Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

ТӨСЛИЙН ЯВЦ ӨНӨӨДӨР

Энэ төслийг хариуцсан төрийн өмчит газрын тос

боловсруулах үйлдвэрийн газрыг (ГТБҮ) 2017 оны 4-р

сард

( www.mongolrefinery.mn

) байгуулав. Мөн оны 8-р

сард үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахаар

Энэтхэгийн олон жилийн туршлагатай “Инженерс Индиа

Лимитэд”

( www.engineersindia.com )

компанийг зөвлөхөөр

шалгаруулжээ. Дээр нь хөндлөнгийн хяналт тавиулахаар

Италийн “Кинетикс Техноложи” компанийг оруулж,

ажлаа эхлүүлэв. 2018 оны 11-р сард нарийвчилсан ТЭЗҮ

дуусч УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр

батлуулжээ. 2019 оны 5-р сараас инженерийн зураг

төслөө боловсруулж эхлэв.

2019 оны 11-р сарын байдлаар Монголын Хөгжлийн

банкны 246 тэрбум төгрөгийн зээлээр Сайншандаас 17.5

км хүнд даацын авто зам, 27 км урт төмөр зам, 110 квт-н

цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг

барьж үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулж, үйлдвэр

барих 150 га талбайг тэгшлэх, хашаа барих ажлыг

эхлүүлжээ. Мөн Сайншандад 550 айлын, ажилчдын

хотхон барьж байна. Ирэх хавар 42 км урт усны хоолой

татах бэлтгэлийг хангаж байна. Энэ аж үйлдвэрийн

томоохон цогцолборт технологийн байгууламжууд,

олон том агуулах сав, түүхий тос тээвэрлэх, дамжуулах

байгууламжаас гадна өөрийн цахилгаан станц багтаж

байна.

Шатахууныг хэрэглэгчид ойртуулах,

бусад нөхцөл байдлыг тооцоод үйлдвэрийг

Дорноговийн Сайншандаас зүүн хойш 18

км зайд, Алтанширээ сумын нутагт барих

болов. Энэ үйлдвэр жилд шингэрүүлсэн

шатдаг хий 43, автобензин 340, дизель 824,

онгоцны түлш 80, зуухны түлш 47 мянган

тонн буюу нийт 1.35 сая тонн бүтээгдэхүүн

үйлдвэрлэж МУ-ын өнөөгийн хэрэгцээг

хангах юм. Түүхий тосоо Дорнод аймгийн

Тосон Уул XIX, Тамсаг XXI талбайгаас татах

ажээ.