Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

НИЙГМИЙН ДААТГАЛ ТОЙРСОН УЛС ТӨР

Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлийг

дахин нэмэгдүүлж ажил олгогч, ажилтан тус бүр нэг

хувийг нэмж төлөхөөр болсон. Нийгмийн даатгалын

тогтолцоогоо сайжруулаагүй атал сүүлийн 3 жил

дараалан НДШ нэмж байгаад олон нийт дургүйцэж

байгаа. Түүнчлэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”,

“Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо” зэрэг

холбоод эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч

энэ нэмэгдлийг эсэргүүцэж хориг тавина гэдгээ хэлсэн.

Харин Сангийн сайд 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрт

хамрагдсанаар

нийгмийн

даатгалын

сангийн

алдагдлаа бууруулах үүрэг даалгавар авсан. Улмаар

сангийн алдагдлыг бууруулахын тулд 2020 он хүртэл

нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 5 хувиар

нэмэгдүүлэхээр болсон гэж хэлсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

“Капитал банкинд намайг сайдаар томилогдож ирэхэд

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 280

орчим тэрбум төгрөгийг байршуулсан байсан. 2009

оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт

үлдэгдлийг “Капитал” банкинд байршуулж байсан

байдаг. Би ХНХ-ын сайдаар томилогдсоноос хойш

Капитал банкинд байршуулсан хөрөнгийг нэлээн

багасгасан. Гэхдээ Нийгмийн даатгалын сангийн

үлдэгдэл 101 тэрбум төгрөг Капитал банкинд үлдсэн

байсан.” гэж хэлсэн.

Нийгмийн даатгалын сан нь 1.тэтгэврийн,

2.тэтгэмжийн, 3.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс

шалтгаалах

өвчний,

4.ажилгүйдлийн,

5.эрүүл

мэндийн гэсэн 5 сангаас бүрддэг. Эдгээр сангаас

тэтгэврийн сан алдагдалтай байсаар ирсэн. Сангийн

алдагдлыг нөхөх зорилгоор 2019 онд л гэхэд 600

тэрбум төгрөгийн татаас улсын төсвөөс олгосон. Энэ

сан бол үндсэндээ дампуурчихсан. Удирдсан хүмүүс

нь дампуураагүй зүгээр байгаа гээд өмөөрөөд л

байгаа. Аливаа нэг татварыг нэмэх нь ажилгүйдлийг

дэмжиж байгаа асуудал байдаг.

ТОЙМ

ДеФакто

байна. Тийм учраас ОТ төслийг дахиад л сонгуулийн

шоу болгож биш, сонгуулийн дараа тогтон сууж,

товлон ярилцах хэрэгтэй байна. Түүнээс биш зарим

түшмэдийн саналаар гэрээгээ цуцлах аваас Монгол

улсын хувьд “хөл рүүгээ буудсантай” адил юм. Энэ

төслийг худалдан авахад бэлэн хөршүүд ч бий.

Гуравдагч хөршүүд, тэдний зээл олгосон банкууд

харин монголчууд гэрээгээр тохирсон ажлаа яаж

хэрэгжүүлж буйг анхааралтай ажиглаж байгаа.

Мөн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан

шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай

холбоотой

Ч.Сайханбилэгийн

Засгийн

газрын

дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр

гаргасан. Энэ нь Монгол улсын Засгийн газар буюу

хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой” төслийн

далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн

төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол”

ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс

Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд

нарт зөвшөөрсөн Монгол улсын Ерөнхий сайдын 2015

оны 5-р сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг

хүчингүй болго гэсэн шийдвэр гараад байна.