Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

ТЭЭВЭР

НӨӨЦ

Одоогоор, яаралтай шийдэх гол ажил бол түүхий тосоо

550 км-ийн холоос хэрхэн тээвэрлэх асуудал. Төмөр зам

барих, эсвэл дамжуулах хоолой тавих сонголтын дунд төр

засгийн түвшинд санал хуваагджээ.

Төмөр замыг дэмжигсэд, энэ чиглэлээр нэгэнт МУ

төмөр зам барих, Оросын нутгаар далайд шинэ гарцтай

болохыг зорьж буй, тэгээд бас олон зуун сая долларын

зээл авах учир олон төрлийн ачаа зөөж болохоор нь

төмөр зам барих нь зөв гэх. Харин дамжуулах хоолойг

дэмжигсэд болохоор хурдан, найдвартай, тасралтгүй

нийлүүлэлтээ бодох нь зөв. Зардал нь төмөр зам

барихаас гурав дахин хямд, барих хугацаа нь богино, дан

бүтээгдэхүүн тээвэрлэх хамгийн түгээмэл, шалгарсан арга

бол дамжуулах хоолой гэх.

Тамсагийн газрын тосны онцлог нь харьцангуй хөнгөн

(0.845 г/см3), хүхэр маш бага (0.11 хувь), тосон дахь

хүчлийн тоо бага (TAN:0.052 мг КOH/г) учир үйлдвэрийн

байгууламжийг барих материалын зардлыг хэмнэх сайн

талтай. Гэхдээ парафинлаг нүүрс-устөрөгчийн нэгдлийн

агуулга их, 24 хэмд царцдаг учир төмөр замаар бол

халаалттай цистерн; дамжуулах хоолой бол тасралтгүй

халаалттай байх ёстой.

Нэг зэрэг 80 вагон ачиж буулгах байгууламж барих их

зардалтай. Халаадаг хоолой тавих туршлагатай, өөрөө

санхүүжүүлээд, бариад, ажиллуулаад, хүлээлгэн өгөх

сонирхолтой компаниуд бэлэн байна. Хоолой тавихад,

ГТБҮ-ийн тооцоогоор 350 сая доллар шаардлагатай,

хугацаа нь 2-3 жил; харин төмөр зам 660 сая доллар,

барих хугацаа нь тодорхойгүй ажээ. Тээвэрлэх зардал

хоолой 1 тонн нь 7 доллар; төмөр зам 2 дахин их болно

гэнэ. Үйлдвэр 2024 оны 11-р сард бэлэн болж, үйлдвэрлэл

6 сарын дараа жигдэрсэн байх төлөвлөгөөтэй учир

Засгийн газар энэ сонголтоо яаравчлах ёстой болжээ.

Олон нийтийн зүгээс лавлаад буй дараагийн асуудал

бол газрын тосны нөөц энэ үйлдвэрийн хэрэгцээг хангаж

чадах эсэх асуулт. Зөвхөн хайгуул хийгдсэн 2 талбайд

(Дорнод аймгийн Тосон Уул XIX, Тамсаг XXI) 2010 оны

байдлаар нөөц 332.6 сая тонн, үүнээс баталгаатай

ашиглах нөөц нь 43.2 сая тонн гэж Ашигт малтмалын

нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн. Үүнийхээ 8.2 сая тонныг

олборлоод байгаа ч, нөөцөө нэмэгдүүлэх боломж их

байна. Сарын өмнө л гэхэд Матад ХХ талбайгаас газрын

тос илрүүлж, урьдчилсан байдлаар 25 сая тонн нөөцтэйг

тогтоожээ. Бусад олон талбайд өрөмдсөн цооногууд

газрын тосны илэрцтэй. Газрын тосяны хайгуулын

ажлаа өргөжүүлэх шаардлагатай ч, эрчим хүч, ажиллах

хүч хангалтгүй, мөн орон нутгийн захиргаа, иргэдийн

эсэргүүцэлтэй тулгарч, ажил зогсдог болжээ.

Эдүгээ газрын тосыг Хятадын компаниуд олборлож

байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлож,

борлуулсан тосны дөрөвний нэг нь манай Засгийн газарт

ногддог. Мөн

газрын тосны тухай хуулийн 7.1.6-д

Засгийн

газар “Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр

барьсан тохиолдолд гэрээлэгчид ногдох газрын тос

болон өртөгт газрын тосыг тэргүүн ээлжинд, зах зээлийн

үнээр худалдаж авах давуу эрхийг” эдэлнэ гэж заасан.

Гэрээлэгч өөрт ногдох газрын тосыг зах зээлийн үнэ

ханшаар тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрт нийлүүлэх

үүрэгтэй. Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эд

нийлүүлэх нөөц, эрх зүйн орчин бүрдсэн гэж төрийн

холбогдох албаны хүмүүс үзэж байгаа ажээ.

Ямар ч гэсэн шатахуунаар хараат бус болох харгуй

зам дээрээ монголчууд бид гараад ирлээ. Эргэж буцах

боломжгүй.

2019.11.28