Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.11.24-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХ УУ?

Өнгөрсөн

Пүрэв

гарагт

УИХ-ын

чуулганы

хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол

Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг

хэлэлцэж баталлаа. Ерөнхийдөө энэ төсөл нь хөрөнгө

оруулалтын гэрээ болон бусад гэрээ хэлэлцээрүүдийг

сайжруулж,

гэрээний

хэрэгжилтийг

хангаж

ажиллах зорилготой. Мөн үүнээс өмнө Нийслэлийн

захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн

гэрээг байгуулахтай холбоотой өмнөх Засгийн газрын

4 шийдвэрийг хүчингүй болголоо гэсэн мэдээлэл

гарсан.

Оюутолгой ордын зэс алтны нөөцийн ТЭЗҮ-ийг 2010

онд баталсан. Дараа нь 2015 онд шинэчлэн баталсан.

Хуулийн дагуу таван жил тутамд шинэчлэн батлах

үүрэгтэй. 2015 оны ТЭЗҮ-ээр Оюутолгой орд цэвэр зэс

31.4 сая тонн, алт 1200 тонн, мөнгө 2750 тонн нөөцтэй

гэж батлагдсан.

Монгол улс ба гадаадын хөрөнгө оруулагчид 31.4

сая тонн зэсийн олборлох нөөцөөрөө дэлхийд гуравт

орж буй Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээг

зураад яг 10 жил болж байна. Орд газрыг монголын

Засгийн газар 34, АНУ, Канадын хөрөнгийн биржид

бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс компани 66 хувийг

нь эзэмшиж байна. Туркойз Хилл Ресурсын 51 хувь

нь дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани Рио

Тинтод очсоноор ОТ ордыг олборлох боломж ийнхүү

бүрдсэн. ОТ-н нөөцийн 20 хувь нь ил, 80 хувь нь

газрын гүнд 700-1300 метрийн дор оршдог.

ОТ бол монголын эдийн засгийг хөтлөгч хамгийн

том төсөл. Төслийг хэрэгжүүлэхийн тулд олон гэрээ

байгуулж, шинэчилж ирлээ. Хөрөнгө оруулалтын,

хувьцаа эзэмшлийн, гүний уурхайн, нэмэгдэл, дубайн

гэрээ гэх мэт. Олон алдаа, дутагдал гарсан тухай УИХ-

ын ажлын хэсгийн тайланд нэлээн нухацтай гаргаж

тавьсныг тэмдэглэх хэрэгтэй. Техник эдийн засгийн

үндэслэл (ТЭЗҮ)-ээ тохиролцоогүй байж хөрөнгө

оруулалтын гэрээ байгуулсан, үр дүнд нь төслийн

зардал анх тохирсноосоо хоёр дахин өсчихсөн,

хөрөнгө оруулагч нь тэр зардлынхаа 3 хувиар

менежментийн төлбөр авдаг, зардлын нэр томьёоны

тухай нэгдсэн ойлголт байхгүй учир татварын

маргаан үргэлж гардаг зэрэг олон асуудал, сорилтууд

тулгарсаар байна. 2009-2015 оны хооронд 3.2 их наяд

төгрөгийн татварын зөрчил гарсан гэж тус Ажлын

хэсгийн тайланд оржээ.

Гэхдээ энэ бүхнийг хоёр тал ширээний ард сууж

ярилцах, ойлголцох, засч залруулах хугацаа нөхцлөө

урьдчилан тохирч ажиллах, дүгнэх замаар явж л

харилцан итгэлцэл бий болно. Зөвхөн харилцан

итгэлцэл тогтсон цагт л хамтын ажиллагаа өндөр

өгөөжтэй, харилцан ашигтай болдог.

Монголын тал эдүгээ том төслүүдэд хувьцаа

эзэмшихийн оронд эхнээсээ татвар, төлбөрөө илүү

аваад явах нь зөв гэж ярих боллоо. Энэ хувилбарыг

одоо байгаа нөхцөлтэй харьцуулан судлах, 34

хувиа яаж үнэлэх, хэнд борлуулах, өрөндөө хэдийг

нь суутгах, төслөөс авах татвар, төлбөрийн хувь

хэмжээг яаж өөрчлөх зэргийг ярилцаж эхлэх хэрэгтэй