Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

6

СУРГУУЛИЙН АВТОБУС ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

ТОЙМ

ДеФакто

Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч

байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар

замын хөдөлгөөнд оролцож, 500 мянга

гаруй машин замын хөдөлгөөнд оролцдог.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар

авто

замын

түгжрэлийг

бууруулах

зорилгоор

“Сургуулийн

автобус”-ыг

туршилтаар явуулж эхлээд байна. Эхний

ээлжинд

Ерөнхий

боловсролын

29

сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар

ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр,

сургууль

гэсэн

маршрутаар

зөөнө.

Сурагчдыг автобусанд нийгмийн ажилтан

Улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт

Үндсэн хуульд байгаагүй бол нам Үндсэн хуульд

заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого

дэвшүүлж ажиллах, намыг Монгол улсын сонгуулийн

эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн

эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасан. Энэ заалтыг

2028 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг

дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар

тусгайлан зохицуулсан байна. Түүнчлэн намын

санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн

чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар

тусгасан ба үүнтэй нийцүүлэн Улс төрийн намын тухай

хуулийг шинэчлэн найруулж батална.

Түүнчлэн “давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын

дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүн

байхаар хязгаарлалт тогтоож, Улсын Их Хурлаар

томилогдсон Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө

томилж, чөлөөлж, огцруулдаг байх зохицуулалт орлоо.

Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэн батлахдаа

төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно,

харин ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн

төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг

нэмэгдүүлж болохгүй.

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний

эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг

баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан,

Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг

2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэнэ.

Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт,

өөрчлөлтийг 2020 оны 5-р сарын 25-ны өдрийн 12.00

цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлнэ. Монгол

улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн

холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх

хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг

баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд

хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УлсынИх Хурлаас

баталсан хуваарийн дагуу хийж дуусгана.

Гэхдээ сонгуулийнхолимог тогтолцоог Үндсэнхуульд

тусгах саналыг дэмжилгүй унагасныг эсэргүүцэн АН-

ын зөвлөлийн гишүүд болон МАХН-аас сонгогдсон

О.Баасанхүү нар төслийг батлахаас өмнө чуулганы

танхимыг орхиж гарсныг тэмдэглэх хэрэгтэй.