Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

5

ТОЙМ

ДеФакто

Өмнөх хувилбар 27.2.

Улсын Их Хурлын ээлжит

чуулган хагас жил тутам нэг удаа 50-аас доошгүй

ажлын өдөр чуулна.

Өмнөх хувилбар 29.3.

Улсын Их Хурлын гишүүн

гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их

Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь

түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт

хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал

түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

Өмнөх хувилбар 25.1.16.

Ард нийтийн санал

асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн

олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг

хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг

шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

Өмнөх хувилбар 30.2.

Ерөнхийлөгчөөр 45 нас

хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо

байнга оршин суусан, Монгол Улсын уугуул

иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Өмнөх хувилбар 26.1.

Ерөнхийлөгч, Улсын Их

Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх

эдэлнэ.

Өмнөх хувилбар: 43.2.

Ерөнхий сайд, эсхүл Засгийн

газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол

Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Шинэ хувилбар 27.2.

Улсын Их Хурлын ээлжит

чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй

ажлын өдөр чуулна.

Шинэ хувилбар 29.3.

Улсын Их Хурлын гишүүн

бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа

няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их

Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.

Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон

тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар

хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг

шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж

шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс

нь эгүүлэн татна.

Шинэ хувилбар 25.1.16.

Ард нийтийн санал

асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн

олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг

хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг

шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг

дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа

оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор

ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.

Шинэ хувилбар 30.2.

Ерөнхийлөгчөөр 50 нас

хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо

байнга оршин суусан, Монгол Улсын уугуул

иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг

удаа сонгоно.

Шинэ хувилбар 26.1.

Ерөнхийлөгч, Улсын Их

Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах

эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг

хуулиар тогтооно.

Шинэ хувилбар: 43.2.

Ерөнхий сайд огцорвол

Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.