1 / 7 Next Page
Information
Show Menu
1 / 7 Next Page
Page Background

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Пүрэв, 2019.11.21, №8 (124)

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ, БИЕ ДААСАН,

УЛС ТӨРИЙН НАМААС ХАРААТ БУС, ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ГЛОБАЛ СОНИН

www.jargaldefacto.com

НИЙТЛЭЛ

ДеФакто

Д.Жаргалсайхан

Эдийн засагч, нийтлэлч

IV НҮҮРТ

Ш

анхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад (ШХАБ) Монгол

улс ажиглагчаар оролцоод 15 жил болж байна. ШХАБ-ыг

санаачлан байгуулсан, шийдвэр гаргахад нь хамгийн их

нөлөөлдөг хоёр хөрш маань монголыг жинхэнэ гишүүнээр элсэхийг

санал болгоод удаж байна. Монголын төр засгийн удирдлага элсэх

сонирхлоо илэрхийлэх болсон ч, манайх шиг ардчилсан оронд эцсийн

шийдвэрийг иргэдийн дэмжлэггүйгээр гаргах боломжгүй. Учир нь

төр засгийн аливаа шийдвэрийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй байвал

дараагийн сонгуулиар төр засгаа өөрсдийг нь сольж болдог улс. Тийм

ч учраас энэ байгууллагад элсэх нь ямар үр дагавар, сорилт авч ирэх,

яагаад бид яаравчлах ёстой гэдгийг иргэд, тэдний дуу хоолой болсон

иргэний нийгэм нь бүрэн ойлгох хүртэл цөөн жилийн настай төр

засаг нь ямар ч алхам хийх боломжгүй. Тэгээд ч манай улс хойд, урд

хоёр хөрштэй стратегийн иж бүрэн түншлэлтэй гэж тунхаглаад байгаа

ч, яагаад ганц ч том төсөл хэрэгжихгүй арваад жил болж байгаа нь

иргэдийн гайхал, эргэлзээг төрүүлж, итгэлийг бууруулж байна.

Монгол улс дэлхийн хоёр их гүрний дунд байгаа том нутагтай ч,

цөөхөн хүнтэй жоохон улс. Бидний хувьд эдийн засгийн аюулгүй

байдал хамгийн чухал. Хоёр талын болон гурван талын харилцаан

дээрээ тодорхой ямар ч ажил хийж чадахгүй байгаа мөртлөө, олон

талын харилцаанаас буюу аль нэг бүс нутгийн байгууллагад элсээд

орчихоор л тодорхой үр дүн гарна гэдэгт итгэхэд улам хэцүү болсоор

байна.

ТОЙМ

ДеФакто

МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИА

ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2020 ОНЫ ТӨСӨВ

2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН

АЛДАГДАЛТАЙ БАТЛАГДЛАА

СУРГУУЛИЙН АВТОБУС

ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

№505

АЖИГЛАХ НЬ

Ш Х А Б - Ы Г

Монгол улсын Үндсэн хууль 6 бүлэг,

70 зүйлтэй бөгөөд үүний 19 зүйл, 36

заалтад нь өөрчлөлт орууллаа. Улсын

Их Хурлын чуулганы 2019.11.14-ний

өдрийн 18:02 цагт Монгол улсын

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай хуулийн төслийг

чуулганы

хуралдаанд

оролцсон

63 гишүүний 100 хувийн саналаар

баталлаа.