Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.11.17-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МОНГОЛ УЛС ҮНДСЭН ХУУЛИА ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Монгол улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд

үүний 19 зүйл, 36 заалтад нь өөрчлөлт орууллаа. Улсын

Их Хурлын чуулганы 2019.11.14-ний өдрийн 18:02 цагт

Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон 63

гишүүний 100 хувийн саналаар баталлаа.

Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт,

өөрчлөлтийн

төсөл

эцэслэн

батлагдсантай

холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар

“Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин

идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн

хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн

засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил

хэрэг боллоо” гэж хэлэв.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ОНЦЛОХ ЗААЛТУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Өмнөх хувилбар 6.2.

Монгол Улсын иргэдэд

өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий,

түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

Өмнөх хувилбар 21.4.

Улсын Их Хурлын сонгуулийн

журмыг хуулиар тогтооно.

Өмнөх хувилбар 22.2.

Улсын Их Хурал

бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж

нийт гишүүний гуравны хоёроос доошгүй

нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар

Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай

зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах

шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр

гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ

тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ

эдэлнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол

Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг

Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш

45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн

шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу

эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их

Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

Шинэхувилбар6.2.

“МонголУлсыниргэдэдөмчлүүлснээс

бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой,

усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт

хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба

ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах

эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн

үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш,

шударга хүртээхэд чиглэнэ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын

ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд

байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх

нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар

тогтооно.

Шинэ хувилбар 21.4.

Улсын Их Хурлын сонгуулийг

журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит

сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их

Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт,

өөрчлөлт оруулахыг хориглоно.

Шинэ хувилбар 22.2.

Улсын Их Хурал бүрэн

эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт

гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж,

эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч

Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал

болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний

гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө

тарах шийдвэр гаргаж болно.