Previous Page  2 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 7 Next Page
Page Background

2

НИЙТЛЭЛ

ДеФакто

ШХАБ-ЫН ТЭЛЭЛТ БА СОРИЛТ

МОНГОЛЫН БАЙР СУУРЬ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?

1990 онд ЗХУ задран унахад

бий болсон Дундад Азийн шинэ

улсууд “хилийн нутгаараа цэргийн

итгэлцлийг бэхжүүлэх” шаардлагаас

угшилтай ШХАБ нь эдүгээ 8 гишүүн,

4 ажиглагч, 6 яриа хэлэлцээний

түнштэй буюу 18 орны төрийн

удирдлага жил бүр уулздаг, томоохон

бүлэглэл болжээ. Анхдагч

зорилго нь Евро-Азийн бүс

нутгийн аюулгүй байдлыг

хангах, юуны өмнө гурван

аюул буюу хүчирхийлэл,

салан

тусгаарлал,

хэт

туйлшрах

үйлдэлтэй

(terrorism,

separatism,

extremism) тэмцэх байсан

бол эдүгээ эдийн засгийн

олон

талын

хамтын

ажиллагааг хөгжүүлэхийг

зорьж байна.

Харин бодит амьдрал дээр Хятадын

санаачилсан, дангаараа зээл өгч

санхүүжүүлдэг “Зам ба Бүс” төслөөс

өөр бодитой ажил бараг хийгээгүй

байна. Гурван аюултай тэмцэх (RATS)

төвөөрөө дамжуулан тагнуулын

мэдээллээ ч бүрэн хуваалцахгүй

байгаа

ажээ.

Терроризмийн

тодорхойлолт дээр гишүүд нь

нэгдсэн байр сууринд хүрээгүй

байна. Энэтхэг, Пакистан орж

ирснээр, ялангуяа Энэтхэг хүн амын

дийлэнх нь ислам Жаму-Кашмирийн

автономит эрхийг саяхан цуцлаж,

цэргийн хүчээр захирах болсон нь

энэ тодорхойлолтын зөрөөг улам

өсгөж эхэллээ.

Энэтхэг Орос хоёр бол цэргийн

уламжлалт

түншүүд.

АНУ-ын

эсэргүүцлийг үл харгалзан Оросын

агаарын

хамгаалалтын

S-400

пуужинг худалдаж авсан. Одоо

болтол Энэтхэгийн цэргийн зэвсгийн

дийлэнх нь Орос. Энэтхэгт Оросын

барьсан зургаан цөмийн цахилгаан

станц ашиглалтанд орох гэж байгаа

бөгөөд нэмж зургааг барихаар саяхан

Владивостокд гэрээг үзэглэсэн.

Пакистан,

Хятад

хоёр

илүү

ойрхон түншүүд. 1947 оноос хойш

Энэтхэгтэй булаацалдаж, маргаантай

байгаа Кашмирийн газар нутгаас

1962 онд Хятадад таслан өгсөн.

Орос Энэтхэгийг, Хятад Пакистаныг

дэмжин ШХАБ-д зэрэг оруулсан гэж

үздэг.

Энэтхэг жилд 7 хувиар өсч буй

эдийн засаг нь эрчим хүчний

хомсдолтой учир Төв Ази, Оросын

байгалийн хий, газрын тосны

нөөцтэй холбогдох, цаашдаа Евро-

Азийн эдийн засгийн холбоонд ч

орох сонирхолтой учир ШХАБ-д

элсэх нь практик ач холбогдолтой.

Хятад бол Энэтхэгийн уламжлалт

өрсөлдөгч. Хятадын “Зам ба Бүс”

төслийг эдийн засгаа тэлэх бодлого,

нээлттэй биш хөтөлбөрүүд гэж үздэг

учир ШХАБ дээр энэ төслийн тухай

ярилцахыг

таашаахгүй

байгаа.

Энэтхэг нь АНУ, Австрали, Японтой

байгуулсан дөрвөн талын гэрээгээр

далайн

тээврийн

тасралтгүй

урсгалыг хамгаалах үүрэгтэй. Энэ

улсууд Хятадын Номхон далайн

маргаантай арал дээр цэргийн бааз

байгуулсныг эсэргүүцэж байгаа.

Энэтхэг улсыг нэг хөл нь Хятад,

нөгөө хөл нь АНУ залсан завин дээр

зэрэг зогсох боллоо гэж судлаач Atul

Bhardwaj зүйрлэжээ. Гэтэл тэр хоёр

завь ойртож биш холдож байгааг

геополитикийн ноёрхлын төлөө

тэмцэлдэж буй энэ хоёр том гүрний

хооронд эдүгээ ид өрнөж байгаа

худалдаа, технологийн дайн харуулж

байна.

Орос

болон

АНУ,

Европын

орнуудын

харилцаа,

ялангуяа

Оросын эсрэг эдийн засгийн хорио

нь, газрын тосны зах зээлийн үнээс

хамаардаг эдийн засагт нь нэмэлт

дарамт болж рублийн ханшийг

тогтворгүйболгож, улмаариргэдийнх

нь амьдралын түвшинд мэдэгдэхүйц

сөргөөр нөлөөлөх болжээ.

ШХАБ бол Хятад, Оросын хослол

удирдан чиглүүлдэг байгууллага.

Дэлхийн хамгийн том, ардчилсан,

цэрэг дайны хүчтэй их гүрэн Энэтхэг

орсноор байдал яаж өөрчлөгдөхийг

ажиглах хэрэгтэй. Эхний ээлжинд

байгууллагын албан ёсны хэл

Хятад, Орос дээр нэмж Англи хэлийг

оруулах Энэтхэгийн саналыг яаж

хүлээж авах нь сонин байна. Энэ

бол Афганистан, Иран улсын хувьд

жинхэнэ гишүүнээр орох, идэвхтэй

ажиллахад бас нэг хүчин зүйл. Хэрэв

ИранШХАБ-д элсэх аваас Орос, Хятад,

Энэтхэгтэй хамтарсан улс төрийн

дэлхийн хамгийн том эвсэл болно.

Олон туйлтай болж буй дэлхийн

газрын зураг дээр, манайх шиг

жижиг орон аль нэг талд нь түрүүлж

орохыг яарах шаардлагагүй. Энэ бол

их хөрөнгө мөнгөтэй, хүчирхэг эдийн

засаг, цэрэг армитай том гүрнүүдийн

ажил. Нөгөө талаасаа Монголын

эдийн засаг жижгээс гадна, улс

төр тогтворгүй, төр засаг ойрхон

солигдож байгаа нь урт хугацааны

шийдвэр гаргах нөхцөл байдал

бүрдээгүйг харуулж байна. Тэгээд ч

Монголын хувийн хэвшил жижиг,

бүсийн түвшинд бизнес эрхэлж

эхлээгүй байна. Монгол улс ШХАБ-д

элсэх шийдвэр гаргахын өмнө өргөн

хүрээнд, олон талаас нь хэлэлцүүлгээ

үргэлжлүүлэн явуулах нь зөв. Харин

тэр болтол хоёр хөрштэйгээ эдийн

засаг, байгаль орчин, хар тамхитай

тэмцэх талаар хамтран ажиллах

хоёр талын болон гурван талын

механизмаа өгөөжтэй ажилууллах,

ШХАБ-ын ажиглагч гишүүний цар

хүрээ, боломжийг бүрэн ашиглаж,

боломжтой бүх талаар хамтран

ажиллах, боловсон хүчнээ сургахад

анхаарах хэрэгтэй.

2019.11.20