Previous Page  8 / 8
Information
Show Menu
Previous Page 8 / 8
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Прокуророос “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан

зохион байгуулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн, 60 тэрбумын гэх

хэргийн шүүх хурал энэ долоо хоногт боллоо. Гэтэл анхан шатны

шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сонгуулийг будлиантуулсан

гэдгээр зүйлчлэн 4 жилийн ял өглөө.

Энэ шүүхийн шийдвэрийн хувьд 2 асуудал байна. Эхнийх нь,

прокурорын ялласан зүйл ангийн хүрээнд л шүүх шийдвэр гаргана,

хэрвээ тэр зүйл ангийг хангахгүй байгаа бол хэрэгсэхгүй л болгох

ёстой байдаг шүү дээ. Удаах нь, хэрвээ хөнгөрүүлэх нөхцөл байдал

байвал шүүх хөнгөрүүлж болно гэсэн байдаг. Гэхдээ тухайн зүйл

анги дотроо хөнгөрүүлдэг. Гэтэл энэ тохиолдолд шал өөр зүйл анги

руу оруулсныгаа хөнгөрүүлж байна гэж тайлбарлаад байна л даа.

Прокурорын ялласан зүйл ангийн дагуу нотлох баримт, өмгөөлөл,

яллагаа шүүхийн танхимд хийгдэж байхад шүүхээс шал өөр зүйл

ангиар ял өгч байгаа нь шүүхийн ялласан зүйл ангийн дагуу

ямар ч өмгөөлөл, яллагаа явагдаагүй гэсэн үг болж байна. Хэрвээ

прокуророос сонгуулийг будлиантуулсан гэсэн зүйл ангиар яллаж

шүүхэд шилжүүлсэн бол шүүхийн танхимд тэр зүйл ангийн дагуу

яллах, өмгөөлөх процесс явагдана шүү дээ. Тэгэхээр будлиантай

л болчихож байгаа юм л даа. Үүнийг эрүүгийн хууль зөрчсөн

СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН АСУУДАЛ

Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудал өнөөдөр

яригдаж байгаа асуудал биш л дээ. 2018 оны 4-р

сард нэр бүхий 8-9 сэтгүүлчийг тагнаж, чагнасан

гэсэн асуудал Хууль зүйн сайдтай холбогдож яригдаж

эхэлсэн. Гэтэл энэ долоо хоногт болсон Сэтгүүл зүйн ёс

зүйн форум дээр энэ асуудал дахин сөхөгдлөө.

Энэ хэрэгт Хууль зүйн сайд Ц.Нямдорж холбогдсон

ба тухайн үед няцаасан мэдэгдэл хийж байсан. Гэтэл

энэ асуудлыг Х.Нямбаатар гишүүн дахин гаргаж

ирлээ. Нэгэнт эргэлзээ үүссэн тохиолдолд хэвлэл

мэдээллийнхэнд ил тод мэдээлэл өгөөд, эргэлзээг

арилгах нь чухал. Одоо яагаад энэ асуудлыг ил болгож

болохгүй гэж.

Мөн энэ асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас

хариу мэдэгдэл гаргасан ба түүндээ “хэрвээ тагнуулж,

чагнуулсан сэтгүүлч, редакц байгаа бол гомдлоо эрх

бүхий байгууллагад гаргах нь нээлттэй” гэж бичсэн

байгаа юм. Аль сэтгүүлч, хэнд, хэзээ тагнагдсанаа

мэдэхгүй байж яаж гомдол гаргах вэ?

Сэтгүүлчдийг олон нийтэд мэдээлэл хүргэх үндсэн

чиг үүрэгт нь холбож тагнаж байгаа бол хэвлэлийн эрх

чөлөөг хөндсөн асуудал. Хэвлэл бол мэдээллийг олж,

түгээх замаар ардчиллыг ажиллуулдаг том хэрэгсэл.

үйл явдал гэж үзэх үндэслэлтэй. Бид

ардчилал, хууль ёсонд итгэх итгэлийг

хууль ёсны дагуу процедурыг явуулж

байж л хадгална шүү дээ. Хууль дээдлэх

зарчмын (Rule of law) хүрээнд ямар ч

байгууллага ажиллах ёстой.