Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.11.03-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦТЭЙ ХОЛБООТОЙ 2 АСУУДАЛ

Энэ долоо хоногт Үндсэн хуулийн цэцтэй холбоотой 2 үйл явдал боллоо. 10-р сарын 30-ны өдөр Үндсэн

хуулийн цэц их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг хүчингүй болгох

шийдвэр гаргалаа. Мөн цэцийн дарга Д.Одбаяр Инчеон дээр саатуулагдлаа.

Үндсэн хуулийн цэц эдийн засгийн бодлогын асуудлаар шийдвэр гаргах эрхтэй юу. Ашигт малтмалын нөөц

ашигласны төлбөрийг болиулж байгаа шийдвэр нь үндэслэлтэй юу?

МУ-ын Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэц төрийн албан тушаалтны үйл ажиллагаа, хуулиудыг

үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй байгууллага. 10-р сарын 30-ны өдрийн шийдвэрээр Ашигт

малтмалын тухай хуулиас хүчингүй болгосон 7 заалтын шалтгааныг харвал нэлээн ойлгомжгүй байдалтай

байна.

Энэ заалтаас “болон Монголбанк, түүнэээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд” гэсэн үгнүүд

л үлдсэн байгаа бөгөөд энэ этгээд яг яах нь ойлгомжгүй. Энэ бол техникийн хувьд. Харин агуулгын хувьд

үндсэндээ ашигт малтмалын рояалтиг өнөөдрийн байдлаар хүчингүй боллоо гэж ойлгоход болохоор байна.

Ямар ч шийдвэрүүд эдийн засгийн үр дагавартай байж болно. Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн дагуу байгаа

Тухайлбал 47.1 -ийг харвал

47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

47.1. Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк,

түүнээс эрх олгосон арилжааны банканд алттушаасан этгээд нь ашигтмалтмалын нөөц ашигласнытөлбөр

төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан

бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт

малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг

худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс

тооцож улсын төсөвт төлнө.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04

дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

Зочин тоймч:

Эрх зүйч Х.Номингэрэл