Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

УЛС ТӨРИЙН “ХҮЧ ЧАДАЛ” БА ЧАНАРГҮЙДЛИЙН ТОЙРОГ…

Монгол улсад дээд боловсрол судлал хөгжөөгүи, улс төрөөс бүрэн хараат, сургалтын төлбөрөөс бараг 100 хувь

санхүүждэг тогтолцоо нь чанар түүнтэи холбогдох үр дүнг бүтээх боломжийг булаасаар өдийг хүрлээ.

Өнөөгийн УИХ, Засгийн газрын дээд боловсролын бодлогыг тодорхойлох эрх мэдэл бүхий хүмүүс төрийн

өмчийн 8 их сургуулийг “хүчээр” нэгтгэх нь дээд боловсролын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам,

“мэргэн шийдэл” гэж тодорхойлоод, хүчээр нэгтгэсний үр дүнд дэлхийд тэргүүлэх их сургуулиудтай эн зэрэгцсэн

судалгааны их сургуультай болно гэж мэдэгдэж байна.

2010 онд МУИС-тай Улаанбаатар их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нэгтгэсэн хэдий ч удаа

дараа хэл ам, тэмцэл болсоор буцаад өрх тусгаарласан түүхтэй.

Ардчилсан улс төрийн системтэй

улс оронд бусдаас ялгарах бодлого,

мѳрийн

хѳтѳлбѳр

дэвшүүлэн,

сонгогчдын олонхын дэмжлэгийг

авсан улс төрийн нам төрийн

эрхийг барьж, “онцгой” мѳрийн

хѳтѳлбѳрѳѳ

тѳрийн

бодлого

болгон хэрэгжүүлэхийг эрмэлзсээр

ирсэн. Энэ эрмэлзэл нь дээд

боловсролын бодлого эрх баригч

нам, салбарын сайд солигдох бүрт

ѳѳрчлѳгдѳн хувирч, урт хугацааны,

тууштай, тогтвортой бодлого үгүй

болж, хөгжлийн залгамж чанар

алдагдахад хүргэдэг. Энэ удаагийн

тѳрийн ѳмчийн 8 их сургуулийг

нэгтгэх шийдэл нь хэрэгжсэн

тохиолдолд улс төрийн тоглоомын

сонгодог жишээ болно.

Төриин

өмчиин

их,

дээд

сургуулиудын удирдах зѳвлѳлийн

бүрэлдэхүүн, захирлыг салбарын

сайд томилж байгаа нь их, дээд

сургуулийн удирдлага бүхэлдээ улс

тѳрѳѳс шууд хараат, улс тѳрийн

нам, хүчний эрх ашиг, зорилгод

захирагддагбайсныгэрсөөрчилсөн

дээд боловсролын хуулийн нэмэлт

өөрчлөлтийг 2016 оны 4 сард

тухайн үеийн УИХ, Засгийн газрын

шийдвэрээр хийсэн байдаг. Тус

шийдэл нь удирдах зөвлөлд

төриин төлөөлөл 51-60 хувииг

бүрдүүлдэг баисныг 30 хувь болгож;

олон ниитииг төлөөлсөн хараат бус

итгэмжлэгдсэн гишүүдээр 40 хувииг

бүрдүүлэх,

захирлыг

удирдах

зөвлөлөөс томилж баихаар заасан

нь их, дээд сургуулииг улс төриин

ашиг

сонирхлоос

тусгаарлах,

хөгжлиин тогтвортои тууштаи

бодлого

баримтлах,

баталгаа

болохоор хуульчилсан юм. Хараат

бус итгэмжлэгдсэн гишүүд улс

төриин албан тушаал хашдаггүи,

эдиин засаг болоод оюуны хувьд

тухаин сургуульд хөрөнгө оруулалт,

дэмжлэг хиих чадвартаи, хөгжлийн

тѳлѳѳ зүтгэх сонирхолтой, бизнес,

хууль, санхүү, эдийн засгийн ѳндѳр

боловсрол, туршлагатай бүхий л

салбарын чадварлаг зүтгэлтнүүд

6 жилиин хугацаатай ажиллахаар

тусгасан баисан.

Гэвч сонгуулийн үр дүнгээр

бүрдсэн МАН-ын УИХ, Засгийн

газар тус өөрчлөлтийг 2016

оны 11 сард яаран сандран

буцаасан. Аливаа нэг улс тѳрийн

бүлэглэл хяналтаа тогтоохын тулд

боловсролын байгууллагыг үзэл

суртлын индэр, “улаан булан”

болгон хувиргаж зѳвхѳн ѳѳрсдийн

эрх ашиг, сонирхолд нийцсэн,

ѳѳрсөдтэйгээ үзэл бодол нэгтэй

хүмүүсээр удирдуулахыг зорьдог

жишгээр МАН-ын УИХ, Засгийн

газар хөгжлийн шийдлээс ухарсан

ч “төрийн өмчийн их сургуулиудыг

нэгтгэн судалгааны их сургууль

байгуулна” гэж үлгэр ярихын учир

юу вэ?

3

Б.НасаНБаяр

Ph.D /Боловсрол судлал/

боловсрол

нийтлэл

Ю

НЕСКО, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 1966 онд Багш нарын статусын

тухай Засгийн газар хоорондын тусгай бага хурал зохион байгуулж (Special Intergovernmental

Conference on the Status of Teachers) “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг (The ILO/ UNESCO

Recommendation concerning the Status of Teachers) батлан гаргасан юм. Уг зөвлөмж нь багшийн мэргэжлийн

олон улсын стандартыг тодорхойлж өгсөн. Мөн 1997 оны 10-р сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 29-р

чуулганаар “Их дээд сургуулиудын багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг (The UNESCO Recommendation

concerning the Status of Higher-Education Teaching Personnel) батлан гаргасан байдаг.

ЮНЕСКО-гоос

жил

бүрийн

10-р сарын 5-ны өдрийг Дэлхийн

багш нарын өдөр болго 1994

онд за ласа . Жи бүр ЮНЕСКО-

гийн санаачилгаар Дэлхийн багш

нарын өдрийг тэмдэглэдэг нь

дэлхийн өнцөг булан бүрт багш

нарт талархал илэрхийлэх,

эдний

хөдөлмөрийг

үнэлэх, багш нарын энэхүү

хариуцлагатай мэргэжилд

олон түмний анхаарлыг

хандуулах, багш й нэр

хүндийг өргөх, улс орны

хөгжил цэцэглэлтэд багш

нарын

гүйцэтгэж

буй

үүрэг оролцоо, тулгарч

буй асуудал бэрхшээлийг

шийдэхэд

анхаарал

хандуулах зорилготой юм.

Монголын багш нарын

өдрийг 1967 оноос 2013

он хүртэл жил бүрийн хоёрдугаар

сарын

эхний

ням

гаригт

тэмдэглэж ирсэн. Харин 2014-2015

оны хичээлийн жилээс Монголын

багш нарын өдрийг жил бүрийн

10-р сарын 5-нд Дэлхийн багш

нарын өдөртэй хамт тэмдэглэж

байхаар Засгийн газраас “Түүхэн

үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг

тэмдэглэх, гавьяат үйлстнийг

алдаршуулах,

дурсгалыг

нь

мөнхжүүлэх” журамд өөрчлөлт

оруу сан.

2019 оны Дэлхийн багш

нарын өдрийг ЮНЕСКО

“Залуу багш нар: Багш

мэргэжлийн ирээдүй (Young

Teachers: The future of the

Profession)”

уриатайгаар

тэмдэглэн, залуус багш

мэргэжлийг

сонгох

боломж

бүрдүүлэхийг

Засгийн газруудад уриалж,

тогтвортой

хөгжлийн

4-р зорилтыг амжилттай

хэрэгжүүлж,

чанартай

боловсрол олгоход багш

нарын үүргийг онцолж

байна.

багШ нарын өдөр

нарын

“БаЯр”

БаГШ

НЭГТГЭХ ҮҮ?

ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

Өнөөгийн УИХ, Засгийн газрын төрийн өмчийн их сургуулийг нэгтгэх саналтай ижилхэн шийдлийг ОХУ-ын

Засгийн газар тэргүүлэх их сургуулиуддаа зориулан 2005 онд Federal University program, 2006 онд Innovative

University program, 2009 онд National Research University program, 2013 онд Russian Academic Excellence Project

5-100 гэсэн тусгай хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлжээ. Гэтэл “Холбооны их сургуулиудыг нийлүүлсний дараах

ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУДЫГ