Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

эсэхийг харахын тулд Цэцийн шийдвэрийн Үндсэн

хуулиас ишлэсэн заалтуудыг онцгойлон харах ёстой.

Цэцээс Үндсэн хуулийн доорх 2 заалтыг зөрчсөн гэж

үзсэн.

Тавдугаар зүйлийн 4.

Төр нь үндэсний эдийн засгийн

аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн

амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн

эдийн засгийг зохицуулна.

Арван есдүгээр зүйлийн 1.

Төрөөс хүний эрх, эрх

чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн

болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх

чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн

эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

Дээрх 2 заалтаас дүгнэхэд энэ заалтууд ашигт

малтмал ашигласны төлбөртэй шууд уялдахад

хол байгаа юм. Цэц дүгнэлтэндээ ашигт малтмал

ашигласны төлбөрийг давхардуулсан нь эдийн засагт

сөрөг нөлөөтэй гээд эдийн засгийн дүгнэлт хийсэн

байна лээ. Уг нь эдийн засагтай холбоотой асуудал

дээр Цэц болгоомжтой хандах ёстой гэсэн зарчим

байдаг.

Цэцийн шийдвэрээр үүссэн нөхцөл байдлыг залруулж

ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг

сэргээн тогтоохоор Сангийн яамнаас хуулийн төсөл

боловсруулан нэн яаралтай горимоор Засгийн газрын

хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна гэж

мэдээлсэн. Боломж нь хэр вэ?

Хуулийн төсөл боловсруулаад дахиж батлуулах

боломж мэдээж байгаа. Гэхдээ 2020 оны төсвөө бид

11-р сарын 15-ны дотор батлах ёстой. Сангийн сайдын

дурдсан шиг их хэмжээний мөнгө төсвөөс дутвал

төсвийн алдагдал өндөр гарна гэсэн үг шүү дээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Инчеоны онгоцны

буудал дээр саатуулагдсан мэдээ гарч байна. Ямар

асуудал болов. Ийм хэрэгт Монгол улсын Үндсэн

хуулийн цэцийн дарга холбогдсоноор ямар хариуцлага

хүлээх вэ?

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ажлын

байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг асуудалтай

холбогдож байгаа нь өөрөө маш ёс зүйгүй үйлдэл мөн.

Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлд ажлын

байрны бэлгийн дарамтыг хориглосон. Хориглосон

зүйл заалтуудыг хийсэн бол сахилгын арга хэмжээ авна

гэсэн зүйл заалт ч байгаа. Хэмжээнээс нь хамаараад

ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэсэн байгаа.

Гэхдээ Цэцийн дарга гэдэг энэ өндөр албан тушаалтанд

хэн хариуцлага тооцох нь ойлгомжгүй байна л даа.

Ихэвчлэн сахилгын хариуцлагыг байгууллага өөрөө

тооцдог. Гэтэл байгууллагын дарга нь ийм асуудалд

холбогдчихсон явж байна. Цэцийн гишүүдийн хувьд

ёс зүйн дүрэм байдаггүй юм байна лээ. Тэгэхээр яаж

шийдэгдэх нь тодорхойгүй ч, хуульд заагаагүй гээд

хариуцлага хүлээхгүй байна гэж байхгүй. Учир нь

ямар ч төрийн өндөр албан тушаалтнууд хууль ёс,

ардчилалд итгэх итгэлийг хадгалахын тулд өөрсдөө

үлгэрлэн харуулж ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж

харж байна.

Монголд ажлын байрны бэлгийн дарамт ямар

түвшинд байна вэ?

Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг маш олон

ТББ ажиллаж байгаа. Монголын эмэгтэйчүүдийн

сангийн хийсэн судалгаагаар 5 хүн тутмын 1 нь ажлын

байрны бэлгийн дарамтад өртсөн гэж байдаг. Ажлын

байрны бэлгийн дарамт гэдэг нь харахаас л эхлэж

байгаа юм л даа, биед нь хүрэх, тэврэх, дүрс зураг

үзүүлэх, бэлгийн сэдэлтэй тоглоом шоглоом хийх

зэрэг олон үйлдэл ордог. Эдгээрийг ялгах гол зүйл нь

түүнд өртөж байгаа хүнд хэр зэрэг таатай болон таагүй

сэтгэгдэл төрүүлж байгаагаас л хамаардаг. Тухайн

орчинд бэлгийн сэдэлтэй үг, үйлдэл үзүүлж тавгүй

тухгүй болгож л байгаа бол энэ нь ажлын байрны

бэлгийн дарамтад тооцогдоно. Энэ үзэгдэл монголд

харьцангуй элбэг ч хууль зүйн хувьд шийдвэрлэх

тогтолцоо нь сул хэвээр байгаа.

Энэ асуудал 2011 онд Жендерийн эрх тэгш байдлын

тухай хуульд анх орсон ба үүнийг таслан зогсоох,

урьдчилан сэргийлэхэд ажил олгогч гол үүрэгтэй гэж

заасан. Гэвч үүнийг хөдөлмөрийн аюулгүй байдлын

нэг хэсэг гэж ойлгож, сургалт хийдэг, дотоод журамдаа

оруулдаг тогтолцоо сул байгаа. Хөдөлмөрийн

хуульд энэ асуудал орчихсон явж байгаа ч УИХ дээр

хэлэлцэгдэхгүй удаж байна. Хариуцлагын тогтолцооны

хувьд Эрүүгийн хуульд байж байгаад одоо байхгүй

болсон ч, Зөрчлийн тухай хуулийн нэмэлт төсөлд

орчихсон явжбайгаа. Энэ асуудлыг таслахад нэг хүнийг

шийтгээд өнгөрөх хангалтгүй. Ажлын байрны бэлгийн

дарамт гэдэг асуудлын гол хариуцлага хүлээгч нь ажил

олгогч байх ёстой. Учир нь энэ бол илүү соёлын буюу

бүтцийн шинжтэй өөрчлөлт байх ёстой юм.