Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

55

БОЛОВСРОЛ

БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР…

Төрийн өмчийн 8 их сургуулийг нэгтгэнэ гэсэн муйхар шийдлээс илүү дээд боловсролын байгууллагын

бие даасан байдал, засаглалыг бэхжүүлэх эрх зүйн орчин, эрдэм шинжилгээ судалгаа, сургалт, хөтөлбөрийн

шинэчлэлийн хүрээнд 2012-2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь “судалгааны их

сургууль”-ийн ирээдүйн хөгжилд тустай.

үр дүн өмнөхөөс алдагдсан, орон нутаг, бүс нутгийн

шинжтэй байсан сургуулиуд глобал болж чадсангүй.

Эдгээр их сургууль өөрчлөлтийг бүрэн хариуцаж

хэрэгжүүлэхийн тулд түүний удирдлага болон төрийн

зүгээс энэхүү шийдлийн глобал зорилго, тодорхой үр

дүнг холбогдох талуудад таниулан, бүрэн дэмжлэг авах

нөхцөл бүрдүүлэх шаардлагатай” гэсэн судлаачдын

дүгнэлт гарсан байна. (Tatiana Jean,

IFRI

expert on

Russian universities)

АНУ-ын 4000 гаруй дээд боловсролын байгууллагын

220, Их Британийн 300 дээд сургуулийн 25, БНХАУ 3000

гаруй сургуулийнхаа 100 орчмыг дэлхийн түвшний

судалгааны их сургууль болгон хөгжүүлэх зорилттой

ажиллаж байна.

2013 онд Судалгааны их сургуулийг хөгжүүлэх

талаар гарсан

Хэфэйн тунхаглал

- д “судалгааны их

сургуулийг үр ашигтай институци болгоход чиглэгдсэн

үйл ажиллагааг бүх талаар дэмжсэн бодлого, эрх

зүйн орчин бүрдсэнээр их сургуулийн өрсөлдөх

чадварыг сайжруулан олон улсын хэмжээнд хүлээн

зөвшөөрөгдөх боломж нээгдэнэ. Ийм орчин бүрдээгүй

нөхцөлд судалгааны их сургуулийн өрсөлдөх давуу

талыг бий болгох, төлөвшин хөгжүүлэх, олон улсад

хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй” гэж үзжээ. Хэфэйн

тунхаглалд орчин үеийн судалгаанд суурилсан

их сургуулийн үндсэн шинжийг дараах байдлаар

тодорхойлжээ.

1. Нээлттэй засаглалын тогтолцоотой, олон улсын

хэмжээнд чадварлаг мэргэжилтнийг татах

чадвартай шилдэг хүний нөөцийг бүрдүүлсэн

байх;

2. Өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад

нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй эрхэм

зорилгоо тодорхойлж, стратегийн төлөвлөгөө

хэрэгжүүлдэг, судалгаа, сургалтын тэргүүлэх

чиглэлээ бие даан тодорхойлох эрхтэй байх;

3. Судалгааны ёс зүй, түүнтэй холбоотой хэм

хэмжээний стандартыг мөрддөг, эрдмийн эрх

чөлөөг хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг байх;

4. Судлаачдыг тасралтгүй бэлтгэж, олон улсад

хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг

түгээн дэлгэрүүлдэг байх;

5. Тэргүүлэх салбарт бакалаврын болон ахисан

түвшний сургалтаар үндэсний болон олон

улсын түвшинд инновацийг бий болгох,

нэвтрүүлэх чадамжийг бүрдүүлсэн байх.

s

Тухайлбал дэлхийн шилдэг их сургуулийн

жагсаалтыг тэргүүлдэг MIT буюуМассачусетсийн

технологийнинституттэйМонгол улсын Засгийн

газар 2015 онд гэрээ байгуулан “МIT-Монгол улс

санаачлага” төслийг ШУТИС дээр хэрэгжүүлж

эхэлсэн. Энэ төслийн хүрээнд MIT-ШУТИС-ийн

багшоюутнууд хамтран хот судлал ба төлөвлөлт,

байгаль орчин ба эрчим хүч, био-технологи,

геологи зэрэг судалгааны чиглэлүүдээр өргөн

хэмжээний хамтарсан судалгааны хөтөлбөр

хэрэгжүүлсэн байх учиртай.

s

2014 онд эхлүүлсэн “Инженер, технологийн

дээд боловсрол” буюу 1000 инженер бэлтгэх

төслийн хүрээнд 1005 оюутан багш коосэн,

бакалавр, магистр, доктор, зэргийн бус

сургалтанд хамрагдаж, 20 чиглэлээр судалгаа

хийж үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлэх учиртай.

Мөн тус төслийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн

инженерийн хөтөлбөр нь Японы шилдэг

их сургуулиудын түвшинд хүрч хүлээн

зөвшөөрөгдөх үйл явц, үр дүн нь судалгааны их

сургуулийн суурийг тавих боломжтой.

s

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар

барилга, тоног төхөөрөмж барьж байгуулах,

хүний нөөцийг чадавхжуулах АШУҮИС-ийн “Их

сургуулийн эмнэлэг”–ийн иж бүрэн төслийн

хүрээнд эрүүл мэндийн салбарын судалгаа

жинхэнэ утгаараа хөгжих боломжтой.

s

Германы

Засгийн

газрын

дэмжлэгтэй

байгуулагдсан Монголдоо төдийгүй зүүн

хойд Азийн бүс нутагтаа олон улсад хүлээн

зөвшөөрөгдөх инженер бэлтгэх зорилготой

“Монгол Германы хамтарсан Технологийн

сургууль”-ийн (МГТИС) сургалт, судалгааны

хөгжил нь уул уурхай, ашигт малтмалын салбарт

томоохон хувь нэмэр оруулна.

Төр барьж буй нам, сайд хэн байхаас үл хамааран МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, МГТИС зэрэг сургуулиуд

дээр хэрэгжиж буй сургалт, судалгааны Олон улсын жишигт баримжаалсан ажлын залгамж чанарыг хадгалах нь

судалгааны их сургуулийг хөгжүүлэх үйлсэд оруулах том гавьяа.

2019 оны 11-р сар