Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

МАХН СОНГУУЛЬД БЭЛДЭЖ БАЙНА

ТОЙМ

ДеФакто

ИЛРЭЛТЭЙ НЬ БИШ, УГШИЛТАЙ НЬ БАЙЛДАХ

Утаатай нь биш, уг сурвалж, эх үүсвэртэй нь байлдах

нь ухаалаг хэрэг. Утаанбаатарын хорт утаа зуухнаас

гарч байгаа ч, зуухыг байлгаад буй суурь шалтгаан

бол ядуурал. Бүр тодруулбал хөдөөгийн ядуурал ажээ.

Хөдөөгийн хөгжлийн бодлого нь зөв, иргэд нь малаа

гэхээсээ илүү бэлчээрээ, ядаж өвөлжөөгөө өмчилдөг,

багаараа хоршин ажилласан бол монголын хөдөө

эзгүйрэхгүй, хот багшрахгүй байх байлаа.

Дээр нь Улаанбаатар хотын газрыг үе үеийн

удирдлага нь баяжих хэрэгсэл болгоогүй, бүсчлэн

төлөвлөж, дэд бүтцийг нь тэлэн байгуулж чадсан

бол хотын зам тээврийн хөдөлгөөн, иргэд бидний

амьдралын хэмнэл, улсын хөгжил, царай зүс тэс өөр

байх байсан.

Хөдөөгийн хөгжлийн бодлого, хотын төлөвлөлтийг

дайснаараа хийлгэсэн ч ийм болгохгүй байсан юм.

Дайснаас ч дор биднийг хорлож буй жинхэнэ дайсан

бол төр засагт шингэсэн авлига, түүнийг тас цавчин

устгахын оронд чимээгүйхэн ажиглаж, эд хөрөнгө,

эрүүл мэндээрээ хохирч буй иргэд бид өөрсдөө юм.

Энэ бүх хорлон сүйтгэх үйл ажиллагааг явуулсан

этгээдүүдийн хэн нь ч эдүгээ ямар нэг хариуцлага

хүлээх байтугай, биднийг яаж амьдрахыг удирдан

чиглүүлэхийг оролдож болоод байгаад л хамаг учир

оршиж байна. Бодит үнэнийг иргэд бүрэн ойлгоод, төр

засгаа бүтэн хянах хүртэл утаатай байлдах үлгэрүүд

жаргахгүй юм. Зундаа мартаад л, өвөлдөө үглэсээр

хичнээн олон хүний алтан амийг хорт утаанаас болж

алдах юм бэ Монголчуудаа?

Монгол улсад бүртгэлтэй 33 улс төрийн нам байгаа. Тэдний нэг

Монгол Ардын Хувьсгалт Нам өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн

өрх бүрт орон сууц өгнө гэж амлан иргэдийн бүртгэлийг хийж эхэллээ.

“МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян гэдэг

хүн 450 мянган айлын орон сууцыг барихад 12 тэрбум долларын л

санхүүжилт хэрэгтэй юм билээ. Энэ бол монголын нөхцөл байдалд

хаанаас ч олдох мөнгө” гэсэн байна лээ. Монгол улсын эдийн

засаг чинь өөрөө 12 тэрбум доллар юм шүү дээ, Э.Эрдэнэжамъян

даргаа. Өрх бүрт орон сууц өгнө гэж хэзээ ч бүтэхгүй зүйлээр худлаа

амлаж сонгуулийн хууль зөрчиж байгаа учраас МАХН-ыг сонгуульд

оруулахгүй байх ёстой гэж бодож байна. Энэ хүмүүст хууртаад байгаа

учраас л 3 хүн тутмын 1 нь ядуу амьдарч байгаа.

пийшингээ халаах гэж шинээр нүүрсээ өрдөхөөр

эхний таван хоромд хамгийн их хорт хий ялгардаг.

Галаа манаж хоносноос илүү хорт хий ялгарах

болсноор хорт утаа нь өдөртөө замхарч чадахгүй болж,

хотыг дээвэрлэх хар үүл улам өтгөрөв. Тэгээд ч айл

бүр цахилгаанаар халаасан бол чадан ядан ажиллаж

буй хоёр цахилгаан станц чадлаа даахгүй дэлбэрэх

байлаа. Үр дүн нь гараагүй, тооцоогүй алхмын эздээс

хэн нь ч хариуцлага хүлээхгүй нь мэдээж.

Онцгой байдал тогтоох онцгой шинэ үлгэр:

Энэ

бол цоо шинэ, дөнгөж эхэлж буй үлгэр. Онцгой байдал

тогтоож, Утаанбаатарын агаарын гамшгийг цагаан сар

гэхэд бууруулахгүй бол Их Хурлыг өөрийг нь тараах

тухай ширүүн лүндэнг шинэ Ерөнхийлөгч, шинэ он

гармагц буулгав. Арван жил яриад дийлээгүй “утаан

дайсныг” арваадхан хоногт алга болгох гэнэ. Утааг нь

биш юм аа гэхэд, Улсын Их Хурлыг өөрийг нь тараах

улс төрийн эмгэнэлт жүжиг өрнөж байна.

СОЁЛЫН ӨВӨӨ ХАМГААЛЦГААЯ

Өнгөрч байгаа өдрүүдэд Байгалийн түүхийн музей,

Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн

барилга үйл ажиллагаа явуулж болохгүй хэмжээнд

хүрсэн учраас нурааж байгаад дахин шинээр барина

гэсэн асуудал олон нийтийн анхааралд байна. Гэхдээ

энэ ажлыг соёлын өвийг устгах гэж байна, тухайн

байгууллагуудын газарт шунаж байна гэж үзэн иргэд

нэгдэн эсэргүүцсээр байна. Мөн энэ долоо хоногт

Хэлмэгдэгсдийн музейн асуудал нэмэгдсэн.