Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЖ, ХУВЬЦААГ НЬ БОРЛУУЛАХ ШААРДЛАГА

Энэ салбарыг эрсдлээс сэргийлэх, хүн амын эрчим

хүчний хэрэгцээ шаардлагыг бүрэн, баталгаатай

хангахын тулд бүтцийн босоогоос гадна хэвтээ

задаргаа явуулах хэрэгтэй байна. Үүнд эрчим хүчний

үйлдвэрлэлийн олон шинэ нийлүүлэгч, түгээгчтэй

болох, дамжуулах компанидаа хөрөнгө оруулалт хийж,

хүч чадлыг нь нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах

шаардлагатай байна.

Тэгэхийн тулд юуны өмнө нүүрсний уурхай,

цахилгаан станцуудын үйл ажиллагааг ашгаар нь

хэмжих, үнийг зардлаа хасаад 10 хувийн ашигтай

байхаар наад зах нь тооцох шаардлагатай. Мөн бүх

компанийн хувьцааны 51 хувийг хөрөнгийн бирж дээр

борлуулах, тэгэхдээ нэг эзэмшигч таваас илүү хувийг

авахгүй байхаар зохицуулвал зардлын хяналтын

тогтолцоо бүрдэнэ.

Зөвхөн ашигтай салбарт л хөрөнгө оруулагчид,

шинэ тоглогчид орж ирдэг. Одоогоор шинэ станц

байгуулах олон зөвшөөрөл байгаа ч, Оюу Толгой

компанийн Таван толгойн станцаас бусад нь хэрэгжих

боломжгүй аж. Тод жишээ нь, 20 жил ярьж, 10 удаа

шавыг нь тавиад алга болсон 5-р цахилгаан станц.

Хөрөнгө оруулагч нь, хөрөнгө нь бэлэн төсөлд төр

засгийн түшмэд, тэдний холбоотой компаниуд

оролцох гэж засаг солигдох бүрт намууд хоорондоо

талцан байлдсаар энэ төсөл замхарсан.

Гашуун туршлагаасаа суралцаж, зах зээлийн

үнэлгээнд шилжүүлж, эрчим хүчний салбараа, эдийн

засгаа эрчимжүүлцгээе.

2019.10.16

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 201

8

ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН

ϭ

2019.03.29

Бодит зардлаасаа ийм доогуур төлбөртэй олон жил явж ирсэн учир эрчим хүчний үйлдвэр, нүүрсний

уурхайнуудын хооронд өр төлбөр үүсч, аль аль нь цаг үеэсээ хоцрогдож, хөрөнгө оруулалт, сэлбэг хэрэгслээ

цагтаа базааж чадахгүй болжээ. Багануурын нүүрсний уурхай 2017 оны 3-р улирлын байдлаар 142 тэрбум

төгрөгийн өртэй, 8.9 тэрбум төгрөгийн авлагатай байлаа. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай 103 тэрбум

төгрөгийн өртэй, 5.8 тэрбум төгрөгийн авлагатай байв. Саяхан хоёулаа алдагдлыг төсвөөс хурдан төлөөчээ,

өвлийн бэлтгэлээ хангамаар байна гээд Засгийн газраас гуйж сууна. Энэ салбарт ашгийн тухай ярьдаггүй учир,

зөвхөн зардлаа өсгөх сонирхол ноёлож байна.

Одоо ДЦС-4-т 1500 хүн ажиллаж байна. Төсөөтэй хүчин чадалтай барууны компани 10 дахин бага хүнтэй.

Ядаж байхад “Багануур” ХК-ийн уурхайн лицензийг “Алтайн гянт” ХХК-д 2012 онд “өгчихсөн”-ийг саяхан “Эрдэнэс

Монгол” ХХК-д шилжүүлэв. “Алтайн гянт” нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нийтийн мөнгөөр зувчуулсан

“Mongolian Copper Corporation”-ийн харьяа “Монголын нүүрс” компанийн эзэн Ц.Пүрэвтүвшингийнх байжээ.