Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх

зэрэг нь бидний нэн тэргүүний хийх ёстой ажлууд

юм.

s

Байгалийн баялаг олзворлох нь гадаад дотоод

хэнээр ч хийлгэсэн үр дүн адилхан, эдийн засгийн

(Hotelling нотолсон) онолын үүднээс бол олон

улсын зах зээлийн үнэ наад зах нь мөнгө үржих

хүүгийн түвшнээс илүү хурдан өсөхгүй л байгаа бол

аль болох түргэн ашиглах хэрэгтэй, хугацаа алдах

тусам алдагдсан боломжийн өртөг нь өндөрсөж

байдаг. Энэ үүднээс бол, нэгэнт байгуулсан гэрээтэй

маргаж Оюу толгойн үйл ажиллагааг удаашруулсан

хохирол нь гэрээ өөрчилснөөр олох ашгаас хавьгүй

илүү төдийгүй, Таван толгой шиг үнэ нь цаашдаа

улам унах нүүрсний ордын тухайд удаашруулж

саатуулсан өдөр бүр асар их алдагдал, хохирол

болж байна.

s

Оюу толгой шиг баялаг олон

жилийн томоохон хөрөнгө

оруулалт хийж байж эдийн

засгийн

хувьд

ашигтай

бүтээгдэхүүн болдог. Орлого

нь

ирээдүйд

өөрчлөгдөж

таарах олон хүчин зүйлээс

хамааралтай тул санхүүжилт

босгохдоо хамгийн харьцангуй

өөдрөг төсөөлөл тооцоо хийж,

тэр нь цаг өнгөрөх тусам

эрсдэл тодорч бодитой болж

байдаг. Туйлын үнэн дүн нь

зөвхөн уурхай хаах, байгаль

сэргээх зэрэг эцсийн зардлууд

дууссаны дараа л үлдэх цэвэр

ашиг болж тодорно. Ийм

нөхцөлд хөрөнгө оруулалт,

үйлдвэрлэлд аль болох бага

сөрөг нөлөөтэйгээр баялагаа

ашиглаж

байгаа

оронд

урьдчилан тогтвортой ашиг

хүртээх нь гэрээний нэг гол

зорилго байдаг. Хэрэв нийт төслийн тооцоо үнэн

байх өндөр итгэлтэй бол тэр үнээр нь хөрөнгө

оруулагчид шууд зарж, бүх эрсдлээ шилжүүлэх

нь хамгийн ашигтай хувилбар байдаг. Жишээ нь,

нефтийн салбарт 1960-аад он дуустал “risk service

contract” буюу эрсдлийн үйлчилгээний гэрээ нэртэй

яг тийм арга зонхилж байв.

s

Орчин үед уул уурхайн салбарт баялагтай

оронд ашиг түрүүлж хуваарилах гол арга нь

үйлдвэрлэлийн хэмжээнд үндэслэсэн “royalty” буюу

эрдсийн төлбөр, ашигт үндэслэсэн компанийн

татвар, хэвийн ашгаас давсан рентнээс хүртэхийн

тулд олон улсын үнийн өсөлттэй холбосон хэт

ашгийн татвар байдаг. Роялти хамгийн эрт

эхэлдэг, илүү баталгаатай орлого боловч хөрөнгө

оруулалт, үйлдвэрлэлийн өргөжилтөд сөрөг

нөлөөтэй учир аль болох нам түвшинд, компанийн

татвар зах зээлийн гажуудал үүсгэхгүйн тулд бусад

салбарынхтай ойролцоо түвшинд тогтоодог.

Монголд мөн энэ хэлбэрүүдийг ашиглаж байгаа.

Харин “equity” буюу дивиденд хүртэх өмчийн эрх

авах нь улс төржилт, баялагийн үндсэрхэлтийг

сааруулахад чиглэсэн, эдийн засгийн үүднээс бол

ихэнх тохиолдолд ашиг олохоосоо илүү хохирол

амсах эрсдэлтэй хэлбэрт тооцогддог. Өмчийн эрхээ

нэмэгдүүлэх гэснээсээ болоод ашгаа алдаж, зээлийн

өрөнд орсон Нигери зэрэг орны гашуун туршлага

байдаг. Баялагийн эзэн гэж байгаад үнэгүй авлаа ч

гэсэн төслийн хувьд энэ бол дивидендэд ногдуулах

татвартай л адил зүйл бөгөөд амжилттай өргөжиж

байгаа компанийн хувьд ашгаа дахин хөрөнгө

оруулалтад зарах нь дивиденд хуваарилах буюу

зээл авахаас илүү ашигтай байдаг. Тийм учраас

гэрээгээ сайжруулж өмчийн эрхийг нэмэгдүүлнэ

гэдэг нь харин ч ирээдүйн алдагдлыг илүү хүлээх

эрсдэл нэмэх аюултай.

s

Уул уурхайн төслөөс тухайн

орон хүртэх ашгийн хэмжээ нь

төслийн бүхий л үе шатанд гарсан

зардал орлогын нийлбэр “Net

cash flow” –ийн хэдэн хувь болж

байгаагаар хэмжигдэх бөгөөд

монголын хувьд энэ харьцаа

бусад орны дундажтай ойролцоо,

хөгжиж байгаа орнууд дотроо

харьцангуй сайн байгааг НҮБ-

ын Ази Номхон Далайн комисст

ажиллаж байгаа Г.Уянгын саяхан

гарсан номонд дурдсан байна.

(78- р хуудас)

Энэ нь байгуулсан гэрээ

хэрэгжиж дөнгөж эхний үр дүн

гарангуут шүүмжилж бужигнуулах

биш, гэрээнд хүлээсэн үүргээ

хугацаа сааталгүй хариуцлагатай

биелүүлэх замаар нийт төслийн үр

өгөөжийг хамгаалан арвижуулах

нь илүү чухлыг харуулж байна.

s

Олон улсын компани ажил

үйлчилгээний

гэрээнүүдийнхээ

үнээр дамжуулан аль татвар багатай оронд ашгаа

шилжүүлэх бололцоо ихтэй, түүнийг нь хянах

гэсэн орнууд орлогоо алдаад байдаг. Ийм учраас

НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Санхүүжилтийн

газраас хөгжиж байгаа орнуудад зориулан 2011

онд Хөгжилтэй оронтой байгуулах татварын

гэрээний модел, 2012 онд Үнэ шилжүүлэхтэй

тэмцэх аргачлалын удирдамж гаргасан ба одоо

удахгүй Олзворлох салбарын татварын тухай

гарын авлага гаргах гэж байна. Мөн ОУВС-ийн

сургалтын институт байгалийн баялагийг яаж

ашиглах талаар хоёр сарын нийтэд зориулсан

үнэгүй

онлайн сургалт

хоёр долоо хоногийн өмнө

эхэллээ. Эдгээрийг манай улс төрчид, олон нийт

сонирхмоор, ялангуяа ОУВС-тай хамтран бусад

оронд хийдэг дээрх сургалтыг Оюу толгойн жишээн

дээр монголд зохион байгуулах хэрэгтэй санагдлаа.

2018 оны 4-р сар

ARTICLE