Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

ЦАХИМ ТӨЛБӨРИЙН ХУВЬСГАЛ

Үйл явдлын товч:

Монголбанк 2016 оноос Азийн Хөгжлийн Банкны

санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн

шинэчлэл” төслийн хүрээнд үндэсний төлбөрийн

системийг шинэчлэх ажлууд шат дараатай хийгдэж

байна.

Өнгөрсөн хугацаанд үндэсний цахим гүйлгээний

төвийг шинэчлэх, банк хоорондын их дүнтэй

гүйлгээний RTGS системийг шинэчлэх, санхүүгийн

үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад цахим гарын

үсгийн дэд бүтцийг бий болгох зэрэг ажлуудыг хийжээ.

2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02:30 цагт

төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд

бага дүнтэй буюу гурван сая төгрөг хүртэлх төлбөрийн

системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат

клиринг хаус системийг амжилттай нэвтрүүллээ.

Дүгнэлт тайлбар:

Мөнгө нэг бол хэмжээгээрээ

том эсвэл эргэлт нь хурдан

байж байж эдийн засагт үүрэг

гүйцэтгэдэг.Эдүгээтехнологийн

хувьсгал гүйлгээнд цаасан

мөнгө

хэрэглэхгүй

байх

боломж олгосон бөгөөд зарим

хөгжилтэй оронд бүр цаасан

мөнгөгүй эдийн засаг (cash-less economy) байгуулах

тухай ярьж байгаа. Цахим төлбөр (digital payment)

нь эдийн засаг дахь мөнгөний эргэлтийн хурдыг

нэмэхээс гадна, маш их цаг, явдал чирэгдэл арилгах

юм. Мөн авлигатай тэмцэхэд ч томоохон түлхэц болно.

Бараа үйлчилгээ авч, зарж байгаа хоёр тал аль нэг

карт гэхгүйгээр данснаасаа дансанд хураамжгүйгээр

мөнгөө шилжүүлэх эрх чөлөөг цаг үе шаардаж байгаа.

Тус систем банк хоорондын төлбөр тооцоонд

нэвтэрснээр бодит цагийн горимын буюу гүйлгээг

илгээсэн даруйд хүлээн авагчиийн дансанд тусгагдах

боломжтой системээ орчин үеийн шаардлагад

нийцүүлснээс гадна ижил төрөл, зориулалт бүхий

гүйлгээг багцлан илгээх, төлбөрийн нэхэмжлэлийг

үндэслэн гүйлгээ үүсгэх, дансны нэгдсэн санг ашиглан

гүйлгээ үүсгэх замаар харилцагчийн нэр данс

зөрөх эрсдэлийг бууруулах болон шинэ дэвшилтэт

төлбөрийн

хэрэгслийн

гүйлгээг

дамжуулах

чадавхтайгаараа онцлогтой. Мөн тус системийг

нэвтрүүлснээр Монгол Улсын бүх банк IBAN

(International

bank

account

number)

олон

улсын стандартыг хэрэгжүүлэх, аж, ахуйн нэгж

байгууллагуудад зориулсан гарцыг бий болгож,

төлбөр тооцоогоо шуурхай гүйцэтгэх боломжийг

бүрдүүлэх, нөөц хөрөнгийг дансанд урьдчилан

төвлөрүүлснээр үр дүнгийн тооцооллын үлдэгдэл

хүрэлцэхгүй байх эрсдэл үгүй болох зэрэг олон улсын

стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшлүүд

гарах юм. Манай улсын хувьд 24/7 хуваариар банк

хоорондын бага дүнтэй гүйлгээ (3 саяас доош) нь

илгээсэн даруйдаа хүлээн авагчийн дансанд нь

тусгагддаг систем ажиллуулдаг дэлхийн цөөхөн

орны нэг юм. АСН+ систем нэвтэрснээр гүйлгээний

бодит цагийн горимоо хадгалахаас гадна хүлээн

авагчийн нэр данс зөрөх алдаанаас үүдэлтэй гүйлгээ

амжилттгүй болох эрсдэл буурах, харилцагчийн

хүсэлтээр төлбөрийн нэхэмжлэхэд суурилсан дебит

гүйлгээг илгээх боломжтой болсноор иргэд үйлчилгээ

үзүүлэгч

байгууллагатайгаа

урьдчилан

гэрээ

байгуулсны үндсэн дээр байнгын давтамжтай аливаа

хуваарьт төлбөр, тухайлбал хэрэглээний төлбөр,

гар утасны төлбөр, зээлийн эргэн төлөлт зэргийг

цаг хугацаанд нь, хоцрогдолгүйгээр төлөх нөхцөл

бүрдэнэ. Дээр дурдсанчлан АСН+ системийн томоохон

хэсэг болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр

харилцагчид утасны дугаар, цахим хаяг зэрэг нэмэлт

мэдээлэл ашиглан гүйлгээ илгээх, хүлээн авах боломж

бүрдэнэ. Ингэснээр харилцагч өөрт дөт мэдээлэл

ашиглан,

хялбар

аргаар

гүйлгээ хийх зэрэг давуу

талууд бий болно.

Дэлхийн банкны санхүүгийн

дэмжлэгээр төлбөр тооцооны

системийн

шинэчлэлийн

анхны

томоохон

төслийг

2002-2006 онд хэрэгжүүлж

Монголбанкны төлбөр тооцооны одоогийн сүлжээ,

дэд бүтэц, Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)

байгуулагдсан байна. ҮЦГТ нь Монгол улсын

төлбөрийн системийн оролцогч хоорондын бага

дүнтэй төлбөр болон картын гүйлгээг боловсруулж,

мөнгөн хөрөнгийн урсгалыг баталгаажуулж буй

чухал ач холбогдолтой төв. Монголбанкны ҮЦГТ

2004 онд байгуулагдсанаар бага дүнтэй гүйлгээний

шилжүүлгийн цахим системийг, 2010 онд банк

хоорондын картын нэгдсэн сүлжээг тус тус нэвтрүүлж,

2014 онд бага дүнтэй төлбөр тооцоог 24 цагаар

тасралтгүй дамжуулж эхэлсэн нь төлбөрийн аюулгүй

байдлыг сайжруулж, хурдыг нэмэгдүүлэн, эрсдэлийг

бууруулсан гэж Монголбанкнаас мэдээлдэг. Түүнчлэн,

өмнө нь их дүнтэй болон бага дүнтэй кредит

шилжүүлгийг нэг системээр дамжуулан боловсруулж

байсан бөгөөд Монголбанк 2009 онд их дүнтэй

төлбөрийг бодит цагийн горимоор гүйцэтгэх төлбөр

тооцооны систем (RTGS) буюу Банксүлжээ системийг

нэвтрүүлж, их дүнтэй бүх төлбөрийг шинэ системээр

дамжуулж байгаа.