Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 4 4

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

2019

оны 6-р сарын 14-нд Бишкек хотод ШХАБ-ын чуулганы үеэр Орос, Монгол, Хятадын

төрийн тэргүүн нарын уламжлалт уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хэрэв

Монгол улс тус байгууллагад элсэн орвол, түүний бүхий л давуу талыг ашиглан, ШХАБ-

ын хамтын ажиллагаанд том үүрэг гүйцэтгэж, бодитой ашиг хүртэх болно. ШХАБ-д элсэх монголын шийдвэр

хурдан батлагдах тусмаа, хамтын ажиллагаанаас ашиг хүртэн, улс орноо хөгжүүлнэ.” гэж

хэлсэн

.

Эдийн засгийн хувьд бүрэн хамааралтай, экспортыг чинь бараг бүгдийг нь худалдаж авч буй хамгийн том

түнш улсын даргын хэлээд байгаа тэр ШХАБ гэгч яг ямар байгууллага болох, ямар давуу тал олгодог, ямар бодит

ашиг хүртэх тухай яриа гараад байгааг монголчууд бид нарийвчлан тодруулах шаардлага тулгараад байна.

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын

(ШХАБ) гишүүн орнууд эдүгээ Евразийн газар нутгийн

тавны хоёр, дэлхийн хүн амын бараг талыг хамарсан,

хамгийн том хүрээтэй байгууллага аж. Мөн байгаль,

цэрэг, улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэг орнуудаас

бүрддэг.

Монгол улс 2004 оноос хойшажиглагч статустайгаар

ШХАБ-ын төр засгийн тэргүүннарынуулзалтад тогтмол

оролцож иржээ. Харин 2018 оны 6-р сард Чиндао

хотод болсон ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд МУ-ын

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ байгууллагад гишүүнээр

элсэн, бүс нутгийн хамтын ажиллагаанд тууштай

оролцох хүсэлтээ анх илэрхийлснээс хойш асуудал

«халж» эхэлсэн юм.

Орос, Хятад, Казакстан, Киргиз болон Тажикстан

улсын тэргүүнүүд 1996 онд анх “Хил орчмын нутагт

цэргийн итгэлцлийг бэхжүүлэх тухай” гэрээнд

гарын үсэг зурснаар “Шанхайн Тав” гэдэг бүлгэм

бий болсон. 2001 онд Узбекстан гишүүн болж, нэрээ

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)

болгожээ. 2002 онд төрийн тэргүүнүүд уулзаж ШХАБ-

ын Тунхаглалд гарын үсэг зурж, тус байгууллагын үйл

ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. 2017 онд Энэтхэг,

Пакистан гишүүнээр нэгдэн оржээ.

ШХАБ-ын гол зорилго нь бүс нутгийн аюулгүй

байдлыг хангах, тухайлбал гурван аюул буюу

хүчирхийлэх, салан тусгаарлах, хэт туйлшрах

үйлдэлтэй (terrorism, separatism, extremism) тэмцэх

явдал юм. Мөн гишүүн орнуудын санаачилгаар үйл

ажиллагааны цар хүрээгээ улс төр, худалдаа, эдийн

засаг, судалгаа, соёл, боловсрол, эрчим хүч, тээвэр,

аялал жуулчлал, байгаль орчны салбар руу тэлэх

зорилт тавих болжээ. Гэвч одоогоор аюулгүй байдал,

улс төрөөс бусад салбарт хамтын ажиллагаагаа өндөр

түвшинд хүргэж чадаагүй байна.

ШХАБ

ШАМДАХ

ШААРДЛАГАТАЙ ЮУ?

ШАНХАЙД

Гишүүн

Ажиглагч Яриа хэлэлцээрийн

түнш

Казакстан

Афганистан Азербажан

Киргиз

Беларус

Армени

Пакистан

Иран

Камбожи

Орос

Монгол

Непал

Тажикстан

Турк

Узбекстан

Шри Ланка

Хятад

Энэтхэг

Хүснэгт 1. ШХАБ-ын гишүүн, ажиглагч ба яриа

хэлэлцээрийн түнш орнууд (2019 оны байдлаар)