Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

БОЛОВСРОЛ ЯМБА БИШ, ЭРХ

Үйл явдлын товч:

Удахгүй оюутан, сурагчдын хичээлийн шинэ

улирал эхлэх гэж байна. Үүнийг дагаад цэцэрлэг,

сургуулийн

хүртээмжээс

эхлээд

боловсролын

чанарын асуудлууд яригддаг. Манай улсын нийт

хүн амын 50 гаруй хувийг 0-29 хүртэлх насныхан

бүрдүүлж байгаа.

Гэтэл өнгөрсөн жил гэхэд л 46305 хүүхэд цэцэрлэгт

хамрагдаж чадаагүй үлдсэн гэсэн тоо байна. Энэ

асуудлыг шийдэхээр Боловсролын яам хувийн

хэвшилтэй

хамтран

“Байгууллагын

цэцэрлэг”

санаачилга зэрэг ажлуудыг хийж байгаа. Өнөөдрийн

байдлаар “Ариг гал” ХХК, ДЦС-3, Хууль сахиулахын их

сургуулийн дэргэд найман бүлэг, ТЕГ, ГХЯ-ны дэргэд

тус бүр хоёр бүлэг цэцэрлэг төрийн өмчийн салбар

бүлэг байдлаар, МУБИС-ийн СӨБС-ийн дэргэд 10

бүлэг, Гэрлэх ёслолын газар, ХУД-ийн ЗДТГ, ХНХЯ-ны

дэргэд тэдний ажилтнуудын нийт 1300 гаруй хүүхдэд

зориулсан цэцэрлэг ажиллаж байна.

Дүгнэлт тайлбар:

Эдүгээ монголчуудын гуравны нэг нь ядуу байна.

Харин 20 жилийн дараа энэ тоо хэр өөрчлөгдөх нь

эдийн засгийн өсөлтөөс гадна сургуулийн өмнөх

насны, одоогийн хүүхдүүдийн маань хөгжлөөс шууд

хамаарна.

Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө

нь эдийн засагт хамгийн өндөр өгөөжтэйг Нобелийн

шагналт, эдийн засагчЖеймс Хейкман (JamesHeckman,

Prof.Univ.of

Chicago) тодорхойлсон (Хүний хөгжлийн

хөрөнгө оруулалтын өгөөжийн муруй) ажээ. Зургаа

хүртэлх насны хүүхдийн хөгжилд оруулсан доллар

тутмын өгөөж нь 12.90 доллар болохыг тооцоод, “Энэ

хөрөнгө оруулалт нь зөвхөн боловсрол эзэмшиж буй

хүмүүсээс гадна улс орны эдийн засгийн хөгжилд

өндөр ашигтай” учраас хөгжлийн стратегийн амин

чухал хэсэг гэж тэрбээр дүгнэсэн байдаг.

Нас бие гүйцсэн хүний тархи дунджаар 1100 грамм

жинтэй байдаг аж. Харин гурван настайд нь тархины

жингийн 87 хувь нь бүрдэж, тархи хамгийн уян хатан

байх дээд цэгтээ хүрч, олон тэрбум эд эсийн холболт

хамгийн хурдан явагддаг. Хүүхэд зургаа хүртэлх

насандаа авсан бүх энергийнхээ гуравны нэгийг

зөвхөн тархины хөгжилдөө зарцуулдаг. Тийм учраас

хүүхэд ямар хүн болох, яаж амьдрах нь бага насанд

нь тодорхойлогддог гэж эрдэмтэд үзэж байна. Хүний

тархины хөгжлийн хамгийн эрчимтэй үе болох зургаа

хүртэлх насанд хоол тэжээл, хайр халамж, энэрэнгүй

сэтгэл дутагдвал хожим нь засч залруулах боломж

бага, бас маш өндөр зардалтай. Тархины хөгжлийн

хамгийн чухал үедээ хоол тэжээл хангалттай авч

чадаагүй хүүхдийн өсөлт бага, бие давжаа болж, бүх

насаараа ядуу, хүнд хэцүү нөхцөлд амьдрах магадлал

өндөр юм.

АНУ-ын Мичиган мужид 40 жилийн турш хийсэн

судалгаагаар ядуу гэр бүлд төрсөн, бага насны

хөгжлийн

хөтөлбөрт

хамрагдсан

хүүхдүүдийг

хамрагдаагүй

хүүхдүүдтэй

харьцуулахад

дунд

сургуулиа төгссөн, ажилтай болсон, хадгаламжийн

данстай болсон тоо нь бараг 40 хувиар илүү, гэр

бүлийн салалт, гэмт хэрэгт холбогдсон нь хоёр дахин

бага дүн гарсан байдаг.

Сонгуулийн амлалтаа л биелүүлсэн харагдвал нэг

байшин бариад, нэг ангид зуун хүүхэд оруулаад л

цэцэрлэг гээд ойлгочихдог улс төрчид үндсэн үүрэг,

бололцоог нь ойлгохгүй л байна. Үе дамжсан ядуурлыг

устгах гол стратеги нь бага насны хүүхдүүдэд хөрөнгө

оруулалт хийх гэдгийг олж харахгүй л байна.

Хүүхэд цэцэрлэгт хамрагдсанаар эмэгтэйчүүд ч

ажиллах боломж бүрдэх юм.

Хүйс

Насны бүлэг

2018

Бүгд

Бүгд

3,238,479

0-4

391,125

5-9

358,379

10-14

252,548

15-19

228,402

20-24

244,971

25-29

294,550

30-34

295,098

35-39

244,225

40-44

221,914

45-49

191,780

50-54

164,214

55-59

135,542

60-64

87,790

65-69

50,307

70+

77,634

>50%