Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

Бүс нутгийн терроризмын эсрэг тэмцэх, Ташкентад

төвтөй RATS байгууллага террорист бүлгэмийн

талаарх мэдээллийг цуглуулан, 2017 оны байдлаар

600 гаруй терроризмийн хэргийг таслан зогсоож, 50

тонн тэсрэх бодис, 10 мянга гаруй галт зэвсэг хураан

авчээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс ШХАБ-ын эдийн

засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхээр

мэрийж байна. 'Зам ба бүс' санаачилгын хүрээнд

Хятадын Хөгжлийн Банкаар дамжуулан гишүүн болон

ажиглагч орнуудад 2019 оны 3-р сарын байдлаар

бараг 50 тэрбум америк долларын зээл олгожээ. 2014

оноос ШХАБ-ын байгаль орчны хамтын ажиллагааны

төв байгуулагдаж гишүүн орнуудын байгаль орчны

хамгаалалт, ногоон хөгжлийн тал дээр хамтран

ажиллаж эхэлжээ. 2019 оны 7-р сараас ШХАБ-ын орон

нутгийн худалдаа, ложистикийн хамтын ажиллагааны

үлгэр жишээ төвийг Чиндао хотын ойролцоо

байгуулаад байна.

НИЙТЛЭЛ

ДеФакто

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 6-р сард Киргиз улсын Бишкек хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний

өргөтгөсөн хурал дээр “Монгол улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад шат ахиулан оролцох

боломжийг нарийвчлан судалж байгаа…ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал

бодол хуваагдмал байдалтай байна'' гэв. Энэ асуудал монголчуудыг эдүгээ үнэхээр талцуулаад байна.

МИРИМбайгууллагын судалгаагаар монголчуудШХАБ-д элсэнэ, элсэхгүй гэсэн байр сууринд тэнцүү хуваагдсан

гэж гарчээ. Элсэхийг дэмжигсэд ШХАБ нь монголын эдийн засагт эерег нөлөө үзүүлнэ гэсэн бол дэмжээгүй нь

нэгт, хөрш хоёр орноос хэтэрхий хараат болох; хоёрт, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх үр дагавартай

гэжээ.

БОДИТ АШИГ

Манай судлаачдын хувьд,

нэг хэсэг нь эдийн засгийн

талаас нь онцолж ШХАБ-д элсэх

бодит

шаардлага

гараагүй,

учир нь монголд ашигтай ямар

нэг үйл ажиллагаа эхлээгүй

байна. ШХАБ эдийн засгийн,

ялангуяа худалдаа, эрчим хүч,

тээвэр,

аялал

жуулчлалын

салбарт

үйл

ажиллагаагаа

өргөжүүлэхийг зорьж 20-оод

жил хичээж байгаа ч, томоохон

төсөл

хэрэгжүүлээгүй.

Энэ

нь ШХАБ дотроо зөрчилтэй

байгаагийн илрэл. Хятад эдийн

засгийг, харин Орос аюулгүй

байдлыг чухалчилдаг. Орос улс

Хятадын хямд барааг чөлөөтэй

нэвтрүүлэхэд бэлэн биш. Энэтхэг

улс ШХАБ-ыг Хятадын 'Зам ба

Бүс' санаачилгын үргэлжлэл гэж

үзэхийг эсэргүүцэж байгаа гэж

энэ судлаачид хэлжээ.

ШХАБ-д элсэх талаар нийгэм болон судлаачдын үзэл бодол ийнхүү ялгарч байгаа ч, төр засгийн шийдвэр

гаргагчдын дийлэнх нь өнөөдөрШХАБ-д элсэхээр шамдах шаардлага тулгараагүй гэж байгаа нь харагдаж байна.

Монгол улс ШХАБ-д элсэх шийдвэр гаргахын өмнө өргөн хүрээнд, олон түвшинд хэлэлцүүлэг хийж, олон талаас

нь тунгаах цаг ирлээ. Олон нийтэд ШХАБ-ын талаар шаардлагатай мэдээллийг хүргэсний үндсэн дээр, улсын

хэмжээнд санал асуулга явуулж элсэх эсэхээ шийдэх гарц бий. Харин тэр болтол хоёр хөрштэйгөө эдийн засаг,

байгаль орчин, хар тамхитай тэмцэх талаар хамтран ажиллах хоёр талын болон гурван талын бүх механизмаа

өгөөжтэй ашиглах, ШХАБ-ын ажиглагч гишүүний цар хүрээ, боломжийг бүрэн ашиглаж бүх талаар хамтран

ажиллах, боловсон хүчнээ сургаж дадлагажуулах шаардлагатай байна.

2019.08.21

Судлаачдын нөгөө хэсэг

нь улс төрийн талаас нь

онцолж

ШХАБ-ыг

АНУ-

ын эсрэг чиглэсэн Орос,

Хятадын тэргүүлсэн нэгдэл

гэж үздэг. Учир нь АНУ

2005 онд ажиглагч орон

болох хүсэлт гаргахад ШХАБ

татгалзсан хариу өгсөн.

ШХАБ-ын гишүүн орнуудын

дийлэнх

нь

хоорондоо

газар нутгийн маргаантай,

түүнийгээ шийдэж чадахгүй,

тохиролцоод л явж байгаа.

Эдүгээ Кашмирийн асуудал

үүнийг ямар хурц хэвээрээ

байгааг ил тод харуулж

байна.

Харин

Монгол

улс нь газар нутаг болон

хилийн ямар ч маргаангүй

орон байж ШХАБ-д заавал

хутгалдах шаардлагагүй гэж

үзэв.

Гурав

дахь

хэсэг

нь

монголчууд

бид

ШХАБ-

ыг хий хоосон хардаад,

бидний асуудлыг биднийг

оролцуулахгүйшийдээд байгаа

бүс

нутгийн

механизмаас

өөрийгөө тусгаарлаад байна.

Хоёр

хөршийн

хооронд

транзит корридор байгуулах,

авто

болон

төмөр

зам,

байгалийн хий, газрын тосны

хоолой барих, эрчим хүчний

болон холбооны кабелийн

шугам тавих талаар олон жил

ярьж байгаа ч, эдүгээ ганц

ч төсөл хэрэгжихгүй байгаа.

Гэтэл бид хоёр хөрштэйгөө

хоёулантай нь стратегийн

түнш болчихсон. ШХАБ-д элсэх

нь манай гуравдагч хөршийн

бодлогод ч илүү тус дөхөм

болох учир гишүүнээр түргэн

элсэхийг санал болгосон.

1 2 3