Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.08.18-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ТОСТ, ТОСОН БУМБЫГ УЛСЫН

ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВЛАА

Үйл явдлын товч:

Өнгөрсөн 12-ны өдөр Ерөнхий сайд

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт

байрлах Тост, тосон бумбын нуруунд ашигт

малтмал олборлож буй асуудлаар шуурхай

хуралдаан хийсэн. Улмаар Байгаль орчин,

аялал жуулчлалын сайдаар батлагдсан ажлын

хэсэг тус газар үйл ажиллагаа явуулж буй “Сауд

гоби коэл транс” компани нь зөрчил гаргасан

гэж дүгнэлт гаргаснаар тусгай зөвшөөрлийг нь

цуцаллаа.

Дүгнэлт тайлбар:

Анх Тост, тосон бумбыг тусгай хамгаалалтад

авах асуудлыг нутгийн иргэд 2005 оноос ярьж

эхэлжээ. Дараа нь 2014 онд орон нутгийн

тусгай хэрэгцээнд авах аймгийн ИТХурлын

шийдвэр гарч байж. Улмаар УИХ-ын гишүүд

Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар Тост, Тосон

бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад

авах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн

мэдүүлж 2016 оны 4-р сард батлагдсан. Харин

тусгай хамгаалалтын хилийн заагийг 2016 оны

сонгуулийн дараа тогтоож байж. Тус сумын ИТХ-

ын гишүүний хэлж байгаагаар хилийн заагийг

тогтоохдоо төсөл дээрх талбайнаас 150 мянган

га газрыг хасч тогтоолыг баталсан байна. Энэ

талбайд нь одоо тус “Сауд Гоби коэл транс”

ХХК үйл ажиллагаа явуулж байна.

Байгалийн нөөц газрын хилийн заагийг

тогтоох тухай Засгийн газрын 2017 оны 3-р

сарын 14-ний өдрийн 91-р тогтоолоор тус

нутгийн хилийн заагийг 743058.00 га гэсэн

талбайн хэмжээтэйгээр тогтоож байжээ.

Улмаар дээрх шийдвэрээр Тост, Тосон бумбын

байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт

оруулж 153.4 мянган га газраар өргөтгөн

нийт 896.5 мянган га газрыг улсын тусгай

хамгаалалтанд авахаар боллоо.

Уул уурхайгаасаа хараат Монгол улсын уул уурхайн

бодлого нь нэг л жигдэрч өгөхгүй байгаагийн дахин

нэг жишээ энэ л дээ. Лиценз өгчихөөд хамгаалалтанд

авалгүй эхлээд хамгаалалтанд авчихаад лиценз өгөх

ёстой байсан л даа. Энэ үйл явдалд Сангийн сайд

байсан хүний эзэмшилтэй байсан орд газар, нам

доторх хагарал зэрэг асуудлууд орж ирж тодотгоод

байгаа болохоос биш үндсэндээ яг энэ асуудал

Улаанбаатар хотын газар, уул уурхайн лиценз болгонд

л байгаа шүү дээ.