Previous Page  6 / 6
Information
Show Menu
Previous Page 6 / 6
Page Background

6

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

боловсон хүчний чадвар зэргээ сайжруулж, олон

улсын стандартад хүргэх үлдлээ. Гэвч зочид

буудлын салбарын хамгийн том сорилт бол зочноо

олж авчрах, гадаад дотоодын жуулчдыг ихээр татах

явдал юм.

БОАЖЯ-ны мэдээгээр 2016 онд Монгол улсад

471(М) гадаадын зочид (2012 онд 476 М) ирсний

404Мньжуулчин гэж хил дээрмэдүүлжээ. Жуулчдын

231М нь Ази, Номхон далайгаас (Хятад 145М,

Солонгос 40М, Япон 20М), 150М нь Европоос (Орос

70М), 20М нь Америкаас, 1М нь Ойрхи Дорнодоос,

0.7М Африкаас иржээ. Аялал жуулчлалын салбарын

орлого 2016 онд 312 сая доллар болсон нь өмнөх

оноос 11 хувиар өсөв. Нэг жуулчин дунджаар

772 доллар зарцуулсан гэсэн үг. Гэвч энэ орлогыг

гаргасан аргачлал нь тодорхой бус.

Монгол улсад нийт 600 гаруй компани аялал

жуулчлал эрхлэхээр гэрчилгээн дээрээ бүртгүүлсэн

чшинэ журмын дагуу 2016 онд 254 аяллын компани

аяллын операторын гэрчилгээ шинээр авсан болон

сунгуулсан байна. Энэ компаниуд нийтдээ 21М хүн

гадаадад явуулж, 53М жуулчин гадаадаас хүлээж

авчээ. Энэ компаниудад тогтмол 1168 хүн, харин

түр ажилладаг жолооч, орчуулагч, аяллын хөтөч,

тогооч нараа оруулаад 3685 хүн ажилласан гэж

Монголын Аялал Жуулчлалын Холбоо мэдээллэв.

Нийт жуулчдын зөвхөн 13 хувь нь эдгээр тур

оператороор дамжсан нь дийлэнх жуулчид бие

дааж ирдэгийг харуулж байна.

Монгол улсын аялал жуулчлалын сурталчилгааны

нэгдсэн бодлого, зорилго байхгүй, зорилтот зах

зээлээ одоо болтол сонгоогүй, стратеги, бренд

бүтээгдэхүүн, үзмэрүүдээ тодорхойлж чадаагүй,

гадаад сурталчилгааны төсөв байхгүй, дотоод

нислэг олддоггүй, урьдчилан төлөвлөх ямар

ч боломжгүй зэргээс манайд аялал жуулчлал

хөгжиж чадахгүй байна. Агаарын тээврээ нээлттэй

болгохгүйгээр зочид буудлууд ч удалгүй дампуурах

болно. Жуулчдын тоо өнөөгийн түвшинд байх

юм бол таван одтой буудлын хэрэгцээг дан ганц

Шангрила хангачих юм. Аялал жуулчлалын салбарт

ажиллаж буй жараад мянган хүн ажилгүй болно.

Угтаа аялал жуулчлалын салбар бол Монгол

улсын эдийн засгийг бараг дангаараа аваад явчих

чадавхитай. Төр засгаас жуулчдын аюулгүй байдал,

түүний дотор хүнсний аюулгүй байдлыг хангаад,

буудал, бааз, үйлчилгээний стандартыг тогтоогоод,

гол нь бүрэн сахиулж чадвал агаарын тээврээ

либералчлаад, нийслэл хотын замын гацааг

арилгачихвал үлдсэнийг нь хувийн салбар шударга

өрсөлдөөнөөр аваад явах нь дамжиггүй.

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE