Previous Page  4 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 6 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.07.14-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

БНХАУ-ЫН ДЭД ДАРГЫН АЙЛЧЛАЛ

Үйл явдлын товч:

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын

төрийн дэд дарга Ван Чишань 7-р сарын 10-12-ны

хооронд айлчилж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий

сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар

нартай уулзлаа.

Дүгнэлт тайлбар:

Энэ айлчлал Монгол Хятадын хооронд дипломат

харилцаа тогтоосны 70 жилийн ой, найрсаг

харилцаа хамтын ажиллагааны гэрээний 25

жилийн ойтой давхцаж боллоо.

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань хэлсэн үгэндээ,

Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн

бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон

хөгжлийн замыг БНХАУ ямагт хүндэтгэж ирснийг

тэмдэглэхийн хамт, харилцан ашигтай, хамтдаа

хожсон хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг,

хүмүүнлэгийн болон орон нутгийн харилцааны

салбарт

хэрэгжүүлэхийг

хүсч

байгаагаа

илэрхийлсэн. Яг энэ үгийг Ерөнхийлөгч Си ирэхдээ

мөн хэлж байсан. Том улсын удирдагчид нэг хэлээр

ярьж байгаа нь энэ л дээ.

Айлчлалын хүрээнд:

s

“Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй

хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах

барилга байгууламжийн төсөл”-ийн

гэрээ

s

Дорноговь аймгийн Замын-Үүд сум

болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот

хоорондын гэрээ

s

Дорноговь

аймгийн

Сайншанд

болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат

хотын Дархан мянгад холбоод хошуу

хоорондын гэрээнд гарын үсэг зурах

ёслол

s

Энэ үеэр БНХАУ-ын хөнгөлөлттэй

зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон

улсын шинэ нисэх буудал чиглэлийн

хурдны авто замыг ашиглалтад оруулах,

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын

уулзвар хүртэлх 20.9 км авто замын

бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх

ёслолын самбарын хөшиг нээх ёслол

болов.

Монгол улс томоохон баяр наадмын

үеэр

ихэвчлэн

гуравдагч

хөршийн

төлөөллүүдийг урьдаг байсан нь Ц.Элбэгдорж

Ерөнхийлөгчийн үед илүү байсан харагддаг.

Гуравдагч хөршийн бодлого, тэдний хөрөнгө

оруулалт Монгол улсын хөгжилд чухал

үүрэгтэй. Дараагийн наадмын үеэр гуравдагч

хөрш орнуудаас төлөөлөгчдийг түлхүү

оролцуулахад анхаарах хэрэгтэй гэж харж

байна.