Previous Page  5 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 6 Next Page
Page Background

5

ТОЙМ

ДеФакто

НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

Үйл явдлын товч:

Үндэсний баяр наадам болоод дууслаа. Наадмыг

зохион байгуулалт, санхүүжилт талаас нь харвал.

Дүгнэлт тайлбар:

Манай улс Үндэсний их баяр наадмын тухай

хуультай. Энэ хуулиараа наадам нээх, хаах дэг

журам, бөхийн барилдаан, морин уралдаан, нум

сум харвааг ангилах, цол зэрэг олгох тухай нарийн

заалтууд байдаг.

Төр ард иргэдийнхээ наадмыг зохион байгуулж

өгч байгаа болохоос төрийн өөрийнх нь наадам

биш юм. Наадмын баярт зориулсан нийт хөрөнгө

2.9 тэрбум төгрөг болсон юм байна. Гэтэл манайх

шиг төсөв багатай, боловсрол, эрүүл мэндийн

салбар нь үргэлж санхүүжилтээр гачигдаж байдаг

оронд ийм хэмжээний мөнгөөр наадам зохион

байгуулах нь хэтэрхий үнэтэй тусч байна л даа.

Монгол улсад мөнгө олох боломжтой хоёрхон

салбар л байгаа. Уул уурхай, аялал жуулчлал.

Үйлчилгээний хамгийн өргөн хүрээтэй, маш

олон бизнесийг хамардаг зочлолын (hospitality)

салбар нь гурван үндсэн хэсгээс бүрддэг. Үүнд

буудал (зочид буудал, дэн буудал, жуулчны бааз),

хоол ба ундаа (зоогийн газар, кофе шоп, түргэн

хоолны газрууд), аялал ба жуулчлал (онгоц, галт

тэрэг, автобус, олон улсын үзэсгэлэн, хурал, урлаг

соёлын арга хэмжээ гэх мэт аяллын зорилго

ба тээврийн хэрэгслэл) ордог. Энэ салбарт бүх

бизнес ганцхан зүйлд өрсөлдөн төвлөрдөг, тэр нь

“үйлчлүүлэгч”. Уг бизнесийн амжилт нь тодорхой

мөнгө, цагаа зарцуулж буй үйлчлүүлэгчийн сэтгэл

ханамж, таашаал авч чадсан эсэхээс хамаардаг.

Монголын

зочид

буудлуудын

холбооны

мэдээгээр манай улс эдүгээ 1800 орчим зочид

буудал, хоноглох байртайгаас 67 нь ямар нэг одны

зэрэглэлтэй, тэдний 10 нь орон нутагт байгаа аж.

Монголд таван одтой зочид буудал 11 байгаагаас

дөрөв нь гэрчилгээтэй, дөрвөн одтой есөөс тав нь

гэрчилгээтэй бол, гурав ба түүнээс цөөн одтой 1768

буудлаас 58 нь гэрчилгээтэй байна. Буудлыг одоор

зэрэглэхийг Байгаль орчин аялал жуулчлалын яам

хариуцдаг.

БОАЖЯ-ны эхний гурван улирлаар тооцсон

статистикмэдээгээрманай улсын зочидбуудлуудад

2014 онд 93 мянга (М), 2015 онд 96 М, 2016 онд 92

М зочин буудаллажээ. Зочид буудлын нийт өрөө

энэ гурван жилд 5.3 М, 5.6 М, 6 М болсны гурваас

дээш одтой зочид буудлын өрөөний эзлэх хувь

нь 26, 27, 28 болж, ирсэн зочдын 22, 25, 31 хувьд

үйлчилсэн байна. Нийт орлого 21, 20, 19 тэрбум

төгрөг болсны50, 48, 56 хувь нь гурваас дээшодтой

буудлуудад ногджээ. Гурваас дээш одтой зочид

буудлуудын өрөөний дүүргэлт жилд дунджаар 50

хувь болсон нь зардлаа дөнгөж л нөхөж байна.

Монголд зочид буудлын салбарын хатуу дэд

бүтэц бий болсон ч одоо зөөлөн дэд бүтэц буюу

үйлчилгээний чанар, захиалгын тогтолцоо,

Төрийн үүрэг бол хүний эрх, аюулгүй байдал,

хөрөнгийг л хамгаалах. Үндсэн ажлаа хийхгүй баяр

наадам зохион байгуулж гүйхийн оронд хувийн

хэвшил, мэргэжлийн холбоодод нь хариуцуулаад

өгчихвөл хамаагүй зардал багатай, жинхэнэ бизнесийн

утгаар нь хийчихнэ.