Previous Page  2 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 6 Next Page
Page Background

2

№409 4 0

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Өндөр хөгжсөн орнууд төр засгаа ардчилсан

сонгуулиар байгуулж, дараагийн сонгуулиар нь

сонгогчдоороо дүгнүүлж иржээ. Амалсан, ярьснаа

биелүүлж ард түмний амьдралд эерэг өөрчлөлт

авчирсан бол улс төрийн хүчин дахин сонгогдоно

үгүй бол өөр нам төрийн эрхэнд гардаг.

Төрийн эрхэнд гарсан улс төрийн хүчин хууль журам

гаргаж, түүнийг нь гүйцэтгэх засаглал нь үр өгөөжтэй

биелүүлж, эдийн засаг хөгжих боломжийг хангадаг.

Тэгвэл Монгол улсад энэхүү хууль журам гаргах ажил

нь учир дутагдалтай, төрийн эрхэнд гарсан улс төрийн

хүчин алсын хараагүй, сонгуулийн дөрвөн жилдээ

тохируулж хууль батлаж ирлээ. Хамгийн тод жишээ нь

сонгуулийн хуулийг сонгууль бүрийн өмнө өөрчилж

байна.

Мөн хуулийг өөрсдийн явцуу эрх ашигт тааруулан

гаргадаг болов. Жишээ нь нийтийн өмч хөрөнгийг

завшсан этгээдэд тохируулж хөөн хэлэлцэх хугацаа нь

дуусдаг хууль гаргаад хэргийг нь хаадаг болов. Төрийн

өмчийг хуулийн дагуу төрийн компани, банк байгуулж,

дамжуулан завшсаны дараа элдэв нэртэй өршөөлийн

хууль гаргаж мөнгө угаадаг болов. Ил тод байдлын

гэх гоё нэртэй хууль гаргаж 2016 онд буюу монголын

Засгийн газар түүхэндээ хамгийн их доллар зээлсний

дараа алга болсон, нийтийн хөрөнгийг завшсан

этгээдүүдийг өршөөж орхив. Энэ хуулиар эдийн

засгаасаа том буюу 33 их наяд төгрөгийн хөрөнгө ил

болж, эдүгээ Улаанбаатар хотын урд захаар хэдэн зуун

барилга шахцалдуулан барьж байна.

Төрийн эрхийг ээлжлэн болон эвсэн барьж ирсэн

хоёр том нам нь (МАН ба АН), санхүүжилтийн

тайлангаа хэзээ ч үнэнээр нь гаргаж, хуулийн дагуу

нийтэд ил тод болгож байгаагүй учир монголын төр

засаг олигарх бүлэглэлийн гар хөл болов. Төр засгийн

албан тушаалыг бараа шиг зардаг зуршил хэвийн

үзэгдэл болжээ.

Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн чөлөөт зах зээл

л хамгийн их материаллаг баялагийг бүтээжээ.

Чөлөөт зах зээл ажиллах суурь нөхцөл бол хувийн

өмч юм. Коммунист нийгэм хувийн өмчийг хүлээн

зөвшөөрдөггүй, зөвхөн нийтийн өмч байх ёстой гэж

номлож байсан учир эдийн засаг бүрэн дампуурсан.

Коммунизмаас салснаас хойш Монгол улс хувийн

өмч бүрдүүлэхийг оролдсоор байна. Зах зээлийн

нийгэмд шилжин орсон 30 жилийн дотор монголчууд

түүхэндээ хамгийн их хувийн өмчтэй боллоо. Эдийн

засаг олон дахин томорч, иргэдийн амьдрал элбэг

хангалуун болж, 10 жилээр урт наслах болов. Хүн ам

50 хувь, мал 250 хувиар өслөө.

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ

ГУРВАН СУЛРАЛ

МОНГОЛЫН

Улс орон хөгжих буюу иргэд нь амар амгалан, аз жаргалтай амьдрахын тулд ардчилсан

засаглал, чөлөөт зах зээл, шударга ёс гэсэн гурван тулгуур бат бэх бүрдсэн байх ёстой.

Эдгээр тулгуураа Монгол улс хараат бус болсноосоо хойш 30 жилийн дотор ямар түвшинд

бүрдүүлсэн, ямар асуудал, сорилт эдүгээ тулгараад байна вэ?

МОНГОЛД ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ СУЛ БАЙНА.