Previous Page  3 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 6 Next Page
Page Background

3

Шударга ёсыг сахиулах ньшүүхийн үүрэг. Дээрх хоёр

сорилт монголд шүүх засаглал бүрэн дампуурсныг

батлаж байна. Шударга ёс гэдэг нь хууль зөрчсөн

этгээдэд хариуцлага тооцохоос эхэлдэг. Монгол улсын

шүүх авлига авсан төрийн ажилтнуудад хариуцлага

хүлээлгэж чадахгүй байгаа учраас FATF буюу мөнгө

угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх

олон улсын байгууллага манай улсыг саарал

жагсаалтад дахин оруулах гэж байна.

Шүүх нь нэг хүнээс буюу Ерөнхийлөгчөөс хэт

хамааралтай болсон учир төрийн бүтцээ өөрчлөх гэж

байна. Авлигадаа живсэн учир Монгол улс Үндсэн

хуулиндаа энэ зуунд анхны өөрчлөлтөө хийх гэж

байна. Өөрчлөлт хийсэн ч, хууль журмаа сахиулж

чадахгүй бол энэ улс ядуурлаасаа салж чадахгүй.

Монголын ядуурал бол эдийн засгийн биш, улс

төрийн хямралаас үүдэлтэй. Төр засгийн эрх мэдэлд

очсон нь баяжих болсон учир иргэд төрийн албан

тушаалд очихын төлөө улс төржиж, намчирхан талцах

нь хэвийн үзэгдэл болсон. Эхнэр нөхөр хоёр улс

төржөөд салдаг болсон.

Энэ бүхэн бас хүний өөрийн хөгжилтэй холбоотой.

Боловсролын одоо байгаа тогтолцоо нь хүүхдийг

сайн хүн болгохоос илүү мэдлэгтэй болгохыг зорьдог.

Монголчуудад хамтрах, нийтийн сонирхлоо хамгаалах

эрмэлзлэл бага.

Товчоор, хөгжил, цэцэглэлийн гурван тулгуураа

бэхжүүлж чадахгүй байгаа учир Монгол улс хүрсэн

олон амжилтын үр шимээ ижил тэгш хүртэхгүй

байгаа юм. Энэ гурван сулархай тулгуураа бэхжүүлэх

нь монголчуудын өнөөгийн хамгийн том сорилт

болчихлоо.

2019.07.17

ШУДАРГА ЁС

НИЙТЛЭЛ

ДеФакто

Хүснэгт 1: Монгол улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд (1990 ба 2018 онд)

Эх сурвалж: Дэлхийн Банк, Үндэсний Статистикийн Хороо

Үзүүлэлтүүд

1990 он

2018 он

ДНБ (тэрбум ам.доллар)

2.56

13.01

Нэг хүн ногдох ДНБ (ам.доллар)

1,172.443

4,103.697

Хүн амын тоо

Улсын хэмжээнд

2,153,466

3,238,479

Нийслэлийн хэмжээнд

586,228

1,491,375

Автомашины тоо Улсын хэмжээнд

43,792

585,363

Нийслэлийн хэмжээнд

13,578

401,725

Нийтийн өмчит үйлдвэр аж ахуйн газрыг иргэддээ

хувьчлав. Нэгдлийн өмчид байсан малыг малчдад

нь хувьчлав. 30 жилд малын тоо 2.5 дахин өсч 66 сая

болов. Гэхдээ хонь 2 дахин өсч 30 сая, ямаа 5.3 дахин

өсч 27 сая болжээ. Орон сууцыг бас оршин сууж байсан

өрхүүдэд нь хувьчлав. Газрыг иргэдэд хувьчлав. Иргэд

бизнес чөлөөтэй эрхлэх болсноор өөрсдийн үйлдвэр,

аж ахуйн газар, барилгатай болов.

Гэхдээ нийтийн өмч, ялангуяа газрыг орон нутаг,

хотын засаг захиргаа, яамдын түшмэдүүд хувьдаа

ихээхэн завшив. Хамгийн тод жишээ нь нийслэлийн

урд уулын бүх амууд, Яармагийн дэнж, хотын төвийн

газрын олголт.

ХУУЛЬ БУСААР ХУВИЙН ӨМЧТЭЙ БОЛОХ

ҮЗЭГДЭЛ МОНГОЛД ХАВТГАЙРАВ.

МОНГОЛД ШУДАРГА БУС БАЙДАЛ

ДАВАМГАЙЛЖ БАЙНА.