Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

ТББ-УУДЫГ ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ ҮҮ?

Үйл явдлын товч:

1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын

тухай хуулийг шинэчлэх зорилгоор Ашгийн бус

хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг Хууль

зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан.

Улмаархуулийнтөсөлтэйхолбоотойгоориргэний

нийгмийн байгууллагууд нэгдэж дуу хоолойгоо

хүргэх зорилгоор Ардчиллын боловсрол төв

6-р сараас эхлэн оролцогч талуудыг хамруулсан

цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.

Дүгнэлт тайлбар:

Монгол улс Төрийн бус байгууллагын тухай

хуулийг анх 1997 онд баталж байсан. Энэ хуулиар

төрийн бус байгууллагыг холбоо, сан гэсэн 2

төрөл байхаар боловсруулж байсан. Удалгүй

2002 онд Иргэний хуулийн шинэчлэл хийснээр

төрийн бус байгууллага, ашгийн бус хуулийн

этгээдийн төрлийг холбоо, сан, хоршоо гэсэн

3 төрөл байхаар зохицуулсан байна. Улмаар

Иргэний хууль, төрийн бус байгууллагын тухай

хуулиудын давхардал хийдэл үүсч төрийн бус

байгууллага, ашгийн бус байгууллагын төрөл,

хэлбэр, зохицуулалтууд төвөгтэй болжээ. Ийнхүү

хуулийн цоорхойгоор аливаа байгууллагууд аж

ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг мөртлөө ашгийн

бус, төрийн бус байгууллагаар бүртгүүлж үйл

ажиллагаа явуулж эхэлсэн байна.

1997 оноос хойш ТББ-ын тухай хуульд 6 удаа

өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтүүд нь төрийн

бус байгууллага, ашгийн бус байгууллагатай

холбоотой өөрчлөлт биш татварын хууль

эсвэл бусад хуульд дагалдан өөрчлөлт орох

тохиолдлууд байсан гэж байгаа.

Шинэ хууль батлагдсанаараа төрийн хяналт

илүү орох гэж байгаа. Төрөөс санхүүжилт аваад

яаж хараат бус ТББ байх вэ гэдэг асуулт байна.

ТББ гэдэг бол иргэний нийгмийн суурь. Иргэний

нийгэм нь ардчилсан нийгмийн тулгын гурван

чулууны нэг.

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг