Previous Page  2 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 7 Next Page
Page Background

2

№409 487

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

О

УВС Монголд санхүүгийн мөрдлөгө

явуулж хувийн хэвшил, иргэдийн хамаг

нарийн мэдээллүүдийг гадныханд өгөх

гэж байна гэж сүүлийн өдрүүдэд хэвлэл, нийгмийн

сүлжээгээр шуугиж эхэллээ. Энэ бол үнэн хэрэгтээ

арилжааны хэдхэн банкны цөөхөн эздийн эрх

ашгийг хамгаалж дэгсдүүлсэн тархи угаалт юм.

Учир нь арилжааны банкуудын өөрийн

хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж

тодруулахгүй бол Монгол мөнгө угаахыг дэмждэг

орнуудын “саарал жагсаалтад” орж, эдийн

засгийг сэргээх ОУВС-ийн хөтөлбөр зогсох

эрсдэлд бид орчихоод байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй

тэмцэх олон улсын байгууллага ФАТФ (FATF) -ын

Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын

гишүүнээр Монгол улс 2004 онд элссэн. ФАТФ нь

чиг үүргийнхээ дагуу гишүүн орнууддаа зөвлөмж

хүргүүлж, үйл ажиллагааг нь тогтмол хянаж дүгнэдэг,

тэгэхдээ холбогдох олон улсын байгууллагуудтай

хамтран ажилладаг ажээ.

Монгол улс хүлээсэн үүргийнхээ дагуу мөнгө угаах

болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай

хуулиа 2006 онд баталжээ. Санхүүгийн мэдээллийн

албыг Монголбанкны дэргэд байгуулж хил дамжсан

мөнгөн гүйлгээг бүртгэж, хянадаг болов.

Гэвч Монгол улс хууль журмаа биелүүлэх,

хариуцлага тооцох ажлаа хангалтгүй хийж иржээ.

2011 оноос хойш Монголд мөнгө угаасан байж

болзошгүй 4345 хүний хэргийг шалгаснаас 46-г нь

мөрдөн байцаажээ. Үүнээс зөвхөн 20 хүний хэргийг нь

прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нь анхан шатны

шүүхээс хүнд ял оногдуулжээ. Гэвч Дээд шүүх нь доод

шатны шүүх хуулийн заалтыг буруу ашигласан гээд

мөнгө угаах зүйл ангийг хүчингүй болгож, хоёуланг нь

хэрэгсэхгүй болгожээ. Үүний нэг нь МИАТ компанийн

гурван удирдах албан тушаалтан онгоц даатгуулахдаа

7.2 сая доллар, нөгөөх нь Иргэний нисэхийн ерөнхий

газрын дөрвөн ажилтан тендер будлиантуулж 492

мянган долларыг тус тус завшсан хэргүүд байлаа.

Гэмт этгээдүүд хил дамжуулсан маш олон гүйлгээг хэд

хэдэн банкаар хийжээ.

2013 онд Монгол улс "саарал жагсаалт"-д орсон

боловч зарим шаардлагыг нь шуурхай биелүүлж,

тодорхой амлалт авч жилийн дараа тэр жагсаалтаас

тусгай нөхцөлтэйгээр гарчээ.

2016 онд ФАТФ Монгол улсыг хуулиа сахиулах

талаар эрчимтэй ажиллахыг шаардав. Үүнд, эдийн

засгийн ил тод байдлыг хангах, банк бус санхүүгийн

зах зээлийн хяналтыг сайжруулах, хууль зөрчигчдөд

хариуцлага хүлээлгэх зэргийг оруулжээ. 2017 оны

4-р сард Засгийн газар Мөнгө угаах, терроризмтой

тэмцэх үндэсний зөвлөл байгуулав.

“СААРАЛ ЖАГСААЛТАД” БУЦАЖ ОРНО

МОНГОЛ

БАНКНЫ ЭЗДЭД

БАРЬЦААЛАГДСАН

Монгол улс “саарал жагсаалтад” энэ оны эцсээр

орчихвол гадаадын банкууд монголын арилжааны

банкуудын харилцах дансыг царцааж, монголчуудын

төлбөрийн карт гадаадад ажиллахгүй болно. Гадаадад

зорчихдоо валют бэлнээр авч явахаас өөр сонголтгүй

болно. Бэлэн валютын хэрэгцээ огцом өссөнөөр

төгрөгийн ханш унаж, доллар долоон мянган төгрөг

давах юм.

Дээрээс нь ОУВС-ийн хөтөлбөр зогсвол монголын

Засгийн газар 2021 оноос 3 тэрбум долларын өрөө төлж

чадахгүй, дампуурлаа (дефолт) зарлахаас өөр гарцгүй

болно. Валют ховордож, доллар хорин мянган төгрөг

болох юм. Эдийн засаг хөл алдаж, өндөр хавцлаас унах

болно.