Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

3

Монгол улсад 2007 онд татварын өршөөлийн тухай

хууль гарч “зарим этгээдийг албан татвар, нийгмийн

даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон

захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа

чөлөөлөхтэй холбогдсон харилцааг” зохицуулсан.

Өршөөлийн

дараагийн

хууль

2015.08.07-ны

өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай

хууль” нэртэй батлагдав. Батлагдсан өдрөөс хойш

7 сарын дотор татвараа сайн дурын үндсэн дээр

үнэн зөв мэдүүлж төлвөл эрүүгийн хэрэг үүсгэхгүй,

хариуцлага тооцохгүй, мэдээллийг нууцлах амлалтыг

төр өгчээ. Энэ хууль 2007 оныхоосоо ялгаатай

нь татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс гадна

хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хамруулсан юм. Энэ

“ил тодын” хуулиар 8794 иргэн, 25 мянган аж ахуйн

нэгж, харьяалалгүй 448 иргэний нийт 33,3 их наяд

төгрөгийн хөрөнгө ил болжээ. Энэ тоо нь Монгол

улсын эдийн засгаас ч том учир гадаад дотоодын

судлаачдын анхаарлыг эхнээсээ татаж, иргэдийн дунд

ихээхэн хардлага, эгдүүцэл дагуулсан. Хэдхэн сарын

өмнө АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа өгөхдөө тухайн

үеийн эрх баригчид гадаад зах зээлээс бондоор мөнгө

босгоод үрэн таран хийснээ энэ хуулиар цайруулсан

гэж мэдэгджээ.

Ямар ч гэсэн монголын хуулиар эх үүсвэрийг нь

нууцалсан энэ их хөрөнгийн тодорхой хэсэг нь мөнгө

угаасан үйлдэл байж болзошгүй гэж олон улсын

байгууллагууд үзэж, боломжтой бүх тохиолдлыг

мөрдөн шалгах ажээ.

Монгол улс гадаад өрөө төлж чадахгүй болж

Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд ОУВС-аас

тусламж гуйв. Эдийн засгийг сэргээхийн тулд төсвийн

алдагдлыг багасгах, арилжааны банкуудынхаа

чанаргүй зээлийг бууруулах нөхцлийг ОУВС тавьсан

юм. Арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг

хийлгэж 2018 оны эцэст дүрмийн санг нь нийт 511

тэрбум төгрөгөөр өсгөхийг шаарджээ. Бүх банкууд

өөрийн хөрөнгөө нэмсэн гэж Монголбанк мэдээлсэн

ч, эх үүсвэрийг нь шалгах нөхцлийг ОУВС эдүгээ

тавиад байна.

Арилжааны тодорхой банкууд өөрийн хөрөнгөө

нэмэгдүүлсэн эх үүсвэрээ мэдэгдэхгүй, шалгуулахгүй

гэж Монголбанкинд албан бичиг ирүүлжээ. Тэдгээр

банкуудын чанаргүй зээлийн хэмжээ он гараад

огцом өсчээ. Тодорхой банкууд өөрийн хөрөнгөө

нэмэгдүүлэхэд 2015 оны өршөөлийн хуулиар цайрсан,

улс төрийн өндөр албан тушаалтнуудын мөнгө

хөрөнгө оролцсон гэсэн хардлага нийгэмд ч, олон

улсын байгууллагуудад ч үүсээд байна. Энэ талаар

нэг сар хоригдоод дөнгөж суллагдсан ХХБ-ны эзэн

Д.Эрдэнэбилэг тодорхой мэдүүлсэн байх учиртай.

Ямар ч л гэсэн ФАТФ-ын “саарал жагсаалтад” орох

эсэх мөн ОУВС-ийн хөтөлбөр зогсох эсэх нь хэдхэн

банкны цөөхөн эздээс одоо хамаарч эхэллээ. Олон

улсын байгууллагын тавьж буй шаардлагын дагуу

Засгийн газар, Монголбанк, хуулийн байгууллагууд

арилжааны тодорхой банкуудын өөрийн хөрөнгөө

нэмэгдүүлсэн эх үүсвэрийг яаралтай шалгаж,

тодруулахыг иргэд шаардаж байна. Төр засгаас ч

бас үрэлгэн зардлаа бууруулж, нийтийн хөрөнгийг

завшсан түшмэдээс бондын мөнгийг эргүүлж авахыг

шаардаж байна.

Гарал үүсэл нь нууцлагдсан, өршөөлийн мөнгө

л авчихаагүй юм бол тодорхой хэдэн арилжааны

банкууд яагаад шалгуулахаас цэрвээд байгаа юм бол

оо. Ямар ч их хөрөнгө бэлтэй, ямар ч өндөр төрийн

албан тушаал хашсан бай хэдхэн этгээдээс болоод

Монгол улс Венесуэлийн замаар орох ёсгүй. Банк

хөрөнгө барьцаалах нь жирийн л хэрэг. Харин эх

орноо барьцаалах нь гэмт хэрэг юм.

2019.06.26

“ИЛ ТОД” БОЛГОСОН ГЭХ ДАЛД ХЭРГҮҮДИЙН УРШИГ

АРИЛЖААНЫ ЗАРИМ БАНКУУД ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨ ХААНААС НЭМСЭН ТУХАЙД

НИЙТЛЭЛ

ДеФакто

Үр дүн бага гарсан учир Монгол улс өнөөдөр ФАТФ-ын “эрчимтэй хяналтанд” орчихсон, “саарал

жагсаалтад” шилжих эсэх нь энэ оны 10-р сард шийдэгдэхээр болоод байна. 2018 оны байдлаар

энэхүү саарал жагсаалтад Серби, Тунис, Ирак, Сири, Иемен, Этиоп, Шри Ланка; хар жагсаалтад

Иран, Хойд Солонгос зэрэг улсууд ороод байна

.