Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

5

ТОЙМ

ДеФакто

УЛС ТӨРЧДИЙН ХУЛГАЙ ХИЙДЭГ НЭГДСЭН ФРОНТ: ЭРДЭНЭС МОНГОЛ

Үйл явдлын товч:

Өнгөрөгч Лхагва гарагт Байгалийн баялгийн

засаглалын хүрээлэн олон улсын байгууллагаас

“Барьцгүй өсөлт: Эрдэнэс монголын үнэлгээ”

хурлыг зохион байгууллаа. Энэ хурлаар 2017

он хүртэл “Эрдэнэс Монгол” ХХК-д хийсэн

тус

байгууллагын

хөндлөнгийн

үнэлгээг

танилцуулсан бөгөөд компанийн засаглал

төдийгүй цаашид анхаарах асуудлуудыг тайланд

тусгажээ.

Дүгнэлт тайлбар:

Эрдэнэс Монгол бол нэлээн улс төржсөн,

төрийн нэрээр түмний хөрөнгөөр гараа

угааж байгаагийн тод жишээ гэдгийг тайланд

харуулсан байна лээ. Эрдэнэс Монгол (толгой

компани) анх байгуулагдсан 2006 оноос 2015

хүртэл ямар нэг ашиг тайлагнаагүй. Харин 2016-

2018 онд тус компани 51.5 сая төгрөг (24 мянган

доллар), 20 тэрбум төгрөг (8.3 сая доллар), 21

тэрбум төгрөг (8 сая доллар) цэвэр ашиг олсноо

тус тус тайлагнасан байна. Одоогийн байдлаар

ихэнх охин болон хамтарсан компаниуд

ашиггүй эсхүл улсад ихээхэн алдагдал үүрүүлж

байна. Охин компаниудын хувьд л гэхэд Эрдэнэс

Монгол аль хэдийн 350 гаруй сая долларын өр

төлбөртэй болжээ. Төрийн аудитаас өөр хараат

бус аудит хийлгэх үүрэггүй, санхүү, нягтлан бодох

бүртгэлийн олон улсын стандартыг мөрддөггүй

бөгөөд охин компаниудын үр ашиг дэлхийн

жишигт хүрээгүй.

Дээд түвшний удирдлагын томилгооны

шалгуур тодорхойгүй хэвээр. Эрдэнэс Монголын

олон үйл ажиллагаа нууцлалаар далдлагдсан

хэвээр байна. Захирлууд нь Засгийн газар

солигдох бүрт солигдож байна. Улс төрчдийн

хулгай хийдэг нэгдсэн фронт болчихоод байна.

Нээлттэй сонгон шалгаруулалт хийж, “Эрдэнэс

Монгол” ХК болох ёстой. Одоогийн удирдлагатай

байхад нь хэн ч хувьцааг нь авахгүй тул юуны

өмнө удирдлага нь өөрчлөгдөх ёстой. Хувийн

компаниасаа эзэн нь өөрөө хулгайлдаггүй юм.

ногдох бодит хэрэглээ 2018 онд

243 мянган төгрөг байна. Энэ нь

2016 оноос 3 хувийн өөрчлөлттэй

гэсэн үг.

2018 онд иргэдийн дундаж хэрэглээ

нэмэгдсэн нь ердөөсөө үнийн

өсөлттэй холбоотой байна.

2016 онд өрхийн орлогын төрлийг

харахад зөвхөн тэтгэвэр, тэтгэмж

нэмэгдсэн байсан бол

2018 онд цалин, тэтгэвэр, тэтгэмж

бусад орлого бүгд нэмэгдсэн байна.

Үнийг төр зохицуулахгүй бол

үнэ хэсэг нэмэгдээд эргээд буурна.

Бензиний үнэ ч тэр.

ТЭГШ БУС БАЙДАЛ

Хүн амын тэгшбус байдлыг тодорхойлохЖини коэффинцент.

Хамгийн чинээлэг бүлгийн хэрэглээг хамгийн ядуу бүлгийн

хэрэглээтэй харьцуулвал хамгийн ядуу бүлгийн хэрэглээ 2018

онд 7.9 хувийг хамгийн чинээлэг бүлгийн хэрэглээ 40.9 хувийг

улсын хэмжээнд эзэлж байна. Энэ ялгаа нь:

s

2002 онд 5.5 дахин их

s

2007 онд 5.9 дахин их

s

2010 онд 5.3 дахин их

s

2012 онд 5.4 дахин их

s

2014 онд 5 дахин их

s

2016 онд 5.1 дахин их

s

2018 онд 5.2 дахин их байна. Тэгш бус байдал

өөрчлөгдөхгүй хэвээр байна гэж хэлж болно.