Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.06.23-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЯДУУРАЛ НЭМЭГДСЭН ҮҮ?

Үйл явдлын товч:

Өнгөрсөн Баасан гарагт Дэлхийн банктай

хамтран олон улсын аргачлалын дагуу ядуурлын

түвшинг хэмждэг Ядуурлын дүр төрх 2018

тайланг Үндэсний Статистикийн Хорооноос

танилцууллаа. Энэ судалгааг 2 жил тутам хийдэг

бөгөөд энэ өдөр 2018 оны гол үр дүнгийн талаар

эхний байдлаар мэдээлэл хүргэсэн. Харин

нарийвчилсан дүн шинжилгээг боловсруулсан

нэгдсэн тайланг ирэх намар гаргах юм байна.

Дүгнэлт тайлбар:

ЯДУУРЛЫН ТҮВШИН

2018 онд нэг хүний сарын наад захын хэрэглээ

буюу ядуурлын шугам 166.5 мянган төгрөг

болсон. Энэ нь 2016 оноос 14 хувиар нэмэгдсэн

буюу 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. 2016 онд

146.1 мянган төгрөг байсан. Монгол улсын ядуу

иргэдийн ихэнх нь 2018 оны ядуурлын шугамаас

доош буюу ойролцоо байна. Эдийн засгийн

багахан өөрчлөлтөд тухайн өрх эмзэг байна.

Эдийн засгийн огцом цочролд ядуурал руу

гулсах эрсдэл өндөр байна.

Ядуурал 2014 онд 21.6 хувь болж буурч байсан

бол 2016 онд 29.6 хувь болж өсч байжээ. Энэ нь

2016 онд Монгол улсын хүн ам 3 сая 63 мянга

байснаас 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан

гэсэн үг. Харин 2018 онд 28.4 хувь болж1.2 хувиар

буурсан байна. Энэ нь Монгол улсад 3 сая 186

мянган хүний 904.9 мянган хүн болж ядуу хүний

тоо өмнөх жилээс 2.6 мянгаар буурсан гэсэн үг.

Энэ нь ойролцоогоор 39 мянган хүн өнгөрсөн 2

жилийн хугацаанд ядуурлаас гарсан гэсэн үг.

Хотод ядуурал нэмэгдсэн буюу 0.1 нэгж хувиар

нэмэгдсэн. Харин хөдөө орон нутагт 4.1 хувиар

буурсан байна. Ядуурал улсын түвшинд 2018 онд 28.4

хувь, хотод 27.2 хувь, хөдөө 30.8 хувь болсон байна.

ЯДУУРЛЫГ АЙМГААР БҮСЧИЛВЭЛ:

Баруун бүс:

Баян-Өлгий аймагт ядуурал бусад 4

аймгаас бага буюу 24.3 хувь байна. Харин Говь-

Алтай аймагт хамгийн их буюу 45.1 хувь байна.

Хангайн бүс:

Орхон аймагт бусад 5 аймгаас

бага буюу 25.1 хувь байна. Харин Архангай

аймагт 38.2 хувь буюу хамгийн өндөр байна.

Төвийн бүс:

Өмнөговь аймаг бусад 6 аймагтай

харьцуулахад хамгийн бага буюу 11.8 хувь байна.

Харин Говьсүмбэр аймагт ядуурал хамгийн

өндөр буюу 51.9 хувь байна.

Зүүн бүс:

Сүхбаатар аймагт хамгийн бага буюу

30.2 хувь байгаа бол Дорнод аймагт хамгийн

өндөр 42.5 хувь байна.

Улсын хэмжээнд нийт аймгуудын ядуурлыг

авч үзвэл Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Дорноговь,

Дундговь, Өмнөговь, Төв гэсэн аймгуудад ядуурал

улсын дунджаас бага байна.

Ядуурал нь хувийн хэвшил хэр байгааг л

харуулж байгаа. Ажилгүйдэл бодитоор байхгүй

болохгүй байна гэсэн үг. МУ-ын цөөхөн хэдэн

бизнесүүдэд төрийн оролцоо маш их, авлига нь

буурахгүй байна. Төртэй холбоогүй хүмүүсийн

бизнес нь явахгүй байна. Нөгөө талаас хувийн

хэвшил мөнгө босгож бизнесээ санхүүжүүлэхэд

өндөр үнэтэй хэвээр байна. Банкны зээлийн хүү

өндөр. Ядуурлын хамгийн гол шалтгаан нь иргэд

залхуудаа биш, төр засаг нь эдийн засагт дэндүү

их хутгалдаад, түшмэдүүд нь дэндүү их авлигад

автсан учраас монголчууд ядуу байгаа.

САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ

Сарын дундаж хэрэглээ 2018 онд 279.912 төгрөг

болсон байна. Энэ нь 2016 оноос 18.5 хувиар

нэмэгдсэн буюу 43 мянган төгрөгөөр өссөн

байна. Үнийн нөлөөллийг нь тооцвол 1 хүнд сард