Previous Page  9 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 10 Next Page
Page Background

11

РЕГТЭК (REGTECH)-Д БИД ХЭЗЭЭ БЭЛЭН БОЛОХ ВЭ?

ФИНТЕК

Финтек нь зээл, төлбөр тооцооны

үйлчилгээнээс хальж, хөрөнгийн

зах зээлд финтек салбарын “sand-

box”-ыг

байгуулахад

хүргэсэн.

Хамгийн сүүлд Франц улс өөрийн

гэсэн финтекийн үйл ажиллагааг

зохицуулсан

зохицуулалттай

болсон байна. Эдгээр улсууд

энэхүү салбарын дуусашгүй нөөц

бололцоог мэдэрч, энэ төрлийн

аливаа санхүүгийн байгууллага,

бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн

нээлттэй хүлээн авч, хууль эрх

зүйн нээлттэй, нөхөрсөг орчин

нөхцлийг бий болгож байна.

Ингэснээр финтек компаниудыг

олноор нь татаж, финтек салбарын

төв болохоор өрсөлдөж байна.

Эдгээр улсуудад хөрөнгийн зах

зээлийн төрийн болон өөрийгөө

зохицуулах байгууллагуудын үйл

ажиллагааны цар хүрээ өргөжиж,

кибер аюулгүй байдал, шинэ

бүтээгдэхүүн, үйлчилгээг хянах чиг

үүрэгтэй нэгж, эсхүл байгууллагыг

шинээр байгуулсан нийтлэг дүр

зураг ажиглагдаж байна.

Зохицуулалтын хүрээ, арга барил,

хандлага

ийнхүү

өөрчлөгдөж

байгаагаас гадна олон улсын

томоохон байгууллагууд энэ чиглэл

рүү онцгойлон анхаарч байна.

Тухайлбал, Номура олон улсын

хөрөнгө оруулалтын банк 2018

оны 5-р сарын 18-аас эхлэн крипто

валютын кастодиан үйлчилгээг

санал болгож эхэлсэн. Мөн PWC

зэрэг олон улсын нэр хүнд бүхий

аудитын компаниуд үйлчилгээний

төлбөрөө крипто валютаар авах

болсон.

Цаашилбал, хөрөнгө оруулалтын

сангуудын

крипто

валютаар

оруулах

хөрөнгө

оруулалтын

хэмжээ огцом нэмэгдсэн. Дэлхийн

хамгийн том хөрөнгө оруулалтын

банк JP Morgan 2019 оны 2-р сард

өөрийн нэрийн анхны дижитал

төлбөрийн нэгж болох JPM Coin-

ийг гаргахаа зарласан.

RegTech-ийг

хэрэгжүүлэхэд

асар их хэмжээний мэдээллийг

боловсруулж, дүн шинжилгээ хийж

чадах эсэх, эсхүл уг технологийг

үр дүнтэй ашиглаж чадах эсэх нь

зохицуулагч байгууллагуудын өмнө

тулгардаг гол асуудал юм. Мөн

ямар хэмжээний хяналтыг, хэзээ

тавьж эхлэхээ тодорхойлж чадвал

хяналтын үр дүнтэй тогтолцоогоор

инноваци,

финтекийг

дэмжих

бүрэн боломжтой.

Монголчуудын хувьд мобайл

банк, и-баримт, зээлийн карт,

интернет

банкны

үйлчилгээ,

барьцаагүй

бичил

зээлийн

үйлчилгээг идэвхтэй нэвтрүүлж,

финтекийн хөгжлөөс хоцроогүй

гэж хэлж болно. Гэвч энэхүү зах зээл

илүү ихийг нээж, хурдацтайгаар

тэлж байна. Тухайлбал, финтек

даатгал, asset token, биг дата (big

data), смарт гэрээ (smart contract),

regtech, compliance tech гэх мэт

олон хэлбэрээр санхүүгийн зах

зээл финтек хэлбэр рүү эргэлт

буцалтгүйгээршилжижбайна.Олон

улсад энэхүү финтект суурилсан

санхүүгийн салбарын хурдацтай

тэлэлт, өөрчлөлтийг даган бүхэл

бүтэн “финтек экосистем” гэх

ойлголт бий боллоо. Финтек

экосистемийг

зохицуулалтын

орчин, макро эдийн засгийн

тулгуур бодлогоор дэмжсэнээр

эдийн засгийн хөгжлийг хурдасгах

хөшүүрэг болгох боломжтой.

2019 оны 5-р сар

9